Анальгин 50%-2мл №10 Тарилгын уусмал
Анальгин 50%-2 мл тарилгын уусмал нь саармаг туншилд савлагдсан өнгөгүй, эсвэл шаравтар туяатай тунгалаг шингэн байна.
Анальгин 50%-2 мл туншилтэй тарилгын уусмалыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Төрөл бүрийн шалтгаантай өвдөлтийн хам шинж (бөөр ба цөсний колик, мэдрүүлийн, булчингийн өвдөлт; гэмтэл, түлэгдэлт, мэс заслын дараах өвдөлт; толгой өвдөх, шүд өвдөх, меналги).
- Халдварт ба үрэвсэлт өвчний халууралтын үед хэрэглэнэ.
2 мл туншилтэй тарилгын уусмалд 1.0 г метамизол натри, 2 мл хүртэл тарилгад зориулсан ус агуулагдана.
- Төв мэдрэлийн тогтолцоо: улайх, халуу оргих, тайван бус байдал
- Зүрх судасны тогтолцоо: ховор тохиолдох - түр зуурын гипотензи, халуурах үед хэт мэдрэгшлийн урвалын бусад шинж тэмдэггүйгээр эмийн тунгаас хамааралтай цусны даралт огцом багасаж болно; давтамж тодорхойгүй - Коунисийн хам шинж (- үрэвслийн медиаторын нөлөөгөөр эмнэлзүйн болон лабораторийн шинж тэмдэг бүхий харшлын титэм судасны хам шинж).
- Дархлаа тогтолцооны: ховор тохиолдох - анафилаксийн/анафилакси төст урвал; маш ховор - гуурсан хоолойн багтраа; давтамж тодорхойгүй - анафилаксийн шок. Энэ урвал нь метамизол натри хэрэглэсэн даруйд эсвэл хэдэн цагийн дараа үүсдэг бөгөөд хөнгөн тохиолдолд арьс, салстын шинж тэмдэг (загатнах, халуу оргих, улайх, чонон хөрвөс, хавдах), амьсгал давчдах эсвэл ходоод гэдэсний замын хямралын шинж тэмдгээр илэрдэг. Хүнд тохиолдолд тархмал чонон хөрвөс, хүнд хэлбэрийн ангиоэдема (ялангуяа мөгөөрсөн хоолойг хамарсан), бронхоспазм, зүрхний хэм алдагдал, цусны даралт огцом буурах (заримдаа цусны даралт ихсэхээс өмнө тохиолддог), цусны эргэлтийн шок зэргээр илэрдэг. Өвдөлт намдаах эмийн үл тэвчилтэй хүмүүст ихэвчлэн гуурсан хоолойн багтраа хэлбэрээр илэрдэг.
- Арьс ба арьсан доорх эдийн эмгэг: ховор тохиолдох – эмийн шалтгаант байнгийн дерматит; ховор тохиолдох - арьсны тууралт; давтамж тодорхойгүй - Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисийн хорт үхжил (Лайеллийн хам шинж).
- Цус төлжүүлэх ба тунгалгийн тогтолцооны: ховор тохиолдох - лейкопени; маш ховор тохиолдох – агранулоцитоз; тромбоцитопени; давтамж тодорхойгүй - апластик цус багадалт, панцитопени. Эдгээр урвалууд нь дархлалын эмгэг механизмын шинжтэй байдаг. Агранулоцитозын хөнгөн үед салст бүрхэвчийн гэмтэл (амны хөндий ба залгиур, шулуун гэдэс ба бэлэг эрхтний), хоолой өвдөх, халуурах гэх мэт шинж тэмдгээр илэрч болно. Зарим тохиолдолд тунгалгийн булчирхай эсвэл дэлүү бага зэрэг томордог. Улаан эсийн тунах хурд мэдэгдэхүйц нэмэгдэж, гранулоцитын тоо эрс багассан эсвэл өөрчлөлт багатай байна. Гемоглобин, цусны улаан эс, ялтас нь хэвийн эсвэл бага зэрэг өөрчлөгдөж болно. Тромбоцитопенийн үед цусархаг шинж тэмдэг нэмэгдэж, арьс, салст бүрхэвч дээр цусархаг тууралт үүсэж болно. Хэрэв биеийн ерөнхий байдал гэнэт муудаж, халуурахгүй, эсвэл салст бүрхэвч, ялангуяа ам, хамар, хоолойд шинэ эсвэл өвдөлттэй шарх гарч эхэлбэл метамизол натрийн эмчилгээг даруй зогсоох шаардлагатай. Хэрэв панцитопени үүсвэл метамизол натрийн хэрэглээг зогсоож, цусны ерөнхий шинжилгээг хэвийн болох хүртэл хянах шаардлагатай.
- Шээс ялгаруулах тогтолцооны: маш ховор тохиолдох - бөөрний үйл ажиллагаа алдагдалтай өвчтөнд бөөрний цочмог дутагдал үүсэх, зарим тохиолдолд олигури, анури эсвэл протеинури үүсэж болзошгүй.
- Ерөнхий урвал: ховор тохиолдох - шээсэнд метаболит - рубазоны хүчил ялгардаг тул шээс улаан өнгөтэй болж болно; маш ховор тохиолдох – флебит бүртгэгдсэн.
- Хэсэг газрын урвал: булчинд тарих үед - тарилгын талбайд хавдах, үрэвсэх.
Илэрч болох гаж нөлөөний талаар мэдээлэх нь:
- Ямар нэгэн гаж нөлөө илэрсэн тохиолдолд энэ талаар эмчлэгч эмч болон эм зүйчид хандах эсвэл манай байгууллагын 77076767 утсаар холбогдож мэдээллэнэ үү.
- Энд дурдсан бүх төрлийн гаж нөлөө болон энэ зааварт бичигдээгүй гаж нөлөөнд мөн хамаарна.
- Гаж нөлөөний талаар мэдээлснээр энэ эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.
Хэрэглэх арга – Зөвхөн эмчийн хяналтанд хэрэглэхийг анхаарна уу.
Насанд хүрэгчдэд:
Хүүхдэд:
- 3-12 сартай хүүхдэд (биеийн жин 5-9 кг) метамизол натри нь биеийн жингийн 10 кг тутамд 50-100 мг тунгаар зөвхөн булчинд тарина.
Зөвлөж буй тун
Бэлдмэлийг хэрэглэх тунг эмчлүүлэгчийн биеийн байдал, насыг харгалзан эмчлэгч эмч тогтооно.
Эмчилгээг зогсоох
Хэрэв танд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээсээ асуугаарай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.