card

          Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрийг 2014 оны 12 дугаар сард 20 гаруй ажилтантайгаар байгуулж, эмнэлгийн зориулалттай малгай, амны хаалт, халад, улавч, комбинзон зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн билээ. Эдгээр бүтээгдэхүүний чанар, аюулгүй  байдлын үзүүлэлт, хэм хэмжээ, нөхцөл шаардлагыг тогтоон үндэсний хэмжээнд дагаж мөрдөх стандартуудыг боловсруулан батлуулж, үйл ажиллагаандаа мөрдөж байна.

Үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилгоор импортыг орлох эмнэлгийн нэг удаагийн ариутгасан багц/ерөнхий мэс засал, эх барихын багц, хагалгааны багц, кесерова хагалгааны багц.. гэх мэт/-уудыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, нийслэлийн III шатлалын болон орон нутгийн бүсийн оношлогооны төвийн эмнэлгүүдийг хангаж байна.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай Монгол улсын  хуульд заасны дагуу бүтээгдэхүүний стандартын шаардлагыг хангасан 9 нэрийн 14 төрлийн эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг тохирлын гэрчилгээнд хамруулсан.

Тунфарм эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны стандарт/MNS ISO 9001:2016/-ыг нэвтрүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг бий болгон,  үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлсээр байна.

2015 онд  эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрийн дэргэд “Med style” зөөлөн оёдлын үйлдвэрийг байгуулсан ба эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч нарт зориулан халаад, хослол, малгай,  хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийг нэр, байгууллагын логоны хамт хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг.

Бидний давуу тал бол мэргэжлийн баг /загвар зохион бүтээгч, оёдлын технологич инженер, эсгүүрчин, оёдол/ хамт олон чанарын шаардлага хангасан орчинд, сайн чанартай  материалаар, таны биед тохирсон хувцасыг хурдан, шуурхай урлана.