- All Products
- Montekas 10 mg №28 шахмал
Montekas 10 mg №28 шахмал
Монтелукаст натрийн шахмалууд нь лейкотриен рецепторын антагонист юм.
Багтраа
Монтелукаст натрийн шахмалыг насанд хүрэгчид, 15-аас дээш насны хүүхдэд архаг багтраа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Дасгалаас үүдэлтэй гуурсан хоолойн агшилт (EIB)
Монтелукаст натрийн шахмалыг 15 ба түүнээс дээш насны өвчтөнүүдэд дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй гуурсан хоолойн агчилаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
Харшлын ринит
Монтелукаст натрийн шахмал нь 15 ба түүнээс дээш насны өвчтөнүүдэд улирлын харшлын ринит, архагшсан харшлын ринит өвчний шинж тэмдгийг арилгахад зориулагдсан. Монтелукаст натрийн шахмалуудын үр нөлөө нь харшлын риниттэй өвчтөнд мэдрэл-сэтгэцийн шинж тэмдгүүд илрэх эрсдлийг бууруулдаг.
Хязгаарлагдмал хэрэглээ
Монтелукаст натрийн шахмалыг багтралын сэдрэлийн эмчилгээнд зөвлөхгүй.
Дараах эмнэлзүйн ач холбогдол бүхий гаж нөлөөг шошгоны бусад хэсэгт тайлбарласан.
Мэдрэл сэтгэцийн өөрчлөлт (Анхааруулга, урьдчилан сэргийлэлт)
ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Монтелукаст натрийг теофиллин, преднизолон, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, фексофенадин, дигоксин, варфарин, гемфиброзил, итраконазол, бамбай булчирхайн даавар, тайвшруулах нойрсуулагч, стероид бус үрэвслийн эсрэг эмүүд, бусад үрэвслийн эсрэг эмүүд болон цитохром P450 (CYP) ферментийн индукторуудтай хавсарч хэрэглэхэд тунг тохируулах шаардлагагүй.
ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ҮЕ
Жирэмсэн
Жирэмсэн эмэгтэйчүүдэд монтелукаст хэрэглэсэн олон арван жилийн турш хэвлэгдсэн хэтийн болон ретроспектив кохорт судалгаагаар гарсан мэдээлэл нь эмтэй холбоотой ургийн гажиг үүсэх эрсдэлийг тогтоогоогүй байна [Мэдээллийг үзнэ үү]. Амьтны нөхөн үржихүйн судалгаанд монтелукастыг хээлтэй харх, туулайнд AUC-д үндэслэн хүнд хэрэглэх хамгийн их тунг (MRHDOD) ойролцоогоор 100 ба 110 удаа тус тус хэрэглэснээр хөгжлийн сөрөг нөлөө ажиглагдаагүй.
Заасан хүн амд ургийн гажиг, зулбах эрсдэлийн тооцоолсон суурь эрсдэл тодорхойгүй байна. Бүх жирэмслэлт нь ургийн гажиг, зулбалт эсвэл бусад сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй байдаг. АНУ-ын нийт хүн амын дунд эмнэлзүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн жирэмслэлтийн гол гажиг, зулбах эрсдэл 2-4% ба 15-20% байна.
Хөхүүл үе
Нийтлэгдсэн эмнэлзүйн судалгаагаар хөхний сүүнд монтелукастыг илрүүлснийг мэдээлсэн.
Эм нярайд шууд болон хөхний сүүгээр дамждаг нөлөөний талаарх мэдээлэл нь монтелукаст натрийн нөлөөллөөс үүдэлтэй гаж нөлөөний мэдэгдэхүйц эрсдэлийг илтгэдэггүй.
Эмийн хөхний сүүний ялгаралд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй. Эхийн монтелукаст натрийн эмнэлзүйн хэрэгцээ болон монтелукаст натрийн эхийн сүүгээр хооллож буй нярайд үзүүлэх сөрөг нөлөөллийн зэрэгцээ хөхөөр хооллолт, эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг харгалзан үзэх шаардлагатай.
ТУН, ХЭТРҮҮЛЭЛТ
Эмчилгээнд монтелукаст натрийн тунг хэтрүүлсэн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Тунг ххэтрүүлсэн тохиолдолд ердийн дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй; Жишээ нь, ходоод гэдэсний замаас шингээлтийг багасгах, эмнэлзүйн хяналт тавих, шаардлагатай бол дэмжих эмчилгээ хийх. Монтелукастыг хэвлийн диализ эсвэл гемодиализаар арилгадаг эсэх нь тодорхойгүй.
ХҮҮХДИЙН ХЭРЭГЛЭЭ
Багтраатай 12 сараас доош насны, дахилтат харшлын риниттэй 6 сартай, дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй гуурсан хоолойн нарийсалттай 6 настай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй байдал тогтоогдоогүй байна.
ӨНДӨР НАСТАНЫ ХЭРЭГЛЭЭ
Монтелукастын эмнэлзүйн судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 3.5% нь 65 ба түүнээс дээш насныхан, 0.4% нь 75 ба түүнээс дээш насныхан байв. Эдгээр болон залуу өвчтөнүүдийн хооронд аюулгүй, үр дүнтэй байдлын ерөнхий ялгаа ажиглагдаагүй бөгөөд бусад мэдээлсэн эмнэлзүйн туршилтанд өндөр настан болон залуу өвчтөнүүдийн хариу урвалын ялгааг тогтоогоогүй боловч зарим өндөр настай хүмүүсийн мэдрэг байдлыг үгүйсгэх аргагүй юм. 10 мг-аар монтелукастыг нэг удаа уухад фармакокинетикийн үзүүлэлт ба биохүрэхүй нь өндөр настан болон залуу хүмүүст ижил байдаг. Монтелукастын сийвэн дэх хагас задралын хугацаа өндөр настай хүмүүст арай урт байдаг. Өндөр настнуудад тунг тохируулах шаардлагагүй.
Багтраа
Багтраа өвчний үед монтелукаст натрийн шахмалыг өдөрт нэг удаа, оройн цагаар хоололт үл хамааран ууна. Багтраатай өвчтөнүүдэд өглөө ба оройны тунгийн харьцангуй үр нөлөөг үнэлэх клиник туршилт хийгдээгүй байна.
Дараах тунгаар хэрэглэнэ:
Хүснэгт 1: Багтраа өвчний үеийн тун
Нас | Тун |
Насанд хүрэгчид, 15 ба түүнээс дээш насныханд | Нэг 10мг шахмал |
Тунгаа алгассан өвчтөнүүд дараагийн тунг тогтмол цагт ууж болохгүй бөгөөд тунг давхарлан ууж болохгүй.

EIB-ээс урьдчилан сэргийлэхийн тулд монтелукаст натрийн шахмалыг нэг тунгаар дасгал хийхээс 2-оос доошгүй цагийн өмнө ууна.
Дараах тунгаар хэрэглэнэ.
Хүснэгт 2. Дасгалаас үүдэлтэй гуурсан хоолойн агчил үеийн хэрэглэх тун

Монтелукаст натрийн шахмалын тунг нэмэлтээр өмнөх тунгаас хойш 24 цагийн дотор ууж болохгүй. Монтелукаст натрийн шахмалыг өөр шинж тэмдэгээр (архаг багтрал зэрэг) өдөр бүр хэрэглэж буй өвчтөнүүд EIB-ээс урьдчилан сэргийлэхийн зорилгоор тунг нэмэлтээр уухгүй. Бүх өвчтөнд богино хугацааны β-агонистыг хэрэглэх боломжтой.
Архаг багтралын эмчилгээнд монтелукаст натрийн шахмалыг өдөр бүр хэрэглэх нь EIB-ийн цочмог тохиолдлоос урьдчилан сэргийлэх нь тогтоогдоогүй байна.
Харшлын ринит
Харшлын ринитэд монтелукаст натрийн шахмалыг хоололт үл хамааран өдөрт нэг удаа ууна. Харшлын риниттэй өвчтөнд хэрэглэх хугацааг өвчтөний хэрэгцээнд тохируулан өөрчилж болно.
Улирлын харшлын ринит өвчний шинж тэмдгийг эмчилгээнд дараах тунг зөвлөнө.
Хүснэгт 3. Улирлын харшлын ринитын эмчилгээнд хэрэглэх тун

Дахилтат харшлын ринитийн шинж тэмдгийг эмчлэхэд дараах тунг зөвлөнө.
Хүснэгт 4. Дахилтат харшлын ринитын эмчилгээний тун

Багтраа, харшлын ринит
Багтраа, харшлын риниттэй өвчтөнүүдэд монтелукаст натрийн нэг шахмалыг өдөрт нэг удаа оройн цагаар ууна.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.