Карведи-Денк 6.25мг №30 Шахмал
Карведи-Денк 6.25 нь бета рецепторт хориг үүсгэдэг эмийн бүлэгт хамаарагддаг бэлдмэл (зүрхний цохилтын тоо ихсэх болон цусны даралт ихсэлтийг эмчлэхэд зориулсан бэлдмэл).
Карведи-Денк 6.25-г зүрхний болон цусны эргэлтийн эмгэгийн үед хэрэглэнэ.
Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Цус хомсролын ба цус хомсролын бус гаралтай (цусны эргэлтийн алдагдалтай хамааралтай болон хамааралгүй) зүрхний тогтвортой архаг дутагдлын бүх зэргийн үед хэрэглэнэ. Шээс хөөх эм ба АХФ-ийг саатуулагч бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болох бөгөөд шаардлагатай үед хуруувчин цэцгийн бэлдмэлтэй (зүрх ба судасны системд нөлөөлдөг эм) хамт хэрэглэнэ.
Идэвхтэй бодис нь карведилол. 1 шахмал бүрд 6.25 мг карведилол агуулагдана.
Бусад туслах бодис: бичил талст целлюлоз, магнийн стеарат (хүнсний ногооны), коллоид усгүй цайр.
Хэдийгээр бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар Карведи-Денк 6.25 бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илрэхгүй.
Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.
- Байнга илрэх: 10 өвчтөнд 1-с олон тохиолдох.
- Олонтаа илрэх: 100 өвчтөнд 1-10 тохиолдох.
- Хааяа илрэх: 1000 өвчтөнд 1-10 тохиолдох.
- Ховор илрэх: 10000 өвчтөнд 1-10 тохиолдох.
- Маш ховор илрэх: 10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох.
- Тодорхойгүй: Байгаа мэдээллээс тооцох боломжгүй.
Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө ажиглагдана.
Байнга илрэх:
Толгой эргэх, толгой өвдөх
Зүрхний дутагдал улам гүнзгийрэх (амьсгаадах, шагай орчмоор хавагнах)
Цусны даралт багасах
Ядрах
Олонтаа илрэх:
Гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, амьсгалын замын халдвар, шээс дамжуулах замын халдвар
Биеийн жин нэмэгдэх, цусан дахь холестеролын хэмжээ ихсэх, глюкоз тэсвэрлэх чанар өөрчлөгдөх, цусан дахь глюкозын хэмжээ ихсэх ба багасах (чихрийн шижинтэй өвчтөн), цус багадах (цусны улаан эсийн тоо цөөрөх)
Сэтгэл гутрах, сэтгэл санаа доройтох
Харааөөрчлөгдөх, нулимсны урсгал багасах (нүд хуурайших), нүд цочрох
Зүрхний цохилт удаашрах, хавагнах (эдэд шингэн хуримтлагдсаны улмаас эдба эрхтэн хавагнах), биеийн доторх шингэний ачаалал ихсэх, босох болон суугаад босоход цусны даралт багасах (ортостатик гипотензи)
Мөчдийн цусны эргэлт муудах (хөл, гарын хуруу даарах, гэнэт доголох)
Рейногийн хамшинж (хөл гарын хуруу эхлээд хөхрөх, дараа нь цайрах, эцэст нь улайж өнгө нь хувирах ба өвдөх)
Амьсгалын эмгэг(амьсгаадах), уушги хавагнах (уушгинд шингэнтэй байх), гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгүүд дордох
Дотор муухайрах, бөөлжих, суулгах, цээж хорсох, ходоод өвдөх
Хөл, гар өвдөх, тархмал өвдөлт
Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, бөөрний дутагдал, шээх үйл ажиллагааны өөрчлөлт
Хааяа илрэх:
Нойрны эмгэг өөрчлөлт
Муужрах,мөчүүд чимчигнэх (бадайрах)
Зүрхний хориг, цээжээр өвдөх (зүрхний бах)
Харшлын гаралтай арьсны урвал: арьсан дээр тууралт гарах, чонон хөрвөс, загатнах
Хайрст үлд, хайрст үлд төст арьсны урвал
Үс унах
Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагаа алдагдах
Ховор илрэх:
Цусны тромбоцитын тоо цөөрөх (амархан хөхрөх ба хамраас цус гоожих)
Хамар битүүрэх
Маш ховор илрэх:
Цусны цагаан эсийн тоо цөөрөх (халдварт өртөх, шалтгаан тодорхойгүй халуурах болон хоолой өвдөх)
Хэт мэдрэгшлийн урвал (харшил)
Цусандахь элэгний ферментүүд ихсэх (Алат, Асат, ГГТ)
Эмэгтэйчүүдэд шээс задгайрах (өөрийн мэдэлгүй шээх)
Хэрэв танд ямар нэгэн хүнд явцтай болон уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна.
Эмч өөрөөр зөвлөөгүй үед хэрэглэх хоногийн тун:
Зүрхний тогтвортой хэлбэрийн архаг дутагдал | Карведилолын хоногийн тун |
Эхлэх тун | Эхний 14 хоног
|
Энгийн тун | Хэрэв эхлэх тун үр дүн бага бол тунг дор хаяж 2 долоо хоногийн интервалтайгаар дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
Зорилтот тун нь зөвшөөрөгдсөн хамгийн дээд тун байх ёстой. |
Дээд тун |
|
Зөвхөн 85 кг-аас дээш жинтэй хөнгөн болон дунд зэргийн явцтай зүрхний тогтвортой хэлбэрийн архаг дутагдалтай өвчтөнд бэлдмэлийг хоногт 2х50 мг хамгийн дээд тунд хүртэл болгоомжтой нэмж болох бөгөөд өвчтөнийг маш нарийн хянана.
Таны эмч тунг нарийн тооцоолно. Түүний зааврыг яг дагаж мөрдөөрэй.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно. Карведи-Денк 6.25 бэлдмэлийн эмчилгээг ихэвчлэн удаан хугацаагаар хэрэглэх бөгөөд боломжтой бол эмчилгээг гэнэт
зогсоохгүй. Бэлдмэлийн эмчилгээг 1-2 долоо хоногоос удаан хугацааны турш удаан аажмаар зогсооно.
Хэрэв зүрхний бахын эсрэг эмчилгээг орлуулах шаардлагатай бол зүрхний цусан хангамжийн дутагдал улам гүнзгийрэхээс сэргийлэх ба Карведи-Денк бэлдмэлийг аажим зогсоохтой
зэрэг хийнэ.
Хэрэглэх арга:
Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Эмч өөрөөр зөвлөөгүй бол өглөө эсвэл өглөө болон орой хэрэглэж болно. Карведи-Денк-ийг хоолтой хамт хэрэглэж болно.
Үйлчлэгч бодис удаан шимэгдэх ба биеийн байрлал өөрчлөгдөхөд (ортостатик нөлөө) цусны эргэлтийн зохицуулга алдагдан багасч болно
Шахмалыг хуваах заавар
Карведи-Денк шахмалыг тэнцүү тунгаар хувааж болно.
Шахмалыг тэгш, хатуу гадаргуу дээр ховил шугамыг доош харуулан байрлуулна. Шахмалыг хоёр хэсэгт хуваагдах хүртэл хуруугаараа шахмалын дунд хэсэгт жигд дар.
Илүү өндөр тунгаар хэрэглэхэд тохиромжтой шахмалууд байдаг.
Хэрэв та Карведи-Денк бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд
Тун хэтрэх үед цусны даралт илэрхий унах, зүрхний цохилт удаашрах, зүрхний дутагдал, зүрхний гаралтай шок болон зүрх гэнэт зогсох зэрэг шинж илэрч болно. Түүнчлэн амьсгалахад
хүндрэлтэй болох, гуурсан хоолой агчих, бөөлжих, ухаан санаа өөрчлөгдөх, тархмал таталт илрэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Хэрэв Карведи-Денк бэлдмэлийн тун хэтэрсэн гэж
сэжиглэж байвал эмчдээ мэдэгдээрэй. Тун хэтэрсний улмаас үүссэн ноцтой байдлаас хамаарч ямар арга хэмжээ шаардлагатайг шийднэ.
Хэрэв Карведи-Денк бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн тохиолдолд
Зүгээр л дараагийн тунг ердийн цагт ууна. Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Хэрэв та Карведи-Денк эмчилгээг зогсоох тохиолдолд
Эмчийн зөвшөөрөлгүйгээр Карведи-Денк-ын тунг өөрчилж болохгүй. Эмчийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээг зогсоож болохгүй. Мөн Карведи-Денк бэлдмэлийн эмчилгээг эмчийн
зөвшөөрөлгүй зогсоож болохгүй. Эмчилгээг гэнэт зогсоохгүй ба харин алхам алхмаар аажим зогсооно.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт тулгарвал эмчлэгч эмч ба эм зүйчээс асуугаарай.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.