Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрийг  2014 оны 12 дугаар сард 20 гаруй ажилтантайгаар байгуулж, малгай, маск, халад, улавч, үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг багцлан ариутгаж, мэс заслын ариун багцуудаар Улсын 1.2.3 дугаар эмнэлгүүд үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, 
Хавдар судлалын үндэсний төв, 1.2.3 дугаар төрөх эмнэлгүүд, хөдөө, орон нутгийн Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийг хангаж, Монгол улсад анх удаа импортыг орлох эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг үйлдвэрлэж стандартуудыг батлууллаа.  
2015 оны 5 дугаар сараас ариутгал халдваргүйтгэлийн бодис Повидоны 10 гаруй нэр төрлийн уусмал, гар ариутгалын уусмалууд зэрэг 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүллээ.