Бусад эмийн бэлдмэлтэй адил гаж нөлөө илэрч болзошгүй ч энэ нь хүн бүрт илрэхгүй байж болно.
Хааяа илрэх: (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Эмчилгээний өндөр тунгаар хэрэглэхэд цусан дахь кальцийн хэмжээ ихсэх (гиперкальциеми) болон шээсэн дэх кальцийн хэмжээ ихсэж (гиперкальциури) болно.
Гиперкальциемийн шинж тэмдэгт хоолны дур буурах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, булчин сулрах, нойрмоглох ба уймрах, хэт их ам цангах, хэт их болон их хэмжээгээр болон олон удаа шээх ба ясаар өвдөх орно.
Ховор илрэх: (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Өтгөн хатах, гэдэс дүүрэх, дотор муухайрах, гэдэс өвдөх, гүйлгэх
Маш ховор илрэх: (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
Загатнаа, тууралт, гүвдрүү маш ховор тохиолдолд илэрнэ. (буурцагны тостой хамааралтай)
Хэт их Кальцийн ууснаас Бурнеттийн буюу сүү-шүлтийн хам шинж; гиперкальциемийн шинж, метаболикацидоз, бөөр гэмтэх, зөөлөн эд кальцижих шинж илэрдэг.
Тодорхойгүй: (Байгаа мэдээллээс давтамжийг тооцох боломжгүй)
Хэт мэдрэгшлийн урвалууд.
Харшлын урвалын ноцтой шинж тэмдэг болох нүүр хавагнах, уруул, хэл болон залгуур хавагнавал эмчид яаралтай хандана.
Маш ховор тохиолдолд устөрөгчжүүлсэн буурцагны тосонд харшил өгч болзошгүй.
Бөөрний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөнүүд
Бөөрний эмгэгтэй бол танд цусан дахь фосфат, бөөрний чулуу үүсэх эрсдэл нэмэгдэж бөөрөнд кальцийн хэмжээ өндөрсөнө.
Гаж нөлөө мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол эмч, эм зүйчид хандана уу. Хэрэв энэхүү зааварт тэмдэглэгдсэн гаж нөлөө илэрсэн эсвэл тэмдэглэгдээгүй гаж нөлөө ажиглагдсан бол эмчлэгч эмч, эм зүйчид хандана уу. Гаж нөлөөний талаар мэдээлснээр та уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар мэдээллээр хангахад тусална.