card

Он цагийн хэлхээс


1992 он
- Дархан хотод өмч хувьчлалаар анхны эмийн сангаа худалдан авч, “Мөнхийн тун”ХХКомпанийн суурь тавигдав.
1993 он
 - Харааны болон нарны бүх төрлийн шил хийх, тааруулах, засварлах  үйлчилгээний газрыг нээв.
1995 он
- Дархан хотод эмийн сан, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар анхны барилга  ашиглалтанд оруулж, 2 дах эмийн сангаа нээв.
- Дархан хотод хүнсний дэлгүүр нээв.
- Төв аймгийн Лүн суманд бог мал худалдан авч, малчинтай болов.
1996 он
- Улаанбаатар хотод анхны эмийн сан байгуулав.
- Улаанбаатар хотод эм ханган нийлүүлэх төв байгуулав.
1997 он
 - Дархан  хотод анх удаа “Бялдаржуулах төв” байгуулав.
1998 он
- Зүүнхараа хотод Архины үйлдвэр нээж, “Тун” нэртэй архи үйлдвэрлэж эхлэв.
2001 он
- 1 дүгээр эмнэлгийн байранд эмийн сан  нээв.
2002 он
- 1 дүгээр эмнэлгийн байранд Эм ханган нийлүүлэх байгууллага нээв.
2003 он
 - Мандуухай зочид буудлын хажууд эм ханган нийлүүлэх байгууллагын барилгыг  ашиглалтанд оруулав.
2004 он
- Дархан хотод  хөвөн боох цех  байгуулав.
- 3 дугаар  эмнэлгийн байранд эмийн сан нээв. 
2005 он
 - Гэмтэл, согог сэргээн засалтын үндэсний төвийн дүүжин замын дор эмийн сангийн зориулалтын барилгыг барьж,  ашиглалтанд оруулав.
2006 он
- Улаанбаатар хотод эм ханган нийлүүлэх байгууллагын салбарын 2 давхар барилгыг  барьж ашиглалтанд оруулав.
2009 он
 - Дархан-Уул, Өвөрхангай, Баян-Өлгий, Завхан, Орхон аймгуудад эм хангамжийн байгууллагын салбар нээв.
2010 он
 - Шинэ бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах “Фармтрейд” төвд  эм ханган нийлүүлэх байгууллагаа байрлуулав.
- 3-р эмнэлгийн зүүн талд байрлах “Алтан элс” ОБЦ байрлах байрын нэгдүгээр давхарын нэг хэсгийг худалдан авч, өөрөө өөртөө үйлчилдэг, эмийн зохистой хэрэглээний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг “Энэрэл” Фарммаркетийг нээн ажиллуулав.
2011  он
- Улсын клиникийн төв эмнэлгийн байранд эмийн сан нээв.
- Ховд аймагт салбар эм ханган нийлүүлэх байгууллага байгуулав.
2012 он
- “Тунфарм” эмийн үйлдвэрийн Монгол улсын эмийн үйлдвэрийн GMP-ийн шаардлага хангасан барилга барьж, ашиглалтанд оруулав.
- Дорнод аймагт эмийн сан нээв.
2013 он
- “Тунфарм” эмийн үйлдвэрийн дэргэд агуулахын зориулалтаар 2 давхар барилга барьж, ашиглалтанд оруулан агуулахын иж бүрэн тоног төхөөрөмжтэй “Төв агуулах” болгон тохижуулж, Эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагааг өргөтгөв.
- Баян-Өлгий, Увс аймгууд, Эрдэнэт хотод салбар эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан  нээв.
2014 он:
- Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрийг  20 гаруй ажилтантайгаар байгуулж, Монгол улсад анх удаа импортыг орлох эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг үйлдвэрлэх болов. - Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 3 өрөө байр худалдан авч, салбар эмийн сангаа байртай болгов.
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт 2 өрөө байр худалдан авч, эмийн сангаа байртай болгов.
- Дорнод аймагт салбар Эм ханган нийлүүлэх байгууллага байгуулав. - Орхон аймгийн Эрдэнэт хот, Булган аймагт эмийн сан нээв.
2015 он:
- Ариутгал халдваргүйтгэлийн бодисын үйлдвэр байгуулж, 20-иод нэр төрлийн ариутгалын бодис, гар угаах ариутгалын уусмалууд үйлдвэрлэх болов.
- “Энх дархлаа” сайн дурын дархлаажуулалтын төв байгуулж, Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж эхлэв. - “Тунфарм” эмийн үйлдвэр, Төв агуулахын ажилчдад зориулсан оффис, цайны газрын 2 давхар барилга барьж, ашиглалтанд оруулав.
- Дархан-Уул аймгийн Орхон суманд 2 өрөө байр худалдан авч, эмийн сангаа байртай болгов.
- Говь-Алтай аймагт салбар эм ханган нийлүүлэх байгууллага байгуулав.
- Үндэсний эм үйлдвэрлэгч Мөнхийн тун ХХК, Монос групп, Эмийн үйлдвэр, Цомбо, Нахиа гэсэн таван компанийн хамтран байгуулсан ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж технологи бүхий анхны дотоодын хөрөнгө оруулалттай “Энхийн шүүдэр” ХХК дуслын шингэний эмийн үйлдвэрийг хамтран нээв.
2016 он:
- Эмийн сангийн үйлчилгээг дагнан  явуулах “Мөнхийн тунМед” ХХК байгуулав.
- Баян-Өлгий аймгийн Өлгий суманд эмийн сан нээв.
2017 он:
- Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 4 замд  120 квадрат м байр худалдан авч, “Энх дархлаа” дархлаажуулалтын төв, “Эмнэхүйн ухаан” хүүхдийн эмнэлэг, нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн байрны асуудлыг иж бүрнээр шийдвэрлэв. - “Pease tower” төвд  220  квадрат м 2 байр худалдан авч, оффисийн зориулалтаар ашиглах болов.
- Баянзүрх дүүргийн “Баганат өргөө” орон сууцны хороололд 2 өрөө байр худалдан авч, нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн зориулалтаар тохижуулав.
- “Эмнэхүйн ухаан”  хүүхдийн эмнэлэг байгуулав.
- Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрийн байр ашиглалтанд оруулав.
- Баянгол дүүрэгт хамтарсан хөрөнгө оруулалтаар оффисын  6 давхар байр барьж,  ашиглалтанд оруулав.

2021 он:

3 шинэ эмийн сан байгуулагдсан

2022 он:

3 шинэ эмийн сан байгуулагдсан

default