Бэлдмэлийг өглөө өлөн үедээ 50 мл усаар даруулж ууж хэрэглэнэ. Хялгасан хорхойгоор (энтербиоз) үүсгэгдсэн өвчний үед насанд хүрэгсэд болон 10-аас дээш насны хүүхдэд 100 мг тунгаар, 2-10 хүртэл насны хүүхдэд 25-50 мг тунгаар 1 удаа хэрэглэнэ. Дахин халдварлах өндөр эрсдэлтэй үед 2-4 долоо хоногийн дараа дээрх тунгаар давтан хэрэглэнэ. Гэр бүлийн бүх гишүүдийг зэрэг эмчилвэл үр дүнтэй.
Хүж хорхой (аскаридоз) , ташуур толгойт хорхой (трихоцефалез), тахир толгойт хорхой (анкилостомидоз), гахайн туузан хорхой (тениоз), хялгасан толгойт хорхой (стронгилоидоз) ба холимог халдварын үед өглөө, орой 100 мг тунгаар 3 өдөр хэрэглэнэ. Трихинеллезийн үед 200-400 мг тунгаар хоногт 3 удаа 3 өдрийн турш уулгаж 4-10 дахь өдөрт 400-500 м тунгаар хоногт 3 удаа ууж хэрэглэнэ.
Бэтэг өвчний (эхинококк) үед эхний 3 өдөр 500 мг-аар хоногт 2 удаа, дараагийн 3 өдөр тунг нэмэгдүүлж 500 мг-аар хоногт 3 удаа, цаашид хоногт 25-30 мг/кг-аар (3-4 хувааж) тус тус хэрэглэнэ.