card

 

1992 онд Дархан Уул аймгийн Дархан хотод анхны эмийн сангаа нээн ажиллуулсанаас хойш өдгөө Улаанбаатар хот болон орон нутаг хамарсан нийт 22 салбар эмийн сантай болж улмаар 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сүлжээ эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Мөнхийн Тун Мед” ХХК үүсгэн байгуулагдаж өргөжсөн. 

   “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн сүлжээ эмийн сангуудад ажиллаж байгаа нийт ажилчдын 85% нь мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлагатай, мэргэжлийн мэдлэг чадвар өндөртэй эм зүйч, эм найруулагч бүхий мэргэжлийн баг хамт олон ажилладаг.

        Бид эмийн сангийнхаа байр, хүний нөөц, бүтэц зохион байгуулалтаа “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” MNS 5260:2015 стандарт болон эрүүл ахуйн дүрэм журмын дагуу хийж хэрэгжүүлж, мөрдөн ажилладаг ба Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 3,000 орчим нэр төрлийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн дагалдах бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн, боломжит үнийг баримтлан, мэргэжлийн заавар зөвлөгөөг өндөр түвшинд өгч, түргэн шуурхай, соёлтой үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

        Эмийн сангийн үйл ажиллагааг олон жилийн турш тогтвортой ажиллуулсанаар эмнэлэг болон хэрэглэгч, өвчтөнүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, эмнэлгийн эмч нарын эмэн эмчилгээндээ тогтмол хэрэглэдэг эм, бэлдмэлд үнэлгээ судалгаа хийж тасалдалгүй ханган нийлүүлж ажиллах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг.

Сүлжээ эмийн сангуудаараа дамжуулан хүний биеийн яс булчингийн эзлэх хувь, бие дэх усны хэмжээ, бодисын солилцоо, таргалалтын хэмжээг тодорхойлох үйлчилгээ үзүүлэн, эмийн зохистой хэрэглээ, дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмийн талаар зөвлөгөө өгч ажилладаг.