Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэл гаж нөлөө үзүүлж болзошгүй, гэхдээ бүх хүнд илэрдэггүй.
Хэрэв Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг хэрэглэж байхад дор дурьдсан гаж нөлөө илэрвэл эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоож эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Хаяа илрэх гаж нөлөө (100 өвчтөнөөс 1-т нь илэрч болно)
► Халууралт
► Дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах
Ховор илрэх гаж нөлөө (1000 өвчтөнөөс 1-т нь илэрч болно)
► Хэт мэдрэгших урвал
► Тууралт, чонон хөрвөс
Тодорхойгүй давтамжтай илрэх гаж нөлөө (байгаа мэдээлэлд тулгуурлан үнэлэх боломжгүй)
► Анафилаксийн шок, ангионевротик хаван зэрэг анафилаксийн урвалууд (түргэн илрэх арьс, арьсан доорх өөхөн эд, салст бүрхүүл, салстын доорх эдийн хаван) болон арьсны загатнаа
► Арьсны хүнд хэлбэрийн гаж урвалууд (олон хэлбэршилт эритема, Стивенс-Жонсон/ эпидермисын хордлогт үхжил болон цочмог тархмал экзантематоз цэврүү зэрэг хам шинж).
Хэт мэдрэгших урвалын эхний шинж тэмдгүүд илрэх, мөн түүнчлэн арьс, салст бүрхүүл дээр өвөрмөц өөрчлөлтүүд илэрсэн тохиолдолд Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг хэрэглэхээ яаралтай зогсоож эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.
Гаж нөлөөний талаар мэдээлэх
Ямар нэг хэлбэрийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчид хандах хэрэгтэй. Энэхүү эмийн зааварт дурьдагдаагүй ямар ч төрлийн гаж нөлөөнд энэ хамаатай. Гаж нөлөөний талаар та мэдээллэсэнээр энэхүү эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл өгч тусалж байгаа хэрэг юм.