Цөөвтөр (≥1/1000 - <1/100):
· Нойрны өөрчлөлт,
· Толгой өвдөх, толгой эргэх,
· Дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, ам хатах, хэвлийгээр өвдөх болон эвгүйргэх, суулгах ба өтгөн хатах,
· Элэгний ферментийн идэвхжилт нэмэгдэл (трансаминаза, гамма-глутамил-трансфераза г.м.),
· Арьсаар тууралт гарах, загатнах, экзантем,
· Бие сулрах, ядрах, бие эвгүйцэх.
Ховор (≥1/10000 - <1/1000):
· Хэт мэдрэгших урвал (анафилаксийн урвал болон анафилаксийн шокийг оролцуулаад), чонон хөрвөс, судас-мэдрэлийн хаван,
· Цусны липидийн хэмжээ ихсэх, холестрин ба триглицеридын хэмжээ ихсэх,
· Жин өөрчлөгдөх, амтны мэдрэмж өөрчлөгдөх,
· Сэтгэл гутрал,
· Харааны өөрчлөгдөх,
· Цусанд билирубиний түвшин ихсэх,
· Үеэр өвдөх, булчингаар өвдөх,
· Гинекомасти,
· Биеийн хэм ихсэх, захын хаван,
· Агранулоцитоз.
Маш ховор (<1/10000):
· Ялтас эсийн тоо цөөрөх, лейкоцит эсийн тоо цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх,
· Орон зайн баримжаа алдагдах (ба холбогдох бүх байдал дордох).
Давтамж нь тодорхойгүй:
· Цусны натрийн хэмжээ буурах, цусны магнийн хэмжээ буурах,
· Хий үзэгдэл илрэх, ухаан самуурах (ялангуяа өртөмтгий бүлгийн өвчтөнүүд болон өвчний одоогийн байгаа шинж тэмдгийг улам дордуулна),
· Элэгний эсийн гэмтэл, шарлалт, элэгний эсийн дутагдал,
· Стивенс – Жонсоны хам шинж, Лайеллын хам шинж, арьсны шүүдэст олон хэлбэршилт улайлт, гэрэлд хэт мэдрэгших,
· Бөөрний завсрын эдийн үрэвсэл.