ИТОМЕД® бэлдмэлийг өвчтөнүүд сайн тэсвэрлэнэ.
Хэрэв Таны гар хөл, нүүр уруул хавагнах, хоолой хөөж хавагнаснаас амьсгалахад төвөгтэй болж, юм залгихад хоолой тань хөндүүрлэж эсвэл арьс загатнах, арьсан дээгүүр тууралт гарах шинжүүд илэрвэл ИТОМЕД®-ийг хэрэглэхийг зосооно. Та энэ бэлдмэлд харшилтай болохыг харуулж байна.
Хааяа тохиолдох
-суулгалт
-өтгөн хатах
- хэвлийгээр өвдөх
- шүлс их хэмжээгээр ялгарах
-ядрах
- цусны шинжилгээнд өөрчлөлт илрэх (цагаан эсийн тоо цөөрөх, мочевин креатинины түвшин ихсэх)
- толгой өвдөх
- цочромтгой болох
- нойр алдагдах
- нуруу цээжээр хөндүүрлэх, өвдөх
- пролактин дааврын түвшин нэмэгдэх
Ховор тохиолдох
- арьс улайх болон загатнах, тууралт,
Тодорхой биш
-цусны лабораторийн үзүүлэлтүүд нэмэглэх (АСТ, АЛТ, гамма-ГТП, шүлтлэг фосфатаз, билирубин)
- ялтаст эсийн тоо цөөрөх (үүнтэй холбоотой хөхрөлт үүсэх болон цус гоожимтгой болох)
- салгалж, чичрэх
- дотор муухайрах
- шарлах
- эрэгтэйчүүдэд хөхний булчирхай томрох
Хөхүүл биш эмэгтэйчүүдийн хөхнөөс сүү гойжих (галакторея), эрэгтэйчүүдэд хөхний булчирхай томрох (гинекомасти) шинж ажиглагдвал эмчилгээг хойшлуулах эсвэл зогсоох арга хэмжээг авна.
Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүдийн хэрэглээ
ИТОМЕД®-ыг жирэмсэн үед хэрэглэхэд аюултай эсэх нь одоогоор тогтоогдоогүй. Иймд жирэмсэн болон жирэмсэн байж магадгүй эмэгтэйчүүдэд итопридийг хэрэглэх эсэхийг шийдэхдээ, өгч болох ашиг тус нь гарч болзошгүй эрсдлээс давсан тохиолдолд л хэрэглэх хэрэгтэй. ИТОМЕД®нь эхийн сүү рүү нэвтэрдэг. Хөхүүл үед энэ эмийн үзүүлэх нөлөөллийн хор, үр дагавар нь тодорхой биш тул хөхүүл эмэгтэйчүүдэд бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй.