Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үзүүлдэг боловч тэр болгон хүн бүрт тохиолдоод байдаггүй.
Хэрэв та доор дурдсан гаж нөлөө илэрсэн бол Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг уухаа больж, даруй эмчид хандаарай
Заримдаа тохиолддог гаж нөлөө (100 өвчтөн тутмын 1 нь тохиолдож болно)
► Халуурах
► Дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах
Ховор тохиолддог гаж нөлөө (1000 өвчтөний 1-д тохиолддог)
► хэт мэдрэгших урвал
► тууралт, чонон хөрвөс
Үл мэдэгдэх (байгаа мэдээлэл дээр үндэслэн, давтамжийг тооцоолох боломжгүй)
► Анафилаксийн урвал, түүний доторанафилаксийн шок, ангионевротик хаван (арьс, арьсан доорх эд, салст бүрхэвч эсвэл салст бүрхэвчийн доод эд эсэдхаван хурдацтай хөгжих) ба арьс загатнах.
► Арьсны хүнд хэлбэрийн сөрөг урвал (эритем, Стивенс-Жонсоны хам шинж / хорт эпидермисийн үхжил ба цочмог тархмал экзематик пустулез гэх мэт)
Мэдрэмтгий байдлын урвалын эхний шинж тэмдгүүд, болон мөн арьс, салст бүрхэвч дээр ер бусын өөрчлөлт гарч байвал Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг уухаа зогсооно. Дээрхи тохиолдолд нэн даруй эмчид хандаарай.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчтай зөвлөлдөх хэрэгтэй. Энэ нь болзошгүй гаж нөлөө, түүний дотор энэ хэрэглэх зааварт тусгагдаагүй бүх зүйлд хамаарна.
Гаж нөлөөг мэдээлснээр та энэ тухайн эмийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.