Харшлын талаас чонон хөрвөс, гэрэлд хэт мэдрэг болох, арьсанд тууралт гарах, загатнах, анафилаксийн шок үүсч болно.
Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас толгой эргэх, нойрмоглох, сэтгэл санаа хямрах, нойргүйдэх, сэтгэл мэдрэлийн хөөрөлд орох, бие сулрах, ядрах, сэтгэл хөдлөлийн хариу урвалын хурд багасах, анхаарал сулрах, толгой өвдөх, оюун санаа самуурах, хөдөлгөөний координаци алдагдах, тайван бус болох , сэтгэл хөдлөл ихсэх (ялангуяа хүүхдэд) , цочромтгой болох, салгалах, мэдрэл үрэвсэх, шөрмөс татах, парестези болох, хараа алдагдах, хоёрчилж харах, дунгийн хурц үрэвсэл үүсэх, чих шуугих, эпилепсийн уналт сэдрэх зэрэг шинжүүд илэрч болно.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас ам хатах, богино хугацаанд амны салст бүрхүүл мэдээ алдах, хоолны дуршил буурах, гүйлгэх, өтгөн хатах, аюулхай орчимд эвгүй оргих, аюулхайгаар өвдөх, бөөлжих зэрэг шинж илэрнэ.
Амьсгалын эрхтэн тогтолцооны талаас амны хөндий, хамар, бронхын салст бүрхэвч хуурайшиж, цэрний зуурамтгай чанар ихсэх, цээжээр хүнд оргих зэрэг шинж илэрнэ.
Цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны талаас цус задралын цус багадалт, тромбоцитопени, агранулоцитоз илэрнэ.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны талаас артерийн даралт буурах, зүрх дэлсэх, тахикарди, экстрасистол, , тромбоцитопени, агранулоцитоз, цус задралын цус багадалт илэрч болно.
Бусад шинжүүдээс хөлрөх, бие зарайх, гэрэлд хэт мэдрэгших зэрэг шинж илэрнэ.