- All Products
- Influence the functions of organ systems
- Амло-Денк 10мг №50 шахмал
Амло-Денк 10мг №50 шахмал
Амло-Денк 10 бэлдмэл нь кальцийн суваг хориглогч бүлгийн бэлдмэл бөгөөд идэвхтэй бодис нь амлодипин юм.
Амло-Денк 10 бэлдмэлийг артерийн даралт ихсэх өвчин (гипертензи), болон цээжээр өвдөх зүрхний бах, Принцметалын ховор хэлбэр, зүрхний бахын эмчилгээнд хэрэглэнэ.
Цусны даралт өндөр байгаа өвчтөнд уг бэлдмэл нь судас тэлж цусны урсгалыг сайжруулна. Зүрхний бахтай өвчтөнд Амло-Денк 10 бэлдмэл нь зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулж хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр цээжний өвдөлтийг намдаана. Уг бэлдмэл нь зүрхний бахын цээжний өвдөлтийг нэн даруй намдаахгүй.
Дараах тохиолдолд Амло-Денк 10 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно:
- Амлодипин эсвэл найрлага дахь бодист (6-р бүлгийг үзнэ үү) харшилтай, эсвэл бусад кальцийн сувгийн хориглогч бэлдмэлд харшилтай бол Амло-Денк 10 бэлдмэлийг хэрэглэхгүй. Энэ нь загатнах, арьс улайх, амьсгалахад хүндрэлтэй байх шинж тэмдгээр илэрдэг.
- Цусны даралт хэт бага байх (гипотони).
- Аортын хавхлагын нарийсалтай (аортын стеноз) болон зүрхний гаралтай шок (бие махбодын цусан хангамж хангалтгүй байх).
- Зүрхний шигдээсний дараах зүрхний дутагдлын үед тус тус хэрэглэхийг хориглоно.
Идэвхтэй үйлчлэгч бодис: Амлодипин.
Нэг шахмалд 12.79 мг амлодипин месилат 1 Н2О агуулагдах ба 10 мг Амлодипинтэй тэнцэнэ.
Туслах бодис: бичил талстат целлюлоз, кальцийн гидроген фосфат ангидроз, натрийн гликолат, магнийн стеарат (хүнсний ногооны).
Бусад эмийн бэлдмэлтэй адил гаж нөлөө илэрч болзошгүй ч энэ нь хүн бүрд илрэхгүй байж болно. Бэлдмэл хэрэглэснээр доор дурдсан гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандана уу. Үүнд:
- Гэнэт амьсгаадах, цээжээр өвдөх,амьсгалахад хүндрэлтэй болох
- Зовхи, нүүр, уруул хавагнах
- Хэл, төвөнх хөөж хавагнаснаас амьсгалахад хүндрэлтэй болох
- Арьсны хүнд хэлбэрийн урвал болох бүх биеийн тууралт, гүвдрүү, улайлт, загатнаа, цэврүү, арьс хавдах, хавагнах, салст бүрхүүлийн үрэвсэл (Стивен-Жонсын хам шинж) эсвэл харшлын бусад урвалууд
- Зүрх өвдөх, зүрх дэлсэх,
- Нойр булчирхайн үрэвслээс шалтгаалсан нуруу, хэвлийн өвдөлт хавсарч бие ихээр тавгүйрхэх
Түгээмэл илэрдэг гаж нөлөөг доор дурдав. Хэрэв эдгээр шинж танд илэрвэл эсвэл нэг долоо хоногоос удаан хугацаагаар үргэлжилбэл эмчлэгч эмчдээ хандана уу.
Маш түгээмэл: 10 хэрэглэгчид 1 -ээс олон тохиолдох
· Шингэн хуралдах (хаван)
Олонтаа илэрдэг гаж нөлөөг доор дурдав. Хэрэв эдгээр шинж танд илэрвэл эсвэл нэг долоо хоногоос удаан хугацаагаар үргэлжилбэл эмчлэгч эмчдээ хандана уу.
Түгээмэл: 100 хэрэглэгчид 1
- Толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох (ялангуяа эмчилгээний эхэнд)
- Зүрх дэлсэх, нүүр минчийх
- Хэвлийгээр өвдөх, дотор муухайрах
- Хоолны шингэц муудах, гүйлгэх, өтгөн хатах
- Бие сульдаж ядрах
- Юмс бүрэлзэх, хоёрчлон харагдах
- Булчин чангарах
- Шагай хавагнах
Мэдээлэгдсэн бусад гаж нөлөөг доор дурдав. Эдгээр гаж нөлөө ноцтой хэмжээнд илэрсэн эсвэл энэхүү зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.
Цөөн: 100 хэрэглэгчид 1-с их
- Сэтгэл түгших, айх, сэтгэл гутрах, нойргүйдэх
- Чичрэх, бие тавгүйрхэх, ухаан балартах
- Хөл, гар бадайрах эсвэл чимчигнэх, өвдөлтийн мэдрэмж алдагдах
- Чих шуугих
- Цусны даралт буурах
- Хамрын хөндийн үрэвсэл, нус гоожих, найтаах (ринит)
- Ханиалгах
- Ам хуурайших, бөөлжих
- Үс унах, их хөлрөх, арьс загатнах, хэсэг газар улайх, арьсны өнгө өөрчлөгдөх
- Шээсний гарц өөрчлөгдөх, шөнө шээх, шээс задгайрах
- Бэлгийн дур буурах, эрчүүдэд хөх хөндүүрлэх, томрох
- Бие өвдөх
- Булчин, үеэр өвдөх, нуруу өвдөх
- Биеийн жин ихсэх, буурах
Ховор илрэх: 1000 хэрэглэгчид 1
· төөрөгдөл
Маш ховор илрэх: 10000 хэрэглэгчид 1-ээс цөөн тохиолдох
- Цусны цагаан эс болон ялтсан эсийн тоо буурснаар хөхрөх, цус алдах эрсдэл нэмэгдэх (цусны улаан эс гэмтэх)
- Цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэх (гипергликеми)
- Мэдрэлийн судлын эмгэгээс шалтгаалж бие сульдах, мэдээ алдах бадайрах
- Буйл хавдах
- Ходоод цанхайх (гастрит)
- Элэгний үйл ажиллагаа алдагдах, элэгний үрэвсэл, арьс шарлах, шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн хэмжээ нэмэгдэх
- Булчингийн чангарал нэмэгдэх
- Судас үрэвссэнээс арьс улайх
- Гэрэлд мэдрэгших
- Булчингийн хөшингө, салга эсвэл хөдөлгөөний эмгэг
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд энэхүү зааварт тэмдэглэгдсэн болон тэмдэглэгдээгүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.
Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад тус болох юм.
Бэлдмэлийг эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Хэрэв та өөртөө итгэлгүй байвал эмч, эм зүйчээс давтан лавлана уу.
Амлодипины ердийн эхлэх тун 5 мг ба хоногт нэг удаа хэрэглэнэ. Амлодипины хоногийн тунг 10 мг хүртэл нэмэгдүүлж болно. Шаардлагатай бол шахмалыг ховилын дагуу хувааж болно.
Бэлдмэлийг хоол идэхийн өмнө ба дараа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт, хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Амло-Денк 10 бэлдмэлийг гоо жүржийн шүүсээр даруулж ууж болохгүй.
Хүүхэд, өсвөр насныхны хэрэглээ
Амлодипины эхлэх ердийн тун нь хоногт 2.5 мг. Зөвлөж буй хоногийн дээд тун нь 5 мг. Амло- Денк 10 бэлдмэлийг таллаж 2.5 мг тун болгож болохгүй. Учир нь шахмал тэнцүү хэсэгт хуваагдахаар үйлдвэрлэгдээгүй.
Эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нь чухал. Эмчийн зөвлөгөөгүйгээр эмчилгээг зогсоож болохгүй.
Хэрэв Амло- Денк 10 бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Зөвлөж буй тунгаас илүү олон шахмалыг хэрэглэвэл цусны даралт буурч, улмаар хэт буурсан тохиолдолд аюултай байдалд хүргэж болзошгүй. Толгой эргэх, толгой өвдөх, бие сулрах ухаан алдах шинж илэрнэ. Хэрэв цусны даралт ноцтой түвшинд буурвал шок үүсэж болзошгүй. Арьс мэдээгүйжих, даарах мэдрэмж төрж ухаан алдаж болно. Хэрэв Амло- Денк 10 шахмалын тунг хэтрүүлэн хэт олон тоогоор хэрэглэсэн бол нэн даруй эмнэлэгт хандана уу.
Хэрэв Амло-Денк 10 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Бэлдмэл хэрэглэхээ мартсан бол санаа зоволтгүй дараагийн тунг товлосон цагаараа үргэлжлүүлэн хэрэглэнэ. Мартсан тунг нөхөх зорилгоор давхарлаж хэрэглэхгүй.
Хэрэв Амло-Денк 10 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох тохиолдолд
Бэлдмэлийг эмчийн зөвлөсөн хугацааны туршид хэрэглэнэ. Эмчилгээг зогсооход таны бие эмчилгээний өмнөх байдал эргэн орж болзошгүй. Бэлдмэл хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээс лавлана уу.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.