Бензатин пенициллиныг тарьж хэрэглэснээр:
Ерөнхий: арьсны улайралт (цэврүүт, эксфолиатив дерматит), чонон хөрвөс, төвөнхийн хаван, халууралт, эозинофили зэрэг хэт мэдрэгшлийн урвал, ийлдсийн өвчин төст урвал (жихүүдэс хүрэх, халуурах, хавагнах, үе мөчөөр өвдөх), анафилакси шок, нас баралт
Ходоод гэдэс: хуурамч бүрхүүлт колит. Хуурамч бүрхүүлт колитын шинж тэмдэг нь бактерийн эсрэг эмчилгээний дараа үүснэ.
Цус: гемолитик анеми, лейкопени, тромбоцитопени.
Дараах гаж нөлөөний илрэлүүд нь бензатин бензилпенициллины тарилгын үед түр зуур үүсч болно.
Бие махбодод: харшлын васкулит, загатнаа, ядрах, астени, өвдөлт, одоогийн байдал доройтох, толгой өвдөх
Зүрх судас: зүрх зогсох, гипотензи, тахикарди, зүрх дэлсэх, уушигны гипертензи, судас өргөсөх, судасны урвал, тархины судасны гэмтэл, ухаан алдах
Ходоод гэдэс: дотор муухайрах, бөөлжих, өтгөн цустай гарах, завсрын эдийн үхжил
Тунгалагийн булчирхай: лимфаденопати
Тарьсан газарт: өвдөх, үрэвсэх, буглаа, үхжил, хаван, цус алдах, целлюлит, хэт мэдрэгшил, атрофи, экхимоз, арсны шархлаа зэрэг урвалууд үүснэ.
Халуун оргих, судасны агчил, цонхигор, цоохортох, хийт үхжил, мэдээ алдах, судас мэдрэлийн гэмтэл бүхий судас мэдрэлийн урвалууд үүсч болно.
Мэдрэлийн систем: сэтгэлийн хямрал, салганах, нойрмоглох, таталдаа, түгшүүр, дасал, миелит, уналт, ком
Амьсгал: гипокси, апноэ, диспноэ
Арьс: хэт хөлрөх
Өвөрмөц мэдрэхүй: нүд бүрэлзэх, сохрох
Шээс, бэлгийн зам: мэдрэлийн гаралтай давсаг, шээс цустай гарах, протейнури, бөөрний эмгэг, сул дорой, приапизм