Боботикийг зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв танд асуулт, санаа зовох зүйл байвал эмч, эм зүйчтэйгээ зөвлөлд.
Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ.
1 мл бэлдмэл нь ойролцоогоор 27 дусал агуулдаг.
Ихэвчлэн дараах тунгаар хэрэглэнэ:
Ходоод гэдэсний замын илүүдэл хийг эмчлэхийн тулд:
28 хоногоос 3 настай хүүхдэд – хоногт 8 дуслаар (20 мг симетикон) 4 удаа.
3-6 настай хүүхдэд - хоногт 14 дуслаар (35 мг симетикон) 4 удаа.
6-с дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд – хоногт 16 дуслаар (40 мг симетикон) 4 удаа.
Эмийг ихэвчлэн үндсэн 3 хоололтын дараа, унтахын өмнө ууна.
Оношлогоо, шинжилгээний бэлдмэлд:
Ходоод гэдэсний замд дүрс оношлогоо, хэт авианы шинжилгээнд.
Шинжилгээний өмнөх өдөр:
28 хоногоос 3 настай хүүхдэд – хоногт 10 дуслаар (25 мг симетикон) 2 удаа.
3-6 настай хүүхдэд - хоногт 16 дуслаар (40 мг симетикон) 2 удаа.
6-с дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд – хоногт 20 дуслаар (50 мг симетикон) 2 удаа.
Шинжилгээний өдөр өглөө өлөн үед нэг удаагийн тунгаар ууна.
Нэмэлт мэдээлэл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө флаконыг хэд хэдэн удаа сайтар сэгсэрнэ.
Бэлдмэлийн хэрэглээг ялангуяа бага насны хүүхдэд тохиромжтой болгохын тулд бага хэмжээний буцалсан, бүлээн ус, хүүхдийн хоол эсвэл бусад хийжүүлээгүй шингэнтэй хольж болно.
Бэлдмэл сахар агуулаагүй тул чихрийн шижинтэй хүнд хэрэглэж болно.
Шинж тэмдэг арилах хүртэл эмчилгээг үргэлжлүүлнэ.
Шаардлагатай бол Боботикийг удаан хугацаанд хэрэглэж болно.
Боботик бэлдмэлийн тунг хэтрүүлсэн үед
Бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол бүртгэгдээгүй.
Санамсаргүй эмийн зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэвэл тэр даруй эмч, эм зүйчтэй холбогдоно уу.
Боботик бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол
Тунг нөхөхийн тулд давхарлан уухгүй.
Хэрэв танд эм хэрэглээний талаар эргэлзээ байвал эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.