Аторис 20мг №30 Бүрхүүлтэй шахмал
Гиперхолестеролеми
Аторвастатиныг нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин), аполипопротеин В ба триглицеридийн түвшин ихэссэн өвчтөний эмчилгээнд хоолны дэглэм дээр нэмэлт болгон хэрэглэх ба түүнчлэн анхдагч гиперхолестеринеми (удамшлын гетерозигот ба удамшлын бус гиперхолестеринеми), хавсарсан (холимог) гиперлипидемитэй (Фредриксоны IIa ба IIb хэлбэр) өвчтөний холестерин ИНЛП (их нягттай липопротеин)-ы түвшинг ихэсгэх зорилгоор, цусны сийвэн дэх триглицеридийн хэмжээ ихэссэн (Фредриксоны III хэлбэр) үед хоолны дэглэм хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдолд тус тус хэрэглэнэ.
Аторвастатиныг мөн удамшлын гомозигот гиперхолестеринемитэй өвчтөнд хоолны дэглэм эсвэл бусад эмийн бус эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа тохиолдолд нийт холестерин болон холестерин БНЛП-ы түвшинг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх
Зүрх судасны өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй, дислипидемитэй эсвэл дислипидемигүй, зүрхний цус хомсрох өвчний олон тооны эрсдэлт хүчин зүйлтэй (тамхи татах, артерийн гипертензи, чихрийн шижин, Х-ИНЛП-ын (холестерин их нягттай липопротеины) хэмжээ бага) эсвэл зүрхний цус хомсрох өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөнд аторвастатиныг дараах зорилгоор хэрэглэнэ:
- Нас баралтгүй зүрхний булчингийн шигдээс ба зүрхний цус хомсрох өвчний үед нас барах эрсдлийг бууруулах
- Цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах
- Зүрхний бах үүсэх эрсдэл ба дахин судасжуулах мэс засал хийлгэх эрсдлийг багасгах
- Зүрхний архаг дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг багасгах
- Зүрхний бах үүсэх эрсдлийг бууруулах
Хүүхдийн хэрэглээ (10-17 насны өвчтөн)
Аторвастатиныг удамшлын гетерозигот гиперхолестеринемийн өгүүлэмжтэй анхны биений юм нь ирсэн охид болон 10-17 насны хөвгүүдэд нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин) аполипопротеин В-ын түвшинг багасгах зорилгоор хоолны дэглэм дээр нэмж хэрэглэнэ. Хэрэв тохирсон туршилтын хоолны дэглэмийн дараа дараах үзүүлэлт байгаа тохиолдолд:
- Холестерин-БНЛП-ын түвшин > 190мг/дл байгаа эсвэл
- Холестерин-БНЛП-ын түвшин > 160мг/дл байгаа ба энэ үед:
- Зүрх судасны өвчин эрт үед үүсэхэд удамшлын хувьд өртөмтгий эсвэл
- Тухайн тохиолдолд хүүхдэд 2 эсвэл түүнээс дээш зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл байгаа
Нимгэн бүрхүүлтэй 1 шахмалд үйлчлэгч бодис аторвастатин 10мг, 20мг, 40мг кальцийн давс хэлбэрээр
Туслах бодис: повидон, натрийн лаурилсульфат, кальцийн карбонат, бичил талст целлюлоз, лактозын моногидрат, натрийн кроскармеллоза, магнийн стеарат, тальк, титанийн хоёрч исэл (Е171), макрогол 3000, поливинилын спирт тус тус агуулагдана.
Бусад эмийн бэлдмэлтэй нэгэн адилаар Аторисыг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч энэ нь бүх өвчтөнд тохиолддоггүй.
Аторвастатины эмчилгээний явцад илэрч болох гаж нөлөөг үүсэх давтамжаар нь дараах бүлэгт хувааж болно.
- Байнга илрэх (≤1/10)
- Олонтаа илрэх (≤1/100 - <1/10)
- Хааяа илрэх (≤1/1000 - <1/100)
- Ховор илрэх (≤1/10000 - <1/1000)
- Маш ховор илрэх (<1/10000), Давтамж тодорхойгүй (байгаа мэдээлэлд үндэслэж үнэлэх боломжгүй)
Цус төлжүүлэх системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Хааяа: тромбоцитын тоо цөөрөх
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Олонтаа: харшлын урвал
- Маш ховор: анафилакс
Бодисын солилцоо ба тэжээлийн өөрчлөлт
- Хааяа: хоолонд дургүй болох
Сэтгэцийн эмгэг
- Хааяа: бэлгийн сулрал, ойгүйдэл
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Олонтаа: толгой өвдөх, нойргүйдэх, толгой эргэх, гаж мэдрэхүй
- Хааяа: захын мэдрэлийн эмгэг
Амьсгалын систем, цээж, голтын зүгээс илрэх өөрчлөлт
- Олонтаа: цээжээр өвдөх
Элэг цөсний замын зүгээс илрэх өөрчлөлт
- Ховор: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт
- Олонтаа: дотор муухайрах, гэдэс дүүрэх, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, өтгөн хатах, суулгах
- Хааяа: бөөлжих, нойр булчирхайн үрэвсэл
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт
- Олонтаа: арьсны тууралт, загатнаа
- Хааяа: чонон хөрвөс
- Маш ховор: судас мэдрэлийн хаван, үс унах, цэврүүт тууралт (олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил)
Араг яс булчингийн системийн зүгээс илрэх өөрчлөлт
- Олонтаа: булчин өвдөх, үе өвдөх, нуруу өвдөх
- Хааяа: булчингийн эмгэг
- Ховор: булчингийн үрэвсэл, рабдомиолиз, булчин тасрах
- Маш ховор: чонон ярын хам шинж
- Давтамж тодорхойгүй: дархлаа хамааралт булчингийн үхжилт эмгэг
Ерөнхий өөрчлөлт
- Олонтаа: сульдал, зах хязгаарын хаван
- Хааяа: тайван бус болох, биеийн жин ихсэх
Лабораторийн үзүүлэлт
- Олонтаа: цусан дахь креатининкиназын (КК) түвшин ихсэх
- Хааяа: ийлдсийн трансаминазын (АЛТ, АСТ) түвшин ихсэх
- Маш ховор: цусан дахь глюкозын хэмжээ ихсэх ба багасах
”Маш ховор” ангилалд орсон зарим гаж нөлөөний хувьд шалтгаан үр дагаврын холбоос тогтоогдоогүй байна.
Ийлдсийн трансаминазын түвшингийн үзүүлэлт бэлдмэлийн тунгаас хамаарах ба бүх өвчтөнд эргэж хэвийн болдог.
Креатининкиназын (КК) түвшин хэвийн хэмжээний дээд хязгаараас 10 дахин их болох нь өвчтөний 0,4%-д илэрсэн бөгөөд тэдгээрийн 0,1% нь булчингийн өвдөлт эсвэл сульдал илэрсэн байна. Хүнд явцтай гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоох хэрэгтэй.
Аторисын эмчилгээг эхлэхээс өмнө цусан дахь липидийн агууламжийг багасгах хоолны дэглэмд шилжих бөгөөд үүнийг бэлдмэлийн эмчилгээний туршид баримтлах шаардлагатай.
Зөвлөж буй эхний тун өдөр бүр 10мг. Шаардагдаж буй үр нөлөөнөөс хамаарч хоногийн тунг 80мг хүртэл ихэсгэж болно. Аторисыг 1 удаа хоногийн аль ч цагт хэрэглэж болох боловч өдөр бүр 1 цагт хэрэглэх хэрэгтэй. Бэлдмэлийг хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ. Эмчилгээний илэрхий үр нөлөө 2 долоо хоногийн эмчилгээний дараа ажиглагдах ба оргил үр нөлөө нь 4 долоо хоногийн дараа илэрнэ. Иймээс бэлдмэлийн тунг өмнөх тунгаар хэрэглэж эхэлснээс хойш 4 долоо хоногоос эрт хугацаанд өөрчилж болохгүй.
Анхдагч (гэр бүлийн гетерозигот ба полигеник) гиперхолестеринеми (IIa хэлбэр) ба холимог гиперлипидеми (IIb)
Эмчилгээг зөвлөж буй эхний тунгаар эхлэх бөгөөд анх сонгосон тунгийн 4 долоо хоногийн эмчилгээний дараа эмчилгээний үр дүнгээс хамаарч ихэсгэнэ. Хоногийн дээд тун 80мг.
Гэр бүлийн гомозигот гиперхолестеринеми
Насанд хүрэгсэд. Гиперлипидемийн бусад хэлбэрийн үед хэрэглэдэгтэй адил тунгийн хүрээгээр хэрэглэнэ. Эхний тунг өвчний илрэлээс хамаарч бүрт өвөрмөцөөр сонгоно. Удамшлын гомозигот гиперхолестеринемитэй ихэнх өвчтөнд хоногт 80мг тунгаар хэрэглэх үед тохиромжтой үр нөлөө ажиглагддаг. Аторисыг бусад эмчилгээний арга (плазмаферез) дээр нэмэлт эмчилгээний зорилгоор хэрэглэх ба эсвэл бусад аргын тусламжтайгаар эмчилгээ хийх боломжгүй үед үндсэн эмчилгээ болгож хэрэглэнэ.
Бөөрний дутагдалтай өвчтөн ба өндөр настай өвчтөнд Аторисын зөвлөж буй тунг өөрчилж болохгүй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэл бие махбодоос удаан ялгардагтай холбоотойгоор болгоомжлох хэрэгтэй. Төстэй тохиолдолд эмнэл зүйн болон лабораторийн үзүүлэлтүүдийг сайтар хянах хэрэгтэй ба илэрхий эмгэг өөрчлөлт илрэх үед тунг багасгах эсвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.
Хүүхдийн хэрэглээ
Бэлдмэлийг хүүхдэд хэрэглэх үеийн эмчилгээний үр нөлөө болон аюулгүй байдлын талаарх эмнэл зүйн мэдээлэл байдаггүй.
Аторисыг хүүхдэд зөвхөн эмч-мэргэжилтэн хэрэглэж болно. Хүүхдэд Аторисыг хэрэглэсэн туршлага зөвхөн хүнд явцтай дислипидемийн зарим хэлбэрээр (жишээ нь гэр бүлийн гомозигот гиперхолестеринеми) өвдөж буй 10-17 насны цөөн тооны өвчтөнд хэрэглэснээр хязгаарлагдана. Энэ бүлгийн өвчтөнд зөвлөж Аторисын хоногийн эхний тун 10мг байх ба бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө болон зохимжоос хамаарч түүнийг хоногт 80мг хүртэл ихэсгэж болно. Дараагийн ажиглалт эдгээр хүүхдэд хийгдээгүй.
Хүүхдийн (10-17 нас) гэр бүлийн гетерозигот гиперхолестеринеми
Аторвастатины зөвлөж буй эхлэх тун хоногт 10мг байна. Хоногийн дээд тун 20мг (уг бүлэг өвчтөний судалгаанд 20мг-с их тунгаар хэрэглээгүй). Бэлдмэлийн тунг эмчилгээний зорилгоор хамаарч хүн бүрт өвөрмөцөөр сонгох хэрэгтэй. Тунг өөрчлөхдөө 4 долоо хоног ба түүнээс хугацааны зайтайгаар явуулах хэрэгтэй.
Бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх
Элэгний үрэвсэл С-ын эмчилгээнд хэрэглэдэг вирусын эсрэг бэлдмэл элбасвир, гразопревиртэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд аторвастатины хоногийн тунг 20мг-с хэтрүүлж болохгүй.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.