card

Мөнхийн Тун ХХК байгуулагдсанаас хойших хөгжлийн 30 жилийн турш хамтран ажиллаж байгаа гадаад, дотоодын түншүүд, хамтран ажиллагсад, хамт олондоо чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье.

Мөнхийн тун ХХК нь аймаг, хотод сүлжээтэй байгууллага болон хөгжиж, чанарын баталгаатай, хамгийн өндөр үр дүнтэй эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, итгэл найдварт тулгуурлан импортлож, үйлдвэрлэж зах зээлд өргөн цар хүрээтэй нийлүүлж байна.

Эм хангамжийн  тогтолцооны хосгүй, нандин чанарыг уламжлал болгон орчин үеийн компьютерийн удирдлага бүхий технологийг үйлдвэртээ нэвтрүүлж, хамгийн найдвартай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийд нэрд гарсан компаниудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж импортлож, эмнэлгийн байгууллага, иргэдийг хангаж байгаа нь нь бидний бахархал юм.

Хүрсэн түвшин, амжилтаараа бахархахын зэрэгцээ үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэлтээ улам сайжруулан, тавьсан зорилгодоо хүрч, Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх гэрэлт ирээдүй бидний өмнө байна.

Мөнхийн тун ХХК-ийн Ерөнхий захирал                                        Ц. Алтанцэцэг