- All Products
- Influence the functions of organ systems
- Амлесса 4мг/5мг №30 шахмал
Амлесса 4мг/5мг №30 шахмал
Амлесса® бэлдмэлийг дангаар артерийн даралт ихдэлт, эмчилгээнд периндоприл, амлодипин шаардлагатай тогтвортой титэм судасны эмгэгтэй өвчтөнд хэрэглэнэ.
Хориглох заалт
Периндоприлтой холбоотой
- Периндоприл, бусад АХФ дарангуйлагчидад хэт мэдрэг.
- Өмнө нь АХФ дарангуйлагчидын хэрэглээтэй холбоотой судас мэдрэлийн хаван үүсэлтийн өгүүлэмжтэй
- Төрөлхийн болон шалтгаан тодорхойгүй судас мэдрэлийн хаван
- Жирэмсэний хоёр, гурав дах гурван саруудад
- Чихрийн шижин, бөөрний дутагдалтай (ТШФ <60 мл / мин / 1,73 м2) өвчтөнд алискирен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй (Эмийн харилцан нөлөө, Фармакодинамик үзнэ үү).
- Сакубитрил / валсартантай хамт. Периндоприлыг сакубитрил / валсартаны сүүлчийн тунгаас 36 цагийн дотор уухгүй («Тусгай анхааруулга», «Эмийн харилцан нөлөө, бусад эмийн харилцан нөлөө» үзнэ үү).
- Цусыг сөрөг цэнэгтэй гадаргуутай харьцахад хүргэдэг экстракорпораль эмчилгээ («Бусад эм, эмийн хэлбэрүүдийн харилцан нөлөө» үзнэ үү).
- Бөөрний хоёр талын артерийн нарийсал эсвэл нэг бөөрний артерийн нарийсал ( «Тусгай анхааруулга» үзнэ үү).
Амлодипинтой холбоотой
- Илэрхий даралт унасан.
- Амлодипин болон бусад дигидропиридинүүдэд хэт мэдрэг бол.
- Шок, зүрхний гаралтай шок.
- Зүүн ховдолын дамжуулах замын бөглөрлүүд (жишээ нь: хүнд хэлбэрийн гол судасны хавхлагын нарийсал)
- Зүрхний булчингийн хурц шигдээсийн дараах зүрхний дутагдал (эхний 28 хоногтоо байгаа).
Амлессе-тэй холбоотой
Дээрх бүх заалтууд багтахаас гадна бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэг тус бүртэй холбоотой болон периндоприл/амлодипины уг хослолоор хэрэглэх үеийн заалтууд орно.
- Бэлдмэлийн найрлагад буй туслах бодисуудад хэт мэдрэг бол.
4 мг/5 мг шахмал: шахмал бүрд 4 мг периндоприл эрбумин, 5 мг амлодипин (бесилат хэлбэрээр).
4 мг/10 мг шахмал: шамал бүрд 4 мг периндоприл эрбумин, 10 мг амлодипин (бесилат хэлбэрээр).
8 мг/5 мг шахмал: шахмал бүрд 8 мг периндоприл эрбумин, 5 мг амлодипин (бесилат хэлбэрээр).
8 мг/10 мг шахмал: шахмал бүрд 8 мг периндоприл эрбумин, 10 мг амлодипин (бесилат хэлбэрээр).
Туслах бодис: бичил талст целлюлоз, царцмагжуулсан цардуул, натрийн крахмалгликолят, кальцийн хлорид гексагидрат, натрийн гидрокарбонат, усгүжүүлсэн коллоид кремийн давхар исэл, магнийн стеарат.
Аюулгүй байдлын үзүүлэлтийн хураангуй
Периндоприл, амлодипиныг дангаар хэрэглэх үед: хаван, нойрмоглох, толгой эргэх, толгой өвдөх (ялангуяа эмчилгээний эхэнд), дисгевзи, тал саа, харах чадварын өөрчлөлт (диплопи оролцуулан), чих шуугих, толгой эргэх, зүрх дэлсэх, цус зогсонгших, даралт унах (даралт унасантай холбоотой нөлөө), амьсгаадах, ханиах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, диспепси, гэдэсний гүрвэлзэл өөрчлөгдөх, суулгах, өтгөн хатах, загатнаа, тууралт, экзантем, үе мөчний хаван (шагай хавагнах), булчин зангирах, ядрах, астени илэрч болно.
Ууж хэрэглэнэ.
1 шахмалаар өдөрт 1 удаа, болж өгвөл өглөө, хоолны өмнө хэрэглэнэ.
Уг тогтсон хослолоор даралт бууруулах эмчилгээг эхлүүлж болохгүй.
Өвчтөний онцлогт тохируулан бэлдмэлийн найрлагад буй аль нэг эмийг сонгох шаардлага гарвал тунгийн зохицуулалтыг хийхийг зөвлөнө.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн болон өндөр настан
Уг бүлгийн өвчтөгүүдэд периндоприлатын ялгаралт удааширсан байх тул креатинин болон калийн түвшинг тогтмол хянаж, эмнэлгийн хяналтанд оруулах хэрэгтэй.
Амлесса бэлдмэлийг креатинин клиренс <60 мл/мин байгаа өвчтөнгүүдэд хэрэглэх бөгөөд харин креатинин клиренс >60 мл/мин байгаа тохиолдолд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Эдгээр өвчтөнгүүдийн онцлогоос хамааран бэлдмэлийн найрлагад буй эм тус бүрээр тунгийн зохицуулалт хийхийг зөвлөнө.
Бөөрний үйл ажиллагааны алдагдлыг үе шатаас үл хамааран ийдсэнд агуулагдах амлодипины концентраци өөрчлөгдөж болно.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
Дээрх бүлгийн асуумжтай өвчтөнгүүдэд хэрэглэх тунгийн дэглэм хараахан тогтоогдоогүй байдаг тул уг хослолоор эмчилээ хийж байгаа тохиолдолд болгоомжтой хэрэглэх ба хяналт тавих хэрэгтэй.
Хүүхэд болон өсвөр настанд:
Хэрэглэж болохгүй. Учир нь уг бүлгийн өвчтөнгүүдэд периндоприл болон амлодипиныг дангаар нь болон дээрх хослолоор эмчилгээ хийх үеийн аюулгүй байдал, ашигтай үр нөлөө, тэвчил үүсэх талаар судлаагүй болно.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.