Халдвар ба шимэгч: давсагны үрэвсэл
Дархлалын системийн зүгээс: арьсны тууралт, хүнд явцтай арьсны урвал, олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж.
Бодисын солилцооны өөрчлөлт: хоолны дуршил ихэсдэг учир биеийн жин ихсэнэ.
Сэтгэцийн өөрчлөлт: сэтгэц хөдөлгөөний хөөрөл, цочромтгой болох, нойргүйдэх, тайван бус болох, сэтгэл санаа тогтворгүй болох, баримжаагүй болох, нойрмоглох.
Мэдрэлийн системийн зүгээс: толгой эргэх, тайвшруулах үйлдэл, таталдаа.
Хоол боловсруулах замын зүгээс: ам хатах, ходоод өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах.
Элэг ба цөсний замын зүгээс: элэгний ферментийн түвшин ихсэх, элэгний үрэвсэл
Шээс ялгаруулах системийн зүгээс: шээхэд өвдөх
Эмчилгээний эхэнд ам хатах, толгой эргэх шинж илэрч болох боловч эмчилгээний явцад аяндаа арилна. Ховор тохиолдолд хөөрөлд орох, цочромтгой болох, нойргүйдэх, тайван бус болох зэрэг ТМС-ийн цочролын шинж (ялангуяа хүүхдэд) ажиглагдана.