Дикло-Денк 100мг №10 Лаа
Доорх тохиолдолд өвдөлт, үрэвсэл намдаах шинж тэмдгийн эмчилгээнд бэлдмэлийг хэрэглэнэ. Үүнд:
- Үений цочмог үрэвсэл (цочмог артрит), тулайн сэдрэл
- Үений архаг үрэвсэл (архаг артрит), ялангуяа хэрэхийн гаралтай үений үрэвсэл (архаг полиартрит)
- Бехтеревийн өвчин (хөдөлгөөн хязгаарлагдмал нурууны үрэвсэл) ба хэрэхийн шалтгаант нурууны бусад эмгэг
- Үе болон нурууны бүтэц өөрчлөгдсөн цочмог үрэвсэл (артроз, спондилоартроз)
- Ревматизмын шалтгаант зөөлөн эдийн үрэвсэл
- Гэмтлийн дараах өвдөлт, үрэвсэл, хаван.
Үйлчлэгч бодис: Диклофенак. Нэг ширхэг шулуун гэдэсний лаанд 100 мг диклофенак натри агуулагдана.
Туслах бодис: хатуу тос.
Хэдийгээр Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй. Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх
гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.Үүнд:
10 өвчтөнд 1-ээс олон тохиолдож болзошгүй | |
Олонтаа илрэх: | 100 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй |
Хааяа илрэх: | 1000 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй |
Ховор илрэх: | 10000 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй |
Маш ховор илрэх: | 10000 өвчтөнд 1-ээс цөөн тохиолдож болзошгүй |
Давтамж тодорхойгүй илрэх: | Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй |
Илэрч болох гаж нөлөө
Дараах гаж нөлөө нь диклофенакийн лаа болон бусад хэлбэрүүдийг урт болон богино хугацаагаар хэрэглэхэд илэрсэн.
Бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын талаас гаж нөлөө нийтлэг илэрдэг. Ходоод, дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт, ялангуяа
өндөр настанд үхэлд хүргэж болзошгүй. (2-р хэсгийг үзнэ үү) Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсруулах үйл
ажиллагаа хямрах, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны салст бүрхүүлийн шархлаат үрэвсэл (шархлаат стоматит), бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны
өвчин (2-р хэсгийг үзнэ үү) сэдрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно.
Дикло-Денк болон үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлүүдийг хэрэглэсэнтэй холбоотой биед шингэн хуримтлагдах (хавагнах), цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал илэрсэн
талаар тэмдэглэгдсэн байна.
Дикло-Денк зэрэг бэлдмэл нь зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) ба цус харвалтын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
Дараах шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмчдээ мэдэгдэнэ үү. Үүнд: Коунисын хам шинж гэх ноцтой харшлын урвалын шинж тэмдэг болох цээжний өвдөлт хамаарна.
Диклофенакийг удаан хугацаагаар, өндөр тунгаар (150 мг/хоног) хэрэглэхэд дараах гаж нөлөө хааяа илэрнэ.
Үүнд: зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрх дэлсэх, цээжээр өвдөх.
Маш ховор илрэх:
Шингэн хуримтлагдах тунгаар (хаван)
Цус, тунгалгийн системийн эмгэгүүд
Маш ховор илрэх:
Цус төлжилтийн алдагдал (анеми, лейкопени, тромбоцитопени, панцитопени, агранулоцитоз). Халуурах, хоолой өвдөх, амны салст гэмтэх, томуу төст зовиур илрэх, хэт ядрах, хамраас цус гарах, хөлс их гарах зэрэг шинжүүд анх удаа илэрч болзошгүй. Дээрх шинжүүд илэрсэн тохиолдолд бэлдмэл хэрэглэхийг даруй зогсоож эмчээс зөвлөгөө авна уу. Өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор өөрөө дур мэдэн бэлдмэл хэрэглэхийг хориглоно. Удаан хугацааны эмчилгээний явцад цусны дүрст элементийн тоог хянана.
Маш ховор илрэх: цус задралын цус багадалт (цусны улаан эсийн задралаас шалтгаалсан) болон цус төлжилтийн цус багадалт (цусны эсийн төлжилт алдагдлаас шалтгаалсан) үүсэж болзошгүй.
Мэдрэлийн системийн эмгэгүүд
Олонтаа илрэх:
ТМС-ийн талаас толгой өвдөх, тэнцвэр алдагдах, толгой эргэх, цочромтгой болох, ядрах
Маш ховор илрэх:
Мэдрэхүй өөрчлөгдөх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, ой тогтоолт, баримжаа алдагдах, эпилепси, салгалах, ухаан алдах.
Нүдний эмгэгүүд
Маш ховор илрэх:
Хараа өөрчлөгдөх (бүрэлзэх, юм хоёрчлогдож харагдах).
Сонсгол, тэнцвэрийн эрхтний эмгэгүүд
Олонтаа илрэх:
Толгой эргэх.
Маш ховор илрэх:
Чих шуугих, түр зуур сонсгол алдагдах.
Хоол боловсруулах замын эмгэгүүд
Нийтлэг илрэх:
Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, ходоод гэдэснээс бага хэмжээгээр цус алдах нь цус багадалтын шалтгаан болох.
Олонтаа илрэх:
Биж (диспепси), гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, базлах, ходоод гэдэсний шархлааны улмаас хоолны дуршил алдагдах (зарим тохиолдолд цус алдалт, цооролт үүсэж болзошгүй)
Хааяа илрэх:
Цустай бөөлжих, суулгах, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах.
Ховор илрэх:
Шулуун гэдэсний үрэвсэл, ходоодны үрэвсэл.
Маш ховор илрэх:
Амны салст үрэвсэх (амны шархлаа хамаарагдана), хэлний үрэвсэл, улаан хоолойн эмгэг, өтгөн хатах зэрэг бүдүүн гэдэсний үрэвслээс шалтгаалсан хэвлийн доод хэсгийн зовиур илрэх, бүдүүн гэдэсний үрэвслээс шалтгаалсан цус алдалт, Кроны өвчний шинж тэмдэг нэмэгдэх эсвэл бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шамбарам, нойр булчирхайн үрэвсэл, нарийн гэдэсний салст нарийсах (нарийн гэдэсний бүтэц).
Хэвлийн доод хэсгийн хүчтэй өвдөлт, өтгөн хар эсвэл цустай гарсан тохиолдолд Дикло-Денк бэлдмэл хэрэглэхийг даруй зогсоож эмчид хандана уу.
Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхэд хэвлийгээр бага зэрэг базлах, эмчилгээ эхэлснээс хойш богино хугацаанд буюу 24 цагийн дотор шулуун гэдэснээс цус алдах, цустай суулгах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана уу.
Биеийн ерөнхий хямрал ба эм хэрэглэх аргаас шалтгаалсан эмгэг
Шулуун гэдэсний лаа хэрэглэхэд загатнах, цустай салст гарах, өтгөн гаргахад өвдөх зэрэг шинж илэрч болзошгүй.
Бөөр, шээсний замын эмгэгүүд
Хааяа илрэх:
Хаван үүсэх (ялангуяа цусны даралт ихтэй, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст биед шингэн хуримтлагдана).
Маш ховор илрэх:
Бөөрний эдийн гэмтэл (завсрын эдийн үрэвсэл, хөхлөгийн үхжил) нь үйл ажиллагааны цочмог алдагдалд хүргэж болзошгүй, шээсээр уураг алдах ( протеинури), цустай шээх (гематури), нефротик хам шинж (биед шингэн хуримтлагдах, хавагнах, шээсээр их хэмжээний уураг алдах), бөөрний цочмог дутагдал.
Шээсний гарц багасаж биед шингэн хуримтлагдах зэрэг бөөрний эмгэг, дутагдлын шинж илрэх.
Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Дикло-Денк бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож эмчтэй зөвлөнө үү.
Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд
Олонтаа илрэх:
Арьсны үрэвсэл.
Хааяа илрэх:
Халзрах.
Маш ховор илрэх:
Арьс улайж загатнах, гэрэлд хэт мэдрэгших, цусархаг тууралт, арьсны хүнд хэлбэрийн цочмог урвалууд (Стивен-Жонсоны хам шинж, хордлогот-үхжил/Лайеллын хам шинж), арьсны үрэвсэлт эмгэг, хавагнах, загатнах, гуужих, улайх.
Халдвар, шимэгчээр үүсгэгдсэн эмгэгүүд
Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг бэлдмэл нь (ҮЭСББ болох Дикло-Денк) халдварын шалтгаант үрэвслийг нэмэгдүүлдэг нь бүртгэгдсэн байна.
Дикло-Денк бэлдмэлийн эмчилгээний явцад халдварын шинж илэрвэл эмчтэй яаралтай зөвлөнө үү.
Маш ховор тохиолдолд диклофенакийг хэрэглэх явцад халдварт бус менингит хавсарч толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүүний хөшингө илэрнэ. Өвчтөн чонон яр, холбогч эдийн эмгэг аутоиммуны өвчтэй бол үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Судасны эмгэгүүд
Маш ховор илрэх:
Цусны даралт ихсэх, судасны үрэвсэл.
Дархлааны системийн эмгэгүүд
Олонтаа илрэх:
Арьс загатнах, тууралт гарах зэрэг хэт мэдрэгших урвал илрэх.
Хааяа илрэх:
Чонон хөрвөс.
Ховор илрэх:
Хэт мэдрэгших урвал (цусны даралт буурах, шок хамарна).
Маш ховор илрэх:
Нүүр, хэл, залгиур хоолой зэрэг амьсгалын зам хавагнаж амьсгалахад хүндрэх зэрэг судас-мэдрэлийн хаван, зүрх дэлсэх, цусны даралт буурах ба нас барах зэрэг шинжээр илрэх хүнд хэлбэрийн хэт мэдрэгших урвал.
Хэрэв дээрх шинж илэрвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож, яаралтай эмнэлэгт хандаж тусламж авна уу.
Маш ховор тохиолдолд цусны судасны харшилт үрэвсэл (васкулит) ба уушгины үрэвсэл (пневмонит) үүснэ.
Элэг, цөсний замын эмгэгүүд
Олонтаа илрэх:
Элэгний ферментийн хэмжээ нэмэгдэх.
Хааяа илрэх:
Элэг гэмтэх, ялангуяа удаан хугацааны эмчилгээний явцад элэгний цочмог үрэвсэл нь шарлалттай болон шарлалтгүй хэлбэрээр илэрнэ.
Маш ховор илрэх:
Элэгний дутагдал, элэгний эсийн гэмтэлтэй хавсарсан элэгний эмгэг (элэгний эсийн үхжил).
Удаан хугацааны эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тогтмол хянах шаардлагатай.
Сэтгэцийн эмгэгүүд
Маш ховор илрэх:
Сэтгэцийн урвал, сэтгэл гутрал, түгших, хар дарах, нойргүйдэх.
Амьсгалын замын эмгэгүүд
Ховор илрэх:
Гуурсан хоолойн багтраа. (амьсгаадал хамарна)
Маш ховор илрэх:
Уушгины өвөрмөц бус үрэвсэл. (Уушгины хатгалгаа)
Дээрх гаж нөлөө илэрсэн тохиолдолд зааврыг баримтална уу.
Гаж нөлөөний мэдээлэл
Хэрэв танд энэхүү зааварт дурдагдсан болон дурдагдаагүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.
Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад тус болох юм.
Бэлдмэлийг эмч, эм зүйчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Шаардлагатай бол эмч, эм зүйчээс давтан лавлана уу.
Хэрэх өвчний эмчилгээнд
Өвчний хүндрэлээс хамаарч диклофенакийн тунг тооцно. Насанд хүрэгчдэд зөвлөж буй диклофенак натрийн хоногийн тун 50-150 мг.
Насанд хүрэгчдэд Дикло-Денк 100 Ректал шулуун гэдэсний лааг хоногт нэг удаа хэрэглэнэ (100 мг диклофенак натритай тэнцэнэ).
Хэрэглэх арга ба хугацаа
Дикло-Денк шулуун гэдэсний лааг бие зассаны дараа хошногоны нүх рүү хийнэ.
Лаа нь шулуун гэдсэнд хийхэд зориулагдсан хэлбэртэй. Ууж хэрэглэж болохгүй.
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч зөвлөнө.
Хэрэх өвчний үед Дикло-Денк шулуун гэдэсний лааг удаан хугацаагаар хэрэглэж болзошгүй.
Хэрэв Дикло-Денк бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Дикло-Денк бэлдмэлийг эмчийн зөвлөснөөр эсвэл бэлдмэлийн хайрцаг доторх зааварт зөвлөсөн тунгаар хэрэглэнэ. Хэрэв өвдөлт намдахгүй бол эмчийн зааваргүйгээр дур мэдэн
бэлдмэлийн тунг нэмж хэрэглэхийг хориглоно.
Бэлдмэлийн тун хэтрэх үед толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, ухаан балартах (хүүхдэд миоклоник таталт илэрч болно) зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч
болно. Мөн ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг ажиглагдаж болно. Хоол боловсруулах замын цус алдалт, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал мөн
илэрч болзошгүй. Цаашлаад цусны даралт унах, амьсгал өнгөц болох (амьсгал дарангуйлагдах), арьс салст хөхрөх (цианоз) зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Маш ховор тохиолдолд хордлогод орж бөөр, элэгний цочмог дутагдал үүсэж болзошгүй.
Бэлдмэлд өвөрмөц антидот байхгүй.
Хэрэв Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Мартсан тунгаа нөхөхийн тулд бэлдмэлийг давхарлаж хэрэглэж болохгүй.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.