- All Products
- Treatment of diseases usi
- Доксициклин 100мг №10/штада/ Шахмал
Доксициклин 100мг №10/штада/ Шахмал
Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- микоплазм, риккетсий эсвэл хламидаар үүсгэгдсэн хурц үедээ байгаа архаг бронхит, дунд чихний үрэвсэл, синусит,пневмони
- хламид ба Ureaplasma urealyticum-аар үүсгэгдсэн уретрит, түрүү булчирхайн цочмог үрэвсэл, хүндрээгүй заг хүйтэн (ялангуяа нэгэн зэрэг хламидаар халдварласан үед), эмэгтэйчүүдийн халдвар, пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү, шээс бэлгийн замын халдварууд (зөвхөн эмгэг төрөгчийн мэдрэг чанар батлагдсан байвал)
- Мэдрэг нь батлагдсан холер, иерсиниээр үүсгэгдсэн халдварууд, кампилобактер, шигелл
- цөсний замын үрэвсэл
- ламидийн гаралтай нүдний салстын үрэвсэл ба трахом
- боррелиоз (Лаймын өвчин эсвэл архаг нүүдэлт эритем )
- ховор халдварууд (бруцеллез, орнитоз, бартонеллез, листериоз, риккетсиоз, мелиойдоз, хар тахал, цавьны гранулём)
- мальабсорбцийн хам шинж (халуун орны Спру ба Уйпплийн өвчин)
Нэг шахмалд
үйлчлэгч бодис - доксициклиний моногидрат 104,1мг эсвэл 208,2мг (100мг болон 200мг доксициклинтэй тэнцэхүйц);
туслах бодис - бичил талстат целлюлоз, натрийн цардуулт гликолят (А төрөл), магнийн стеарат.
Байнга ( ˃1/100-с ˂ 1/10 хүртэл)
- дотор муухайрах, цээж хорсох, ходоод хүндүүр оргих, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, стеаторей
Хаяа (˃ 1/1000-с ˂ 1/100 хүртэл)
- фарингит, хоолой сөөх, залгихад хүндүүрлэх, хэл бараантах
- нарны туяанаас үүсэх арьсны үрэвсэл: улайх, хавагнах, цэврүүтэх, арьсны өнгө өөрчлөгдөх
- харшлын урвал, тархмал тууралт, улайлт, чонон хөрвөс, арьсны загатнаа, олон хэлбэрт шүүгдэст улайлт, хэсэг газрын арьс, салст бүрхүүл эсвэл үений хаван (ангионевротик хаван), багтраа, анафилаксийн шок, биеийн зарим хэсгүүд ба бэлэг эрхтэн дээр эмнээс хамаарсан тууралтууд гарах, халуурах, толгой ба үеээр өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг амьтны гаралтай ийлдэс тариулснаас үүсэх ийлдэсний өвчинд өгөх хариу урвал
- цус бүлэгнэлт алдагдах ба цусаар шээх
- арьс ба салстын кандидоз (ялангуяа ам, бүдүүн гэдэс ба бэлэг эрхтэний), ам ба залгиурын салстын үрэвслээр илэрдэг өвчин (стоматит, глоссит), эмэгтэйчүүдийн гадна бэлэг эрхтэн ба үтрээний цочмог үрэвсэл (вульвовагинит), анус орчмын загтнаа (Pruritus ani)
Ховор (˃1/10000-с ˂ 1/1000 хүртэл)
- толгой өвдөх, огих, бөөлжих ба харааны мэдрэлийн дискийн хавангаас үүдэлтэй харааны алдагдал зэргээр илэрдэг гавлын дотоод даралтын ихсэлт
- нарны туяаны нөлөөнөөс үүсэх хумсны өөрчлөлт, хумс ховхрох, өнгө нь хувирах
- лейкопени, лейкоцитоз, тромбоцитопени, цус багдалт, лимфоцитопени, лимфоденопати, хэвийн бус лимфоцитууд, гранулоцитуудын хордлогот мөхлөг үүсэх
- элэгний гэмтэл, нойр булчирхайн үрэвсэл
- бөөр хордуулах нөлөө, аль хэдийн бөөрний үйл ажиллагааны алдагдал үүссэн байгаа бол хурцдах, интерстициаль нефрит, бөөрний архаг дутагдал, шээс хаагдах
- эмэнд хэт мэдрэг байдал хүндээр илрэх, үүнд нүүр хавагнах, хэл хавагнах, улайн хоолой хавагнаж амьсгал боогдох, зүрхний цохилт олшрох, амьсгал боогдох, артерийн даралт унаснаар шоконд орж, зүрх зогсох
- эксфолиатив дерматит, Лайелийн хам шинж
- парестези, тахикарди, булчин ба үе мөч өвдөх, санаа зовних, айдас үүсэх
- амтлах үнэрлэх чадвараа алдах
Нэн ховор (˂ 1/10000)
- -псевдомембраноз энтероколит,
- ойрын хараа муудах, миопи
- эпилепсийн таталт үүсэх
50кг-70кг хүртэл жинтэй насанд хүрэгчид, 8-аас дээш насны хүүхэд ба өсвөр үейин хүмүүс эхний өдөр 200мг доксациклин ууна, дараагийн өдрүүдэд 100мг тунгаар ууна. Хүнд явцтай өвчлөлүүд эсвэл 70кг-аас дээш жинтэй өвчтөнүүдэд эмчилгээний бүх хугацаанд 200мг тунгаар өдөр бүр хэрэглэнэ.
8-аас дээш настай, 50кг-аас бага жинтэй хүүхдэд эхний өдөр биеийн жингийн 4мг/кг байхаар тооцож нэг удаа уулгана, энэ нь 100-200мг доксациклинтэй тэнцэнэ. Дараагийн өдрүүдэд биеийн жингийн 2мг/кг байхаар тооцож нэг удаа уулгана, энэ нь 50-100мг доксациклинтэй тэнцэнэ. Доксициклин Штада® 100мг ба 200мг шахмал нь хуваагддаггүй учир эдгээр өвчтөнүүдэд тунг зохицуулахад хүндрэл гарч болзошгүй. Эмчилгээ явуулах хугацаа нь өвчний явцаас хамаарч, эмчийн зааврын дагуу явагдана. Эмчилгээний дундаж хугацаа 5-21 хоног.
Бактериологийн шинжилгээгээр батлагдсан, бетта-гемолитик стрептококкор үүсгэгдсэн халдварыг доксациклинээр эмчлэхэд эмчилгээний үргэлжлэх хугацаа нь хожуу үейин хүндрэл гарахаас сэргийлэхийн тулд хамгийн багадаа 10 хоног байна, үүнд хэрэх өвчнөөс үүссэн халууралт эсвэл гломерулонефрит багтана.
Тусгайлсан тунгийн зөвлөмж
Эрэгтэйчүүдийн цочмог заг хүйтний шээсний сүвний үрэвсэл ба эмэгтэйчүүдийн заг хүйтний цочмог халдваруудад тусгайлсан тунгийн зөвлөмж бол хоногт 200мг доксациклинийг 7 хоногийн турш хэрэглэнэ.
Цочмог явцтай төмсөгний дайврын үрэвсэлд – 200мг доксациклинийг 10 хоногийн турш хэрэглэнэ.
Заг хүйтний халдвар амжилттай эмчлэгдсэн эсэхийг шалгахын тулд эмчилгээ дууссанаас хойш 3-4 хоногийн дараа шалгах шаардлагатай.
Тэмбүү ( анхдагч ба хоёрдогч хэлбэр, пенициллинд харшилтай үед) – хоногт 300мг доксациклинийг ууна (нэг удаа бүгдийг ууж болно), эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 10 хоног байна.
Лаймын өвчний үед (анхдагч шат) - 200мг доксициклинийг 14хоногийн турш ууна.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.