Гаж урвалууд нь:
1) Глицерон-Кавин бэлдмэлийг элэгний үрэвслийн эмчилгээнд хэрэглэсэн 15 нийтлэлийн 789 тохиолдол
2) Глицерон-Кавин бэлдмэлийн элэгний үйл ажиллагааг дэмжих нэмэлт заалтыг баталгаажуулахын өмнө Японы Эрүүл Мэндийн Яамны хяналтын 4213 тохиолдолоос хураангуйлсан болно.
Үүнээс гадна, одоогийн байгаа мэдээллээс харахад гаж урвалуудын давтамж тодорхойгүй байна.
Түгээмэл гаж урвалууд:
Шок ба анафилаксын шок (давтамж тодорхойгүй): Шок эсвэл анафилаксийн шок (цусны даралт унах, ухаан санаа балартах, амьсгаадах, зүрх-уушигны үйл ажиллагааны дутагдал, улайх, нүүр хавагнах гэх мэт) зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Тиймээс байнгын хяналт шаардлагатай. Хэрэв ямар нэг хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож өвчтөнд зохих эмчилгээг хийх хэрэгтэй.
Анафилакс-төст шинж тэмдэг (давтамж тодорхойгүй): Анафилакси (тухайлбал амьсгаадах, улайх ба нүүр хавагнах) шинж тэмдэг илэрч болзошгүй. Тиймээс байнгын хяналт шаардлагатай. Хэрэв ямар нэг хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож өвчтөнд зохих эмчилгээг хийх хэрэгтэй.
Псевдоальдостеронизм (давтамж тодорхойгүй): Энэхүү бэлдмэлийн тунг ихэсгэх эсвэл удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэхэд хүнд хэлбэрийн гипокалиеми, гипокалиемийн тохиолдол нэмэгдэх, цусны даралт ихсэх, натри ба шингэн хуримтлагдах, хавагнах ба жин нэмэх зэрэг шинж тэмдэг бүхий псевдоальдостеронизм илэрч болзошгүй. Байнгын хяналт (тухайлбал, сийвэн дэх калийн хэмжээг хянах) шаардлагатай бөгөөд ямар нэг хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсооно. Мөн түүнчлэн, гипокалиемийн улмаас бие эсвэл булчин сульдах шинж тэмдэг илэрч болзошгүй.
Бусад гаж урвалууд:
Дараах шинж тэмдэг илэрч болзошгүй (хүснэгтийг харна уу). Тунг ихэсгэх үед сийвэнгийн калийн түвшин буурч, цусны даралт ихсэж болзошгүй.
Магадлал | 0.1-5% | 0.1%-ээс бага |
Биеийн шингэн, электролит | Гипокалиеми, цусны даралт ихсэх | Хавагнах, бие сульдах, хөших |
Бусад | | Арьсны өвчин, арьс эмзэгших, толгой өвдөх, халуурах |