Бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрд тохиолддоггүй.
Зарим гаж нөлөө нь ховор буюу маш ховор тохиолдох ба хүнд явцтай илэрч болно.
Арьсны цэврүүт тууралт;чонон хөрвөс (10000 өвчтөнд 1-10 ажиглагдаж болно)
Хяхтнасан амьсгал, амьсгалахад хүндрэлтэй болох эсвэл цээжин дээр дарж байгаа юм шиг мэдрэмж төрөх (багтраа)(10000 өвчтөнд 1-ээс цөөн ажиглагдаж болно)
Нүүр, уруул, хэл, хоолой хавагнах (10000 өвчтөнд 1-ээс цөөн ажиглагдаж болно)
Арьсны тууралт, загатнаа, арьс улайх эсвэл өвчтэй хөндүүр болох
Арьс наранд илүү мэдрэг болж болно. Нарны түлэгдлийн шинж тэмдэгт дараах шинж орно: загатнаа, хаван, цэврүүт илрэл
Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эмийн сангийн ажилтантай зөвлөнө. Уг зөвлөмж нь илэрч болох бүх гаж нөлөөнд (ялангуяа эм хэрэглэх зааварт (савлагаан доторх)тэмдэглэгдээгүй)хамаарна. Та түүнчлэн гаж урвалын талаар (эмийн бэлдмэлийн үр дүнгүйн талаарх мэдээллийг оруулаад)эмийн бэлдмэлийн гаж нөлөөний мэдээллийн санд мэдээлж болно. Гаж урвалыг мэдээлэх нь эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээлэл цуглуулахад тусална.