- All Products
- Атенолол-Денк 50мг №100 Шахмал
Атенолол-Денк 50мг №100 Шахмал
Зүрх - цусны эргэлтийн үйл ажиллагааны эмгэг (зүрхний гиперкинетик хамшинж, зохицуулгын гипертоник эмгэг)
Зүрх судасны эмгэг (зүрхний архаг явцтай тогтвортой бах ба зүрхний цохилт эсвэл цусны даралт ихэссэн зүрхний тогтворгүй бах)
Зүрхний цохилт олширсон зүрхний хэмнэл алдагдал
Ховдлын дээрх хэм алдагдал, тиреотоксикозоос шалтгаалсан синусын тахикарди, пароксизмаль ховдлын дээрх тахикарди, тосгуурын фибрилляц ба трепетани (зүрхний гликозидын өндөр тунт эмчилгээнд үр дүнтэй хянагдахгүй байгаа үед)-н тохиолдолд нэмэлт эмчилгээнд.
Ховдлын хэм алдагдал. Үүнд симпатик мэдрэлийн системийн идэвх ихэссэнээс үүссэн (бие махбодийн ачаалал, мэдээгүйжүүлэлтийн оршил үе, галотаны мэдээгүйжүүлэлт, симпатик мэдрэлийг идэвхжүүлэгч бэлдмэл хэрэглэх) ховдлын экстрасистол, ховдлын тахикарди ба ховдлын фибрилляци (зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор, ялангуяа симпатик мэдрэлийн идэвхжил ихэссэнээс үүссэн ховдлын хэм алдагдлын үед)
Цусны даралт ихсэлт (артерийн гипертони)
Нэг шахмалд 50 мг атенолол агуулагдана.
Бичил талст целлюлоз, лактозын моногидрат, повидон, тальк, натрийн кроскармеллоз, магнийн стеарат, эрдэнэшишийн цардуул, гипромеллоз, титанийн хоёрч исэл (E171), макрогол 6000
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар Атенолол-Денк 50 бэлдмэлийн эмчилгээний үед гаж нөлөө илэрдэг боловч энэ нь бүх хүмүүст илрэхгүй.
Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.
Байнга илрэх: 10 өвчтөнд 1-с олон тохиолдох.
Олонтаа илрэх: 10 өвчтөнд 1-с цөөн боловч 100 өвчтөнд 1-с олон тохиолдох.
Хааяа илрэх: 100 өвчтөнд 1-с цөөн боловч 1000 өвчтөнд 1-с олон тохиолдох.
Ховор илрэх: 1000 өвчтөнд 1-с цөөн боловч 10000 өвчтөнд 1-с олон тохиолдох.
Маш ховор илрэх: 10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох (хувь хүний өвөрмөц тохиолдлыг оролцуулаад).
Хэрэв танд дараах гаж нөлөөний аль нэг нь илэрвэл Атенолол-Денк 50 бэлдмэлийн эмчилгээг зогсоох ба боломжтой бол хурдхан эмнэлгийн тусламж авна.
Ялангуяа эмчилгээний эхэн үед ядрах, толгой эргэх, толгой өвдөх, харааны эмгэг өөрчлөлт, хөлрөх, эмгэг нойрсолт, ухаан балартах, хий юм үзэгдэх, солиорол, хар дарах, илүү гүн нойрсолт, нойргүйдэл, сэтгэл уналын байдал зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт заримдаа илэрдэг.
Хааяа цусны даралт хэт багасах (гипотони), зүрхний цохилт хэт цөөрөх (брадикарди), богино хугацааны уналт төст ухаан алдалт (синкопи), тосгуур ховдлын дамжуулалтын эмгэг өөрчлөлт, зүрхний булчингийн сулралын эрчимжилт (зүрхний дутагдал) үүсч болно.
Зүрх орчмын өвдөлтийн (зүрхний бах) хөдлөл бүхий өвчтөнд ганц нэг тохиолдолд уг хөдлөл эрчимжихийг үгүйсгэхгүй.
Түр зуурын хоол боловсруулах замын гаж нөлөө (дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, суулгах) заримдаа илэрдэг.
Хааяа арьсны харшлын урвал (улайх, загатнах, тууралт гарах) илэрнэ.
Заримдаа ирвэгнэх, бадайрах, хүйтэн оргих шинж мөчдөд (гаж мэдрэхүй) илэрдэг. Ховор тохиолдолд булчингийн сулрал, эсвэл булчингийн агчил илэрдэг. Эдгээр үйлдэл нь захын цусны эргэлтийн эмгэгтэй (үүнд хурууны артерийн судасны агчил бүхий өвчтөн (Рейногийн хамшинж)) өвчтөнд илүү ажиглагдаж байсан.
Амьсгалын замын эсэргүүцэл ихсэх боломжтой учраас гуурсан хоолой агчих хандлагатай (ялангуяа амьсгалын замын бөглөрөлт эмгэгийн тохиолдол) өвчтөнд амьсгалын замын дистресс үүсч болзошгүй.
Ховор тохиолдолд ам хатах, нүдний солонгон бүрхүүл үрэвсэх (коньюктивит) ба нулимсны урсгал багасаж болно.
Ховор тохиолдолд өмнө нь оношлогдож байгаагүй чихрийн шижинг илрүүлэх (далд явцтай чихрийн шижин) ба эсвэл оношлогдсон чихрийн шижин хүндэрч болзошгүй.
Идэвхтэй байх, удаан хугацаагаар өлөн байх, биеийн хүчний хэт ачаалалтай үед Атенолол-Денк 50 бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа тохиолдолд цусан дахь глюкозын хэмжээ багасаж (гипогликеми) болно. Цусан дахь глюкозын хэмжээ багасах үед илрэх дохио шинж тэмдэг (үүнд зүрхний цохилт түргэсэх (тахикарди), хуруу чичирхийлэх (салганах)) далдлагдаж болно.
Атенолол-Денк 50 зэрэг бета адренорецепторт хориг үүсгэдэг бэлдмэлүүд ердийн хайрст үлдийг сэдрээх эсвэл уг өвчний шинж тэмдгийг хурцдуулах буюу хайрс үлдийн тууралт үүсгэдэг.
Өвөрмөц тохиолдолд бэлгийн дур хүсэл болон бэлгийн чадварын эмгэг өөрчлөлт ажиглагдсан.
Атенолол-Денк 50 бэлдмэлийн эмчилгээ бодисын солилцооны алдагдалд хүргэдэг. Нийт холестерины хэмжээ хэвийн тохиолдолд сийвэнгийн ИНЛ-холестерины багасалт болон триглицеридийн ихсэлт ажиглагдсан.
Атенолол-Денк 50 бэлдмэлийн эмчилгээ нь бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн өвчтөнд бамбай булчирхайн хордлогын эмнэлзүйн шинж тэмдгийг (зүрхний цохилт олшрох, салганах гэх мэт) далдалдаг.
Хэрэв танд уг эм хэрэглэх зааварт дурьдагдаагүй гаж нөлөө ажиглагдвал эмч ба эм зүйчдээ мэдэгдээрэй.
Шахмалыг хооллохоос өмнө хангалттай хэмжээний шингэнээр даруулан (нэг аяга ус гэх мэт) залгиж ууна.
Эмчлэгч эмч эмчилгээний үргэлжлэх хугацааг шийднэ.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.