Суулгалт, дотор муухайрах, огих, бөөлжих, арьсанд тууралт ба чонын хөрвөс, өтрээний үрэвсэл зэрэг гаж нөлөөнүүд хамгийн их бүртгэгдсэн байна. Мөн ко-амоксиклав хэрэглэсэн өвчтөнүүдийн 1%-ээс бага хувьд нь доорх гаж нөлөөнүүд илэрч болно.1. Хэт мэдрэг байдал: Чонын хөрвөс ба эритрматонд ховор тохиож болно. Эритерматонд тууралт нь дунд, түргэн арилгах хэлбэрээр голдуу тохиолдох ба хэт мэдрэг байдал нь ховорхон тохиолдолд үхэлд хүргэж болно.2. Хоол боловсруулах эрхтэний талаас: Хоол боловсруулах эрхтэний хямрал,хуурамч хальс гэдэсний үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, мөөгөнцөртөх гэх мэт гаж нөлөө илэрч болно.3. Арьсны талаас: Стевен Жонсоны хам шинж арьсны улайлт, Луелигийн хам шинж, Күйнкегийн хаван, арьсны үрэвсэл илэрч болно.4. Элэгний талаас: Заримдаа ийлдэсийн трансамипаз дээшлэх тохиолдол ажиглагддаг. Мөн хүүхэд настайчуудад элэгний үрэвсэл, цөс зогсонгшлын шарлалт голдуу тохиолддог. Элэгний үйл ажиллагааны дутагдал илэрдэг ба бэлдмэлийг бусад эмүүдтэй хамт хэрэглэсэн, эсвэл хүнд, үхэл хүргэх өвчтөнд хавсарган хэрэглэх ед их ховор тохиолдолд хүндрэх, үхэлд хүргэж болно.5. Бөөрний талаас: Бөөрий хурц дутагдал болон завсар хоорондын бөөрний үрэвсэл мэтийн бөөрний хүнд гэмтэл илрэх ховор тохиолдолд тэмдэглэгдсн байна. Иймээс бөөрний бодит асуудалтай болон сэжиглэх шалтгаантай өвчтөнүүдийг анхааралтай ажиглах ба тогтмол үнэлгээ хийж бөйх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр хэвийн биш бол хүлээн зөвшөөрч, эмчилгээг нь зогсоох, тохирох эмчилгээг тогтоох хэрэгтэй.6. Цус системийн талаас: Гемолизын цус багадалт, thrombocytopenia, eosinophilia leucopenia эмчилгээг зогсооход голдуу эргэлт гарна.7. Төв мэдрэлийн системийн талаас: Толгой өвдөх, түгшүүртэй байдал, санаа зоволт, зан үйлийн өөрчлөлт, ухаан балартах, татвалзах өвчин, толгой эргэх, нойргүйдэлт