card

Мөн компаний үйл ажиллагааны гол чиглэлийн нэг  болох нийгмийн хариуцлага нь “Мөнхийн Тун” ХХК-ийн ажилтан бүрийн үүрэг хариуцлага мөн гэдгийг ухамсарлан ойлгож, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалж дээдлэх, ажилчдынхаа чөлөөт цаг, хөдөлмөр хамгаалал, сургалтанд анхаарч ёс зүйн зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүнээс дурдвал

  • Ахмад настны нийгмийн тухай хуулийн дагуу ахмад настнууддаа жилд 1 удаа хүндэтгэл үзүүлдэг бөгөөд өнгөрсөн жилүүдэд ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд  9 сая төгрөг зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар манайд 22 ахмад настан байна. Манай ахмадуудын дунд хөдөлмөрийн гавьяаны “Улаан тугийн одонтой -1,  Алтан гадас одонтой-6, Хөдөлмөрийн хүндэт медальтай 8, салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан  22 хүн байна. Компанийхаа нийт ажилтнуудад хөдөлмөрийн эрх зүй,  хувь хүний ёс cуртахуун, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн болон санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж, үр дүнг тооцож ирлээ. 
  • Шинэ жилийг тогтмол тэмдэглэж, эрүүл мэндийн өдрөөр амралт сувилалын газруудад амраах, жилийн ажлын үр дүнгээр  тэргүүлсэн ажилтнуудыг гадаадад явуулах зэрэг ажил зохиож байгаа нь ажиллагсдын ажиллах урмыг сэргээж, хамт олноороо бахархах сэтгэлийг төрүүлж, ажиллагсдыг нягтруулж, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна. Компанийн нийт ажилчид дундаас амьжиргааны түвшин доогуур ганц бие эх болон өндөр настан, хүнд зовлон тохиолдсон ажилтанд санхүүгийн дэмжлэг туслалцааг тогтмол үзүүлдэг. 2011 оноос  хүүхдийн баяр, шинэ жилийн баяраар Улаанбаатар хотын дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс баярын бэлэг өгөх ажлыг тогтмол зохион байгуулж, дүүрэг, хорооны удирдлагуудтай хамтран ажиллах боллоо.
  • Хандив тусламж Жил бүрийн хавар уламжлал болгон ерөнхий боловсролын сургууль дээр 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хамарсан “Хаврын хавсаргыг хамтдаа...” гэсэн уриатай витаминжуулалтын өдөрлөгийг зохион байгуулж, өдөрлөгийн хүрээнд хүүхдүүдэд витамины  талаар  мэдээлэл өгч, витаминыг үнэгүй тарааж,  оюуны уралдаант тэмцээн зохион байгуулж,  хамтлаг дуучидтай хамтарсан тоглолт зохион байгуулах ажил уламжлал болов. Улсын томоохон эмнэлгүүдэд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн бүтээгдэхүүнээр тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмолжуулж, 2013 онд Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төвд улаан эс төлжүүлэх Лейкоген тариа, 2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Альбумин, 2017 онд Халдвар судлалын үндэсний төвд “Тунфарм” эм, эмнэлгийн хэрэгсэл хандив болгов.
  • Байгаль орчноо хайрлах, нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаанд компанийн удирдлага болон хамт олон хамтарч ажилладаг. ”Тунфарм” эмийн үйлдвэрийн гадна орчинг зүлэгжүүлэх ажлыг 2011 оноос эхлэн суурийг тавьж,  өнөөдрийн байдлаар 800 м кв талбайг зүлэгжүүлж,   2016 оноос чацаргана, үхрийн нүд, үрэл  зэрэг жимсний мод тариалав.
    Мөн 2017 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамт олноороо нэгдэн 250 мод тариалж,  цэцрлэгжүүлэлтэнд хувь нэмрээ оруулав. Туул голын орчныг цэвэрлэх үйл ажиллагаанд жил бүрийн намар  хамт олноороо оролцох аяныг  зохион байгуулах болов.
  • Нийт ажилчдынхаа гэр бүл үр хүүхдүүдэд анхаарал хандуулж, Томуу, томуу төст өвчний вакцинд жил бүр хөнгөлөлттэй үнээр хамруулах ажлыг 2016 оноос зохион байгуулах болов.Бид ажилчдынхаа хүүхдүүдийг жил бүр хүлээн авч бэлэг бэлэглэж, эмийн үйлдвэр болон эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулдаг сайхан уламжлалтай. 
  •