Альбуманыг дуслаар аажим тарьж хэрэглэнэ. Энэхүү уусмалыг эмч эсвэл сувилагчийн тусламжтайгаар венийн судсанд дуслын систем ашиглан тарьж хэрэглэнэ. Эмийн тун ба дуслын хурдыг эмчийн зааврын дагуу хувь хүн бүрт тохируулна. Шаардлагатай тунг хувь хүний өндөр, жин, биеийн байдлын хүнд хөнгөний явц мөн шингэн ба уургийн алдагдал зэргээс хамаарч тохируулна.
Альбуман 40г/л бэлдмэлийг венийн судсанд шууд тарьж хэрэглэнэ. Альбуман 200г/л бэлдмэлийг венийн судсанд шууд эсвэл изотоник уусмалд (жишээлбэл, 5% глюкоз эсвэл 0.9% натрийн хлорид) шингэрүүлж хэрэглэх боломжтой. Гэвч, тарилгын устай шингэрүүлж болохгүй, учир нь өвчтөнд гемолиз үүсгэж болзошгүй.
Альбуминыг өөр эмийн бэлдмэл, цэвэр цус болон савласан улаан эстэй хамт хэрэглэж болохгүй. Бэлдмэлийн тунг тохирсон эсэхийг шалгахын тулд дуслаар тарьж хэрэглэх үед цусны даралт, зүрхний үйл ажиллагаа, цусны бүрэлдэхүүний тоо хэмжээ ба амьсгалын тоог тогтмол хянана.