Мөнхийн Тун ХХК нь өдгөө дэлхийн 30 гаруй улсуудаас 400 гаруй төрлийн бүтээгдэхүүн импортлож Монгол улсын зах зээлд нийлүүлж байна. Импортлож буй бүтээгдэхүүнүүдийг төрөл ангиллаар авч үзвэл:

  • Эм, тариа, витамин, биологийн идэвхит бодис
  • Эмийн түүхий эд
  • Ариутгалын бодис
  • Вакцин, био бэлдмэл
  • Эмнэлгийн жижиг хэрэгсэл
  • Эмнэлгийн өндөр өртөг бүхий мэс заслын багаж хэрэгсэл
  • Гэмтлийн имплант, протез
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж
  • Туслах бодис, сав баглаа боодол

Манай компани эм, эмнэлгийн хатуу зохицуулалт бүхий улсуудаас хамгийн өндөр чанар бүхий баталгаатай бүтээгдэхүүнүүдийг импортлон Монгол улсын хүн ардад хүргэхийн зорьдог бөгөөд эм, тариа, вакцин, эмнэлгийн хэрэгслүүд бүгд тухайн улсынхаа үйлдвэрийн GMP хангасан, олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг, нэр хүнд бүхий үйлдвэрлэгчидээс нийлүүлэгддэг. .

Манай компани голчлон бүтээгдэхүүнийг дундын зуучлагдаас бус гадны үйлдвэрлэгчдээс шууд үйлдвэрлүүлж татан авдаг нь бүтээгдэхүүний үнэд дундын зуучлагчийн ашиг шингээгүй, үйлдвэрлэгчид шууд захиалж цоо шинээр үйлдвэрлэсэн хадгалах хугацаа урттай, үйлдвэрлэгчийн чанарын баталгаатай бүтээгдэхүүн импортлох зэрэг завуу талуудтай. .

Бид олон улсад нэр хүнд бүхий олон төрлийн брэнд бүтээгдэхүүнүүдийг онцгой эрхтэйгээр төлөөлөн борлуулдаг бөгөөд өдгөө Монгол улсын зах зээлд Мөнхийн Тунгийн брэнд бүтээгдэхүүн гэсэн олон брэнд нэр хэрэглэгчдэд хэдийн танил болсон билээ.

Манайх бүтээгдэхүүнүүдийг тээвэр зуучийн мэргэжлийн байгууллагууд хариуцан, үйлдвэрлэгчийн агуулахаас манай компаний агуулах хүртэл эрсдэлгүй, найдвартай, түргэн шуурхай тээвэрлэдэг бөгөөд бид ачааг хамгийн найдвартай, итгэлтэй тээвэр зуучийн байгууллагуудаар дамжуулан хийлгэдэг. Бидний ачаа ихэвчлэн даатгалтай, CIP нөхцлөөр хийгддэг бөгөөд ачилтын явцад бүтээгдэхүүнд асуудал гарч, чанар болон баглаа боодолд өөрчлөлт орсон тохиолдолд олон улсын даатгалын компаниуд бүрэн хариуцдаг.

Импорт хийж буй улсуудын байршлаас шалтгаалан төмөр зам, агаар, далайн тээврээр бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг. Бидний бүтээгдэхүүн эм, эмнэлгийн хэрэгслийн олон улсын стандартад нийцсэн тээвэр логистикоор дамжин эрсдэлгүй найдвартай эцсийн хэрэглэгчдийн гар дээр очиж чаддаг. Мөн вакцин болон хадгалалтын тусгай температур  шаарддаг эм, тариа зэрэг онцгой бүтээгдэхүүнүүдийг олон улсын тээвэр зуучийн өндөр зэрэглэл бүхий мэргэжлийн байгууллагуудаар агаараар, тусгай хяналтын доор тээвэрлүүлдэг.

Мөн өвлийн улиралд хөлдөж болзошгүй бүтээгдэхүүнүүдийг тусгай дулаалга бүхий температурын хяналттай чингэлгээр тээвэрлэн Монгол улсад авчирдаг.

Манай компаний гадаад харилцаа үйлдвэрлэгчидтэй эхнээс нь холбоо тогтоохоос эхлээд, бүтээгдэхүүнийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн, бүтээгдэхүүнээ захиалан, Монгол улсын газар бутаг дээр орж ирэн, эцсийн хэрэгэлгчийн гар дээр очих хүртэл бүх үйл явцыг өөрсдийн туршлага дээр үндэслэн, мэргэжлийн үүднээс хатуу хараа хяналт дор хийдэг.

          Бид бүхэн компаний гадаад харилцааг улам өргөжүүлэхийн тулд Олон Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэнгүүдэд оролцох, гадаадын эмийн үйлдвэр, компаниудаар зочилон танилцах, шууд гэрээ хийх, гадны мэргэжилтнүүдийг Монгол улсад урьж туршлага судлах, өөрийн мэргэжилтнүүдийг гадны компаниудад сургалтад хамруулах зэрэг ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байна.

БИДЭНТЭЙ ХАМТРАГЧ ГАДААД ДОТООДЫН БАЙГУУЛЛАГУУД

 

  •  

  •