- All Products
- Treatment of diseases usi
- Амоксиклав 625мг Lek №15 Бүрхүүлтэй шахмал
Амоксиклав 625мг Lek №15 Бүрхүүлтэй шахмал
Амоксиклавыг насанд хүрэгсэд болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ:
- бактериар үүсгэгдсэн цочмог синусит (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
- дунд чихний цочмог үрэвсэл;
- архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
- “эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
- давсагны үрэвсэл;
- пиелонефрит;
- арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
- яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит.
Үйлчлэгч бодис: амоксициллин ба клавуланы хүчил.
Нимгэн бүрхүүлтэй 1 шахмалд 500 мг амоксициллин тригидрат, 125 мг калийн давс хэлбэрээр клавуланы хүчил агуулагдана. Харьцаа 4:1 байна.
Туслах бодис:
Цөм: цахиур, усгүйжүүлсэн коллоид, магни стеарат, натрийн цардуул гликолат (А төрөл), бичил талст, целлюлоз;
Бүрхүүл: триэтил цитрат, гипромеллоз, тальк, этилцеллюлоз, триэтилцитрат, титан диоксид Е171.
Илрэх гаж нөлөөний давтамжийн ангилалд дараах шалгуурыг ашигласан: элбэг (≥ 1/10), байнга ( ≥ 1/100 - < 1/10), цөөн ( ≥ 1/1000 - < 1/100), ховор ( ≥ 1/10 000 - < 1/1000), маш ховор (< 1/10 000), тодорхойгүй давтамжтай (мэдээллийг үнэлэх боломжгүй).
Хамгийн түгээмэл гаж нөлөө: суулгалт, дотор муухайрах, бөөлжих.
Халдварт болон халдварт шимэгч өвчнүүд
Байнга: арьс болон салстын кандидоз.
Тодорхойгүй давтамжтай: мэдрэг бус бичил биетнүүдийн хэт үржил
Цус болон тунгалагийн булчирхайн талаас өөрчлөлт
Ховор: эргэж хэвийн болох лейкоцит (түүнчлэн нейтропени) болон тромбоцитын тоо цөөрөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох агранулоцитоз, цус задралын цус багадалт, протромбины болон цус гоожих хугацаа уртсах.
Дархлаа тогтолцооны талаас өөрчлөлт
Тодорхойгүй давтамжтай: судас мэдрэлийн хаван, анафилаксийн урвал, ийлдсийн өвчинтэй төст хам шинж, харшлын гаралтай судасны үрэвсэл.
Мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлт
Цөөн: толгой эргэх, толгой өвдөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох эргэж хэвийн болох аяндаа үүсэх зорилгогүй хөдөлгөөний идэвхжил, таталт, халдварын бус гаралтай менингит
Ходоод – гэдэсний замын талаас өөрчлөлт
Элбэг: суулгах.
Байнга: дотор муухайрах (ихэнхдээ бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэнтэй холбоотой боловч бэлдмэлийг хоолны өмнө хэрэглэхэд хоол гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөг эрс багасгаж болно), бөөлжих.
Цөөн: хоолны шингэц муудах.
Тодорхойгүй давтамжтай: антибиотик хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл (хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл ба бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл, «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу), «хар үсэрхэг» хэл.
Элэг ба цөсний замын талаас өөрчлөлт
Цөөн: АСАТ ба/эсхүл АЛАТ-н хэмжээ ихсэх (бета-лактам антибиотик хэрэглэж байгаа өвчтөнд бага зэрэг ихсэх боловч эмнэлзүйн ач холбогдол нь тодорхойгүй).
Тодорхойгүй давтамжтай: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт (эдгээр гаж нөлөө нь пенициллин болон цефалоспорины бүлгийн антиботик хэрэглэж байгаа өвчтөнд ажиглагдана «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу ).
Арьс ба өөхлөг эдийн талаас өөрчлөлт
Аливаа арьсны харшлын урвал илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсооно.
Цөөн: арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс.
Ховор: олон хэлбэрт улайралт.
Тодорхойгүй давтамжтай: Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, цэврүүт эксфолиатив дерматит, цочмог явцтай тархмал цэврүүт тууралт.
Бөөр ба шээсний замын талаас өөрчлөлт
Тодорхойгүй давтамжтай: бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсэнд талст илрэх.
ТУН ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД
Ус – электролитын тэнцвэр алдагдал болон ходоод – гэдэсний зүгээс шинж тэмдэг илэрч болно. Амоксициллинаас хамааралтайгаар шээсэнд талст илэрч болох ба энэ нь зарим тохиолдолд бөөрний дутагдалд хүргэж болно.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон өндөр тунгаар эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд таталт ажиглагдсан.
Ихэвчлэн амоксициллиныг их тунгаар судсаар тарьж хэрэглэхэд шээсний катетерт тунаж үлддэг. Катетерын сүвийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.
Ходоод гэдэсний шинж тэмдгийн хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийхийн зэрэгцээ ус – электролитыг тэнцвэржүүлнэ.
Амоксициллин ба клавуланы хүчлийг гемодиализаар бие махбодиос гадагшлуулж болно.
Тунгууд нь амоксициллин/клавуланы хүчлийн агууламжийн илэрхийлнэ.
Тодорхой халдварын эмчилгээнд тунг сонгохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзана:
- таамаглаж байгаа үүсгэгч ба тэдгээрийн бактерийн эсрэг бэлдмэлд мэдрэгшилтэй байх;
- халдварын хүнд хөнгөн хэлбэрба байрлал;
- нас, жин ба бөөрний үйл ажиллагааг дараах байдлаар.
Эмийн бусад хэлбэрийн хэрэглэхдээ (жишээ нь, амоксицилины илүү өндөр тун ба/эсвэл амоксицилин/клавуланы хүчлийн тунг өөр харьцаагаар) хэрэгцээг анхаарч үзнэ.
Амоксиклав бэлдмэлийн энэ хэлбэрийг дараах зааврын дагуу буюу > 40 кг жинтэй хүүхэд ба насанд хүрэгсдэд өдрийн нийт тун амоксициллиныг 1500 мг-р/ клавуланы хүчлийг 375 мг-р хэрэглэнэ, харин <40 кг жинтэй хүүхдийн хоногт авах тунгийн дээд хэмжээ амоксициллин 2400 мг / клавуланы хүчил 600 мг байна. Амоксицилины хоногийн тунг нэмэх шаардлагатай бол клавуланы хүчлийн хоногийн тун хэтрэхээс сэргийлж уг бэлдмэлийн бусад хэлбэрийг сонгохыг зөвлөнө.
Эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээний хугацааг тогтооно. Зарим халдварууд (жишээ нь, остеомиелит) удаан хугацааны эмчилгээ шаардана. Эмнэл зүйн байдлын хяналт үнэлгээгүйгээр эмчилгээ үргэлжлэх хугацааг 14 хоногоос хэтрүүлэхгүй (эмчилгээний үргэлжлэх хугацааг «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу).
>40 кг жинтэй хүүхэд ба насанд хүрэгсэд
1 шахмалыг хоногт 3 удаа
<40 кг жинтэй хүүхэд
20 мг/5 мг/кг-с 60 мг/15 мг/кг хүртэл тунг хоногт гурав хувааж хэрэглэнэ.
Хүүхдийн эмчилгээнд хөвмөл эсвэл шахмал хэлбэрээр хэрэглэнэ. Хөвмөлийг 6 ба түүнээс доош насны хүүхдэд хэрэглэхэд илүү зохимжтой.
Идэвхит бүрэлдэхүүн хэсгүүд 4:1 харьцаатай бэлдмэлийг 2 хүртэлх насны хүүхдэд хоногт 40 мг/10 мг/кг-с их тунгаар хэрэглэсэн талаар эмнэлзүйн хангалттай мэдээлэл байхгүй.
Өндөр настанд
Тунг тохируулах шаардлагагүй
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд
Амоксициллины зөвлөгдсөн хамгийн өндөр тунгаас хамааруулан тунг тохируулна. Креатинины клиренс (КК) 30 мл/мин-с их байгаа өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй.
≥40 кг жинтэй хүүхэд болон насанд хүрэгсэд
Креатинины клиренс: 10-30 мл/мин | 1 шахмалыг хоногт 2 удаа |
Креатинины клиренс: < 10 мл/мин | 1 шахмалыг хоногт 1 удаа |
Гемодиализ | 1 шахмалыг 24 цаг тутам, нэмэлтээр диализын үед 500 мг/125 мг-г хэрэглэх ба диализын дараа дахин энэ хэмжээгээр 1 тун хэрэглэнэ (учир нь диализ хийснээр цусны сийвэн дэх амоксициллин ба клавуланы хүчлийн концентраци багасдаг). |
<40 кг жинтэй хүүхэд
КК: 10-30 мл/мин | 15 мг/3,75 мг/кг хоногт 2 удаа (хамгийн дээд хэмжээ 500мг/125мг хоногт 2 удаа) |
КК: < 10 мл/мин | 15 мг/3,75 мг/кг хоногт 1 удаа (хамгийн дээд хэмжээ 500 мг/125 мг) |
Гемодиализ | 15мг/3,75мг/кг хоногт 1 удаа. 15мг/3,75мг/кг гемодиализын өмнө. Цусан дах бэлдмэлийн түвшрүүлгийг зохих хэмжээнд хүргэхийн тулд гемодиализын дараа 15 мг/3,75мг/кг тунг дахин хэрэглэнэ. |
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүд
Болгоомжтой хэрэглэнэ. Элэгний үйл ажиллагааг тогтмол хянана («Хориглох заалт» болон «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу).
Хэрэглэх арга
Бэлдмэлийг ууж хэрэглэхэд зориулсан. Хоол гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөг багасгах болон амоксициллин/клавуланы хүчлийн шимэгдэлтийг сайжруулах зорилгоор хоолны өмнө хэрэглэнэ.
Эмчилгээг хавсаргасан зааврын дагуу тарьж хэрэглэх эмийн хэлбэрээр эхлэх ба уухаар үргэлжлүүж болно.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.