- All Products
- Ampoule Injection
- Дексаметазон 4мг/мл - 1мл №25 тарилгын уусмал
Дексаметазон нь үрэвслийн эсрэг маш өндөр үйлдэл, дархлаа дарангуйлах идэвхтэй үйлдэл болон минералокортикоидын идэвхийг бууруулах үйлдэл үзүүлдэг адренокортикоид даавар (глюкокортикоид) юм.
Энэхүү тарилгыг дараах эмчилгээнд зориулан булчинд эсвэл судсаар тарьж хэрэглэнэ. Үүнд:
- Биеийн аль ч хэсэгт үүссэн болон төрөл бүрийн шалтгаантай цочмог ба архаг үрэвсэлт эмгэгүүд.
- Дотоод шүүрлийн өвчнүүд.
- Хорт хавдартай холбоотой гиперкальциеми болон төрөлхийн бөөрний дээд булчирхайн гиперплази.
- Хүнд хэлбэрийн харшлын эмгэгшлүүд.
- Нүдэнд нөлөөлдөг цочмог ба архаг үрэвсэлт болон харшлын процессууд.
- Хэсгийн энтерит ба шархлаат колитийн эгзэгтэй үеийн системийн эмчилгээ.
- Арьсны өвчин, амьсгалын замын өвчин болон гематологийн өвчин.
- Идиопатик нефротик хам шинж (уремигүй) эсвэл системийн улаан яр өвчин (аутоиммун өвчин).
- Тархины хавдрын шалтгаант тархины хаван, гавлын яс нээх болон гавлын ясны эмгэгшилүүд.
Мөн дараах тохиолдлуудад зөвлөж болно.
- Хэрх өвчний цочмог болон хурцадмал үеийн богино хугацааны хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
- Зарим системийн улаан яр өвчин ба хэрхийн шалтгаант цочмог кардит өвчний хурцадмал үе эсвэл барих эмчилгээ хийх үед хэрэглэнэ.
- Хүүхдийн цочмог лейкеми ба насанд хүрэгсдийн лейкеми, лимфома өвчний хөнгөвчлөх эмчилгээнд хэрэглэнэ.
Үенд тарих, эмгэгшилтэй хэсэгт тарих, шууд тарих замаар зөөлөн эдэд хэрэглэж болно.
- Үе мөчний хэрх өвчний цочмог ба хурцадмал үеийн богино хугацааны хавсарга эмчилгээний үед хэрэглэнэ.
- Үрэвсэлтэй хэсгийн эмгэгшилтэй хэсэгт тарих замаар хэрэглэнэ.
Энэхүү эмийн найрлагад 23 мг-аас бага хэмжээний натри агуулдаг; Тиймээс энэ нь үндсэндээ "натригүй" юм.
Найрлаганд нь пропил парагидроксибензоат ба метил парагидроксибензоат агуулдаг тул харшлын урвал (удаашруулж болзошгүй), ховор тохиолдолд бронхоспазм (гэнэтийн амьсгал давчдах) үүсгэж болох юм.
Дексаметазон тарилга нь бусад бүхий л эмийн нэгэн адил хүн бүрт бус ч гэсэн гаж нөлөө үзүүлдэг.
Эмийн гаж нөлөөний жагсаалтыг доор харуулав. Давтамжийн тохиолдлоор ангилсан болно: маш түгээмэл (10 өвчтөн тутамд хамгийн багадаа 1), түгээмэл (100 өвчтөн тутамд хамгийн багадаа 1), цөөвтөр (1000 өвчтөн тутамд хамгийн багадаа 1), ховор (10,000 өвчтөн тутмын хамгийн багадаа 1) ба маш ховор (10,000 өвчтөн тутамд хамгийн багадаа 1).
Дексаметазоныг хэрэглэх үед дараах гаж нөлөөнүүд мэдээлсэн. Үүнд:
Түгээмэл:
- Дархлааны тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд: халдварын эсэргүүцэх чадварыг бууруулах, ам залгиурын кандидоз.
- Дотоод шүүрлийн талаас илрэх эмгэгшилүүд: гипергликеми, бөөрний дээд булчирхайн дааврын дутагдал.
- Өндөр тунгаар хэрэглэхэд: тууралтат бөөрний дээд булчирхайн хэт идэвхжил (Кушингийн хам шинж) илэрнэ.
- Бодисын солилцоо ба хоол тэжээлийн талаас илрэх эмгэгшилүүд: полифаги (хоолны дуршил нэмэгдэх).
- Нүдний талаас илрэх эмгэгшилүүд: катаракт.
- Судасны талаас илрэх эмгэгшилүүд: өндөр тунгаар хэрэглэхэд халуун шатах.
- Хоол боловсруулах замын эмгэгшилүүд: өндөр тунгаар хэрэглэхэд ходоодны шархлаа.
- Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх эмгэгшилүүд: шархны эдгэрэлт удаашрах, арьсны харшлын урвалууд.
- Өндөр тунгаар хэрэглэхэд: хирсутизм (биеийн үс хэт их ургах), арьсны гиперпигментаци (арьс бараантах), склеродерма (арьсан доорх зөөлөн эдийн эмгэг).
- Яс-булчин, холбогч эдийн талаас илрэх эмгэгшилүүд: ясны сийрэгжилт, яс хэврэгших.
- Удаан хугацааны эмчилгээний улмаас булчингийн хатингаршил.
Цөөвтөр:
- Цус, тунгалгийн тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд: лимфопени, эозинопени.
- Дархлааны тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд: харшлын тархмал урвалууд.
- Дотоод шүүрлийн талаас илрэх эмгэгшилүүд: аменорроеа (сарын тэмдэг ирэхгүй байх). Эмнэлгийн тусламж шаарддаг удаан хугацааны эмчилгээ: Кушингийн синдром, дотоод шүүрлийн тэнцвэр алдагдах.
- Бодисын солилцоо, хоол тэжээлийн талаас илрэх эмгэгшилүүд: гипокалиеми (сийвэн дэх калийн концентраци буурах), нойр булчирхайн цочмог үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл.
- Мэдрэлийн тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд: гавлын хөндийн дотоод даралт ихсэх, мэдрэлийн эмгэг, сэтгэцийн эмгэг.
- Зүрхний талаас илрэх эмгэгшилүүд: зүрхний дутагдал.
- Судасны талаас илрэх эмгэгшилүүд: тромбоэмболизм, хаван, цусны даралт ихсэх. Эмнэлгийн тусламж шаарддаг удаан хугацааны эмчилгээ: судасны үхжил, хаван.
- Арьс ба арьсан доорх зөөлөн эдийн талаас илрэх эмгэгшилүүд: хөлрөх. Эмнэлгийн тусламж шаарддаг удаан хугацааны эмчилгээ: батга эсвэл арьсны бусад асуудал, тарьсан хэсгийн сорвижилт.
- Яс-булчингийн болон холбогч эдийн талаас илрэх эмгэгшилүүд: миастения (булчин сулрах). Эмнэлгийн тусламж шаарддаг удаан хугацааны эмчилгээ: стероид миопати (булчингийн сулрал), арьсны язралт, шөрмөс тасрах, ясны сийрэгжилт эсвэл ясны хугарал.
- Ерөнхий болон эмчилгээ хийсэн хэсэгт илрэх эмгэгшилүүд: Өндөр тунгаар судсаар хурдан тарих үед: тарьсан хэсэгт харшлын урвал болон хэсгийн халдвар, ерөнхий анафилакси, нүүр, хацар улайх, зүрхний цохилт тогтворгүй болох, зүрх дэлсэх, таталт үүсэх. Тарилгыг тарьсан хэсэгт: ер бусын хөхөрсөн, удаан эдгэрдэг шарх.
- Ходоод гэдэсний замын талаас илрэх эмгэгшилүүд: Эмнэлгийн тусламж шаардлагатай удаан хугацааны эмчилгээ: ходоод гэдэсний цочрол, ходоодны шарх эсвэл гэдэсний цооролт.
Хэрэв гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож, эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэв гаж нөлөөний аль нэг нь ноцтой болвол эсвэл энэ зааварт заагаагүй гаж нөлөөг анзаарсан бол эмч, эм зүйчдээ мэдэгдэнэ үү.
Дексаметазон тарилгыг хэрхэн хэрэглэх талаарх эмчийн зааврыг чанд дагаж мөрдөөрэй. Хэрэв эргэлзээтэй зүйл байвал эмч, эм зүйчээсээ лавлаарай.
Дексаметазон тарилгыг ямагт эмч, сувилагч хийнэ.
Дексаметазон тарилгын нэг ампулд 4 мг дексаметазон натрийн фосфат агуулагдах бөгөөд венийн судсаар, булчинд, үенд тарих эсвэл зөөлөн эдэд тарьж хэрэглэнэ. Мөн физиологийн давсны уусмал болон глюкозын уусмалд найруулж, дуслаар тарьж болно.
Бөөр, элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд тунг тохируулах шаардлагатай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.