Гинкго ханд эмчилгээний үед илэрч болзошгүй гаж нөлөөг үүсэх давтамжаар нь дараах байдлаар ангилсан болно. Үүнд:
- маш түгээмэл (≥1/10),
- түгээмэл (≥ 1/100, < 1/10),
- цөөвтөр (≥ 1/1000, < 1/100),
- ховор (≥ 1/10000, < 1/1000),
- маш ховор (<1/10000), давтамж тодорхойгүй (одоогийн байгаа мэдээлэлд тулгуурлан давтамжийг үнэлэх боломжгүй).
Бэлдмэлийн гаж нөлөөний идрэл нь ач холбогдол багасах чиглэлээр эрэмбэлэгдсэн.
Мэдрэлийн системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Маш түгээмэл: толгой өвдөх,
Түгээмэл: толгой эргэх.
Ходоод гэдэсний талаас системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Түгээмэл: суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих.
Дархлалын системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Давтамж тодорхойгүй: анафилаксийн шокийг оролцуулаад хэт мэдрэгшилийн урвалууд.
Арьс ба арьсан доорх эдийн талаас гарах өөрчлөлтүүд:
Давтамж тодорхойгүй: Арьсны харшлын урвалууд (улайх, хавагнах, загатнаа, тууралт).
Цусны системийн талаас гарах өөрчлөлтүүд:
Давтамж тодорхойгүй: гинкго билоба бэлдмэлийн хэрэглээний суурин дээр төрөл бүрийн цус алдалтын тухай мэдээлэл ирсэн (нүднээс, хамраас, тархины, ходоод-гэдэсний замын г.м.).
Гаж урвалууд илэрсэн тохиолдолд, түүний дотор зааварт дурьдагдаагүй тохиолдолд эмийн бэлдмэлээ хэрэглэхийг зогсоон эмчид хандах хэрэтэй.