Монгол Улсад “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)”-ын батламжтай дотоодын эмийн үйлдвэр нэгээр нэмэгдэж, “МДМ Ампул Фарм” ХХК албан ёсоор батламжаа гардан авлаа. “МДМ Ампул Фарм” ХХК нь тарилгын шингэн эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр GMP стандартын шаардлагыг бүрэн хангаж, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэн явуулах чадамжаа баталгаажуулж байна. Тус үйлдвэр нь Монгол–БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд цаашид Korean GMP стандартын батламж авах ажлаа үе шаттайгаар үргэлжлүүлж байна. Мөн “МДМ Ампул Фарм” ХХК нь Аскорбины хүчил, Лидокайн, Дексаметазон, Диклофенак зэрэг тарилгын эмүүдээ Монгол Улсын эмийн бүртгэлд амжилттай бүртгүүлж, улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд нийлүүлж эхлээд байна. Энэхүү ахиц нь: • Иргэдийг чанартай, аюулгүй эмээр хангах • Импортын хараат байдлыг бууруулах • Дотоодын эм үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх • Экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. “МДМ Ампул Фарм” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье. МОНГОЛ ЭМ – ДЭЛХИЙН ТҮВШИНД. Хамтын ажиллагаа, нийлүүлэлт болон бизнесийн түншлэлийн боломжийг судлах сонирхолтой байгууллага, хувь хүмүүс дараах хаягаар холбогдоно уу. Утас: 70118686, 88114862 И-мэйл: info@mdm.mn Албан ёсны хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 38-р хороо, Шархад, Да-хүрээ гудамж, 29-1 тоот.
ДОТООДЫН ЭМИЙН ҮЙЛДВЭР НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
2026 оны гуравдугаар сарын 26
аар
Жигүүр Батцэнгэл
To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.