- All Products
- Treatment of diseases usi
- Бисептол 80мл №1 ууж хэрэглэх хөвмөл
Бисептол 80мл №1 ууж хэрэглэх хөвмөл
Амьсгалын замын халдвар – гуурсан хоолойн архаг үрэвсэл гэнэт сэдрэх, сульфаметоксазол болон триметопримыг нэг найрлагатай антибиотикийн оронд хэрэглэх шаардлагатай байгаа тохиолдолд хэрэглэнэ.
Синусит, дунд чихний цочмог үрэвслийн үед бактериологийн шинжилгээ хийсний дараа л зөвхөн хэрэглэнэ.
Шээс ялгаруулах зам, түрүү булчирхайн цочмог болон архаг халдварын үед хэрэглэнэ.
Бэлгийн замаар халдварладаг өвчин: зөөлөн яр.
Хоол боловсруулах замын халдвар: гэдэсний хижиг, иж балнад, бактерийн гаралтай цусан суулга, усан суулга (холера, шингэн болон электролит нөхөх эмчилгээний хажуугаар нэмэлт эмчилгээ байдлаар хэрэглэнэ), гэдэсний хорвуу чанартай E.coli штаммуудаар үүсгэгдсэн жуулчдын суулгалт өвчин.
Бактерийн гаралтай бусад халдвар (бусад антибиотикуудтай хавсран эмчлэх), жишээ нь нокардиоз.
100 мл хөвмөгийн найрлага:
Идэвхитэй бодис: сульфаметоксазол 4,0 г ба триметоприм 0,8 г;
Туслах бодис: макроголын глицерилгидроксистеарат, магнийн алюмосиликат, натрийн кармеллоз, нимбэгний хүчлийн моногидрат, натрийн гидрофосфатын додекагидрат, метилпарагидроксибензоат, пропилпарагидроксибензоат, мальтитол, натрийн сахаринат, пропиленгликоль, гүзээлзгэний үнэр оруулагч, цэвэршүүлсэн ус.
5 мл хөвмөг 200 мг сульфаметоксазол болон 40 мг триметоприм агуулдаг.
Бүх эмийн бэлдмэлийн нэгэн адил Бисептолын нөлөөгөөр гаж нөлөө илэрч болно, гэхдээ бүх хүнд илрэх албагүй.
Хэрэв өвчтөнд хэт мэдрэгшилийн урвалын анхны шинж тэмдгүүд (жишээ нь: нүүр, уруул, хэл, залгиур хавагнах, үүний улмаас залгих, амьсгал авах зэрэгт хүндрэлтэй болох) илэрсэн эсвэл цэврүү, арьс гуужих зэрэг арьсны хүнд хэлбэрийн ноцтой эмгэг урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмч эсвэл сувилагчид хандана уу – “Анхааруулга ба сэрэмжлүүлэг” хэсгийг үзнэ үү. Эдгээр шинж тэмдгүүд нь эмийн бэлдмэлийг хэрэглэсэний дараа маш ховор илэрч байжээ. Цаашид эмч шаардлагатай арга хэмжээ авна.
Бисептол бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнүүдэд илэрч байсан гаж нөлөөний урвалуудыг дор жагсаан харууллаа (тохиолдох давтамжийн дагуу бичсэн болно).
Маш элбэг (10 өвчтөний 1-ээс олон тохиолдоно):
- гиперкалиеми (цусны сийвэнгийн калийн агууламж ихсэх).
Элбэг (10 өвчтөний 1 хүртэл хүнд тохиолдоно):
- кандидоз (мөөгөнцөрийн өвчин);
- толгойн өвдөлт;
- дотор муухайрах, суулгалт;
- арьсны тууралт.
Хаяа тохиолдох (100 өвчтөний 1 хүртэл хүнд тохиолдоно):
- бөөлжилт.
Маш ховор (10000 өвчтөний 1 хүртэл хүнд тохиолдоно):
- лейкопени (лейкоцитын тоо цөөрөх), нейтропени (нейтрофил лейкоцитын тоо цөөрөх), тромбоцитопени (тромбоцитын тоо цөөрөх), агранулоцитоз (гранулоцит эсийн тоо цөөрөх), мегалобласт хэлбэрийн цус багадалт, апластик цус багадалт, цус задралын цус багадалт, метгемоглобинеми (цусны өвчин), эозинофили (эозинофилийн тоо цөөрөх), пурпур тууралт, G-6-PD ферментийн дутагдалтай хүнд гемолиз (эритроцитын задрал) болох;
- ийлдсийн өвчин, анафилаксийн шок (аажим өрнөх харшлын урвал), харшлын миокардит, ангионевротик хаван, эмийн бодисын гаралтай халууралт, харшлын васкулит, Генох-Шенлейны пурпур (толбоны шинж тэмдэг, арьсан дээрх цэгэн тууралт), зангилаат периартерит, тогтолцооны чонон яр;
- гипогликеми (цусны сийвэнгийн глюкозын концентраци буурах), гипонатриеми (цусны сийвэнгийн натрийн концентраци буурах), анорекси;
- сэтгэл унал, хий юм харах, сонсох;
- халдварт менингит, таталт, захын мэдрэлийн ширхгийн үрэвсэл, атакси (хөдөлгөөний баримжаа алдагдах), тэнцвэр алдагдах, чих шуугих, толгой эргэх. Эмийн бэлдмэлийг хэрэглэхээ зогсоонгуут халдварт менингитийн шинж тэмдэг түргэн арилж байсан боловч ко-тримоксазол эсвэл зөвхөн триметоприм хэрэглэх үед ихэнх тохиолдолд дахин сэдэрч байсан;
- олширсон, өнгөц амсгаа, уушигны нэвчдэс зэрэг шинж тэмдэг нь амьсгалын замын хэт мэдрэгшлийн эрт үеийн шинж тэмдгүүд байж болох болох бөгөөд маш ховор тохиолдолд амь насанд аюултай ч байж болно;
- хэл, амны хөндийний салст бүрхүүлийн үрэвсэл, хуурамч сарьсат колит, нойр булчирхайн үрэвсэл;
- нүдний судаслаг давхаргын үрэвсэл;
- шарлалт, элэгний үхжил, сийвэнгийн аминотрансферазуудын идэвхи ихсэх, билирубины концентраци нэмэгдэх (шарлалт болон элэгний үхжил нь үхлийн аюултай байж болзошгүй);
- гэрэлд хэт мэдрэг болох, эксфолиатив дерматит, эмийн бодисын гаралтай дерматит, олон хэлбэршилт эритем, Стивен-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил зэрэг амь насанд аюултай арьсны хүнд хэлбэрийн урвалууд илэрч болзошгүй (“Тусгай заалт ба авах арга хэмжээ” хэсгийг үзнэ үү);
- yеэр өвдөх, булчингийн өвдөлт;
- бөөрний үйл ажиллагааны алдагдал (зарим тохиолдолд бөөрний дутагдал бүртгэгдэж байв), завсрын эдийн нефрит.
Пневмоцистын хатгаа үүсгэдэг Pneumocystisjirovecii (P.carinii)-ын халдвартай холбоотой илрэх гаж нөлөө
- Маш ховор: хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн урвалууд, арьсны тууралт, халууралт, нейтропени, тромбоцитопени, элэгний трансаминазуудын идэвхи ихсэх, рабдомиолиз (шинж тэмдэг: булчингаар өвдөх, хүртэхүйн мэдрэмтгий байдал нэмэгдэх, бие сулрах, зарим тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд хүнд хэлбэртэй бөгөөд булчингийн эдийн задралтай холбоотой байж болох ба түүний улмаас бөөрний гэмтэл үүсдэг), гиперкалиеми, гипонатриеми.
Пневмоцистын хатгааны эмчилгээнд ко-тримоксазолыг өндөр тунгаар хэрэглэх үед хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн урвалууд илэрсний улмаас эмийн хэрэглээг зогсоох шаардлага үүсч болзошгүй. Ийм урвал нь пневмоцистын хатгаатай өвчтөнд сульфаметоксазолтай триметоприм эмчилгээг дахин эхлүүлэх, эсвэл эмчилгээг хэдэн хоногийн хугацаагаар завсарласан тохиолдолд ажиглагдаж байсан байна.
Урьдчилан сэргийлэх зорилгоор эсвэл пневмоцистын хатгаатай ко-тримоксазол хэрэглэж буй ДОХ-той өвчтөнд рабдомиолиз ажиглагдаж байв.
Таагүй гаж нөлөөний талаар мэдээлэх нь
Ямар нэг гаж нөлөөний шинж тэмдэг хүндрэх, эсвэл энэхүү зааварт дурьдагдаагүй шинж тэмдэг шинээр илэрсэн тохиолдолд энэ талаар эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандана уу. Гаж нөлөөний талаар мэдээлэл өгснөөр тухайн эмийн аюулгүй байдлын талаар өргөн хүрээний мэдээлэл цуглуулах боломжтой болно.
Бисептол бэлдмэлийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Ямар нэг эргэлзээ төрсөн бол эмчид хандах хэрэгтэй.
- Бэлдмэлийг хоол идэх үеэр, эсвэл шууд хоолны дараа их хэмжээний шингэнээр даруулан ууж хэрэглэнэ.
- Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө флаконыг нэг төрлийн хөвмөл болтол сайтар сэгсэрч хэрэглэнэ.
- Савлагаанд нь тугнах зориулалт бүхий хэмжээст хундага агуулагдана.
- 5 мл хөвмөлд 200 мг сульфаметоксазол болон 40 мг триметоприм агуулагдана.
Хүүхэд, өсвөр үеийнхний тун
Ихэнхдээ 6 мг триметоприм болон 30 мг сульфаметоксазолыг биеийн 1 кг жинд тооцон хоногт хэрэглэнэ.
Хүүхдийн онц хүнд хэлбэрийн халдварын үед эмч тунг 50% хүртэл нэмэгдүүлж болно.
Дараах хүснэгтэнд хүүхэд, өсвөр үеийнхний тунг, тэдний насны онцлогт тохируулан илэрхийлсэн байна:
Стандарт тун | |
Нас | Хөвмөлийн эзэлхүүн ба хэрэглэх давтамж |
6 долоо хоногоос доош | Хэрэглэхийг хориглоно |
6 долоо хоногоос 5 сартай | 2,5 мл хөвмөлийг 12 цаг тутамд, |
6 сараас 5 нас хүртэл | 5 мл хөвмөлийг 12 цаг тутамд, |
6 - 12 нас | 10 мл хөвмөлийг 12 цаг тутамд. |
12-оос дээш нас | 20 мл хөвмөлийг 12 цаг тутамд |
Насанд хүрэгсэд
Ихэвчлэн 20 мл хөвмөлийг 12 цаг тутамд хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны өсвөр үеийхэнд хамгийн бага тунгаар, мөн түүнчлэн урт хугацааны эмчилгээний үед (14 хоногоос удаан) – 10 мл хөвмөлийг 12 цаг тутамд.
Хүнд хэлбэрийн халдварын үед - 30 мл хөвмөлийг 12 цаг тутамд.
Бөөрний дутагдалтай өвчтөнд
Бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргээс хамаарч тунг өөрчлөх хэрэгтэй.
- Креатинины клиренс 30 мл/мин-аас их үед ердийн тунгаар хэрэглэнэ,
- Креатинины клиренс 15-30 мл/мин байгаа үед ердийн тунгийн ½ хувь хэрэглэнэ,
- Креатинины клиренс 15 мл/мин-аас бага үед – уг эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа
Цочмог халдварын үед шинж тэмдэг арилснаас хойш 2 хоног, гэхдээ 5 хоногоос илүүгүй хугацаагаар хэрэглэнэ.
Pneumocystis jirovecii-аар үүсгэгдсэн уушигны хатгааны үеийн эмчилгээ – биеийн жинд 100 мг/кг хоногт тунгаар сульфаметоксазол болон 20 мг/кг биеийн жин/хоног тунгаар триметопримыг өдөрт 4 хуваан, 6 цаг тутамд 14 хоногийн турш хэрэглэнэ.
Цусны сийвэнгийн сульфаметоксазолыг концентрацийг тогтмол хянах боломжтой тохиолдолд л эмчилгээг хийнэ .

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.