Ерөнхий сайд У.Хүрэлсүх амны хаалт, хамгаалах хувцас хэрэгслийн үйлдвэрлэлтэй танилцлаа

Манай улсад нэг удаагийн амны хаалтны дотоодын хэрэгцээний 60 хувийг хангах хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байна. Нэг үеээ бодвол амны хаалтны түүхий эд олдоцтой болж, өнөөдөр монголчууд бусад улс орны иргэдтэй харьцуулахад хямд үнээр амны хаалт худалдан авах боломжтой болсон. Өнөөдөр /2020.04.23/ Ерөнхий сайд "Мөнхийн тун" компаний үйл ажиллагаа, бэлэн байдалтай танилцлаа.