Тус компани нь Монгол улсын хүн амын эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2014 оны 12 сараас “Энх дархлаа” сайн дурын дархлаажуулалтын төвийг ажиллуулж, эхний ээлжинд  дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын шаардлага хангасан Гепатит А-Healive, Гепатит А+В Bilive томуугийн Anflu / influenza/ вакцинууд болон шаардлагатай зарим анатоксин, гаммаглобулин,иммуноглобулинаар үйлчлэх зорилго тавьж байна.

Мөн хүүхдийн өвчлөл өндөр, хүүхдийн эмч дутагдалтай,  тусламж үйлчилгээ хангалтгүй байгааг харгалзан  2015 оны 5 сараас Эмнэхүйн ухаан хүүхдийн эмнэлэгийг нээн ажиллуулж байна.

Алсын хараа:

  • Хүн амд улсаас үзүүлж буй тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах
  • Иргэдийн өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах санаачлагыг дэмжиж, шинжлэх ухааны  нотолгоонд суурилсан, стандарт хангасан эмнэлгийн тусламж үзүүлэх ба сайн дурын дархлаажуулалтыг нэвтрүүлэхийг эрмэлзэх

Эрхэм зорилго

Иргэдэд үзүүлэх тусламжийн чанар, цаг үеэ олсон сайн дурын дархлаажуулалт нь  байгууллагын  нэр хүнд, эрдэм мэдлэг,хүч чадлын илэрхийлэл байна.

Үнэт зүйл

  • Мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, бүтээлч хандлага
  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тэднийг  хүндлэн дээдлэх
  • Зөв зохион байгуулалттай багийн үйл ажиллагаа
  • Батлагдсан хууль, дүрэм,журам, стандартаар ажиллах хариуцлагын тогтолцоо

 

Баримтлах зарчим

  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг байнга өндөр байлгах
  • Найдвартай итгэл даах үйлчилгээг бий болгох, зах зээлд өрсөлдөх,
  • Стандартын шаардлагыг ханган ажиллах
  • Хөрөнгө оруулалтын өгөөжийг тогтвортой жигд өсгөх
  • Салбартаа ямагт өрсөлдөхүйц давуу талтай байх
  • Үйлчлүүлэгчийн болон ажилтны эрүүл мэнд аюулгүй байдлыг ханган ажиллах
  • Үйлчлүүлэгчдэд нотолгоонд суурилсан, стандарт хангасан, чанарын өндөр түвшинд эмнэлэгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх
  • Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах