- All Products
- Raspiratory system
- Бромгексин 8мг №25 Бүрхүүлтэй шахмал
Бромгексин 8мг №25 Бүрхүүлтэй шахмал
Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэл нь бромхексин гидрохлоридыг агуулдаг бөгөөд цэрховхлох бэлдмэл (өтгөн, зууралдсан цэр үүсгэдэг амьсгалын замын өвчлөлийн үед цэрийг шингэлж, цэр ховхлоно).
Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг гуурсан хоолой ба уушигны цочмог болон архаг өвчний үед хэрэглэх ба цэрийг шингэлж улмаар цэр ховхлоно.
6-аас дээш насны хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчдэд хэрэглэхэд зориулагдсан.
Эмийн идэвхтэй бодис нь бромгексин гидрохлорид болно.
Нэг ширхэг бүрээстэйшахмалд 8 мг бромгексин гидрохлорид агуулагддаг.
Туслах бусад бүрэлдэхүүн хэсгүүд нь эрдэнэ шишийн цардуул, лактозын моногидрат, магнийн стеарат, желатин, цахиурын усгүй коллоид давхар исэл, сахароз, кальцийн карбонат, магнийн карбонат, тальк, макрогол 6000, глюкозын сироп (хуурай бодис), титаны давхар исэл (E 171), повидон K 25, карнаубын лав, хинолины шар (E 104).
Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үзүүлдэг боловч тэр болгон хүн бүрт тохиолдоод байдаггүй.
Хэрэв та доор дурдсан гаж нөлөө илэрсэн бол Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг уухаа больж, даруй эмчид хандаарай
Заримдаа тохиолддог гаж нөлөө (100 өвчтөн тутмын 1 нь тохиолдож болно)
► Халуурах
► Дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах
Ховор тохиолддог гаж нөлөө (1000 өвчтөний 1-д тохиолддог)
► хэт мэдрэгших урвал
► тууралт, чонон хөрвөс
Үл мэдэгдэх (байгаа мэдээлэл дээр үндэслэн, давтамжийг тооцоолох боломжгүй)
► Анафилаксийн урвал, түүний доторанафилаксийн шок, ангионевротик хаван (арьс, арьсан доорх эд, салст бүрхэвч эсвэл салст бүрхэвчийн доод эд эсэдхаван хурдацтай хөгжих) ба арьс загатнах.
► Арьсны хүнд хэлбэрийн сөрөг урвал (эритем, Стивенс-Жонсоны хам шинж / хорт эпидермисийн үхжил ба цочмог тархмал экзематик пустулез гэх мэт)
Мэдрэмтгий байдлын урвалын эхний шинж тэмдгүүд, болон мөн арьс, салст бүрхэвч дээр ер бусын өөрчлөлт гарч байвал Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг уухаа зогсооно. Дээрхи тохиолдолд нэн даруй эмчид хандаарай.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчтай зөвлөлдөх хэрэгтэй. Энэ нь болзошгүй гаж нөлөө, түүний дотор энэ хэрэглэх зааварт тусгагдаагүй бүх зүйлд хамаарна.
Гаж нөлөөг мэдээлснээр та энэ тухайн эмийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.
Шахмалыгхоолны дараа,их хэмжээний шингэнээр даруулж ууна.
Тайлбар:
Хангалттай хэмжээний шингэнтэйхамт хэрэглэхийг зөвлөж байна.
Хэрэглэх хугацаа
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний шалтгаан эмгэг жам, явцаас хамаарах бөгөөд эмчлэгч эмч тодорхойлно.
Хэрэв 4-5 хоногийн дараа шинж тэмдгүүд нь хүндэрсэн, сайжиралт гараагүй бол эмчид хандана уу .
Хэрэв та Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийн бие махбодид үзүүлэх нөлөө нь хэтэрхий хүчтэй эсвэл хэтэрхий сул байна гэж бодож байвал эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хэлээрэй.
Хэрэв та Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол
Тун хэтрэлтийн шинж тэмдэг нь голдуу энэ эмийн ердийн гаж нөлөөнөөс хэтрэхгүй байдаг. Өвчний хүнд хэлбэрийн үед цусны эргэлтийг хянах ба шаардлагатай болэнэхүү шинж тэмдгийг арилгахад чиглэсэн эмчилгээ хийх хэрэгтэй.
Хэрэв хүүхэд олон тооны Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг залгисан тохиолдолд нэн даруй эмчид хандаарай.
Хэрэв та Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол
Мартсан эмийг нөхөхийн тулд эмийн хоёр тунг нэгэн зэрэг ууж болохгүй.
Хэрэв та Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг уухыг мартсан эсвэл шаардлагатай хэмжээнээс бага тунг хэрэглэсэн бол дараагийн удаа ердийн тунгаар ууна.
Хэрэв та Бромгексин 8 Берлин-Хеми бэлдмэлийг уухаа зогсоовол
Эмчтэйгээ зөвлөлдөхгүйгээр эмчилгээгээ бүү зогсоо. Энэ нь таны өвчнийг улам дордуулж болзошгүй юм.
Хэрэв та энэ эмийн талаар асуух зүйл байвал эмчлэгч эмчидээ эсвэл эмийн сангийн ажилтанд хандаарай

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.