card

ХАЛДВАР ХАМГААЛАЛЫН БАГЦ ХЭРЭГСЭЛ

PERSONAL PROTECTIVE EQUIPMENT (PPE) буюу ХАЛДВАР ХАМГААЛАЛТЫН БАГЦ ХЭРЭГСЭЛ (ХХБХ)

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Амьсгалын Замын Халдварт Өвчин Судлал, Хяналтын газраас халдвар хамгаалалын хэрэгсэл нь халдварыг таслан зогсоох ба эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад тархалтанд хяналт тавих, урьдчилан сэргийлэх ганц боломжит үр дүнтэй арга гэж тодорхойлсон байдаг. Иймд “Мөнхий тун” ХХК нь 2020 оноос эхлэн халдвар хамгаалалын хувцасыг үйлдвэрлэж эхэлсэн.

ХХБХ-д юу юу багтах вэ?

Нэг удаагийн амны хаалт, комбинзон, малгай, улавч, халад, нүд болон нүүр хамгаалах хэрэгсэл, ус нэвтэрдэггүй хормогч, гутал болон N95 шүүлтүүртэй амны хаалт зэрэг орно.

ХХБХ-г хэн хэрэглэх вэ?

Ямар нэгэн халдварт өвчин авсан байх магадлалтай эсвэл өвчтэй нь нотлогдсон өвчтөн болон тэдгээрт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн мэргэжилтнүүд хэрэглэнэ.