Энэ эм нь бүх эмийн нэгэн адил гаж нөлөө үүсгэх боловч хүн бүрд илрэхгүй байж болно.
Илрэлийн давтамжаас хамааран гаж нөлөөг дараах байдлаар ангилна:
Маш түгээмэл (≥ 1/10), түгээмэл (≥ 1/100, <1/10), цөөн (≥ 1/1000, < 1/100), ховор (≥ 1/10 000, < 1/1000), маш ховор (<1/10 000), давтамж тодорхойгүй (мэдээлэлд үндэслэн тодорхойлох боломжгүй).
Ходоод гэдэсний замд илрэх өөрчлөлт
Түгээмэл: суулгах, ходоод өвдөх
Давтамж тодорхойгүй: бөөлжих, дотор муухайрах
Амьсгалын систем, цээжний хөндий, голтын эрхтэнд гарах өөрчлөлт
Түгээмэл: ханиах
Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт
Түгээмэл: тууралт
Давтамж тодорхойгүй: чонон хөрвөс.
Дархлалын системд гарах өөрчлөлт
Цөөн: хэт мэдрэгийн урвал (улайлтат тууралт, бүх биеийн тууралт, улайлт, хавагнах, нүдний зовхи, нүүр хавагнах, захын хаван, загатнаа, бүх бие загатнах, амьсгаадах).
Давтамж тодорхойгүй: ангионевротик хаван.
Ерөнхий, хэсэг газарт гарах өөрчлөлт
Давтамж тодорхойгүй: халуурах, ядрах.
Мэдрэлийн системд гарах өөрчлөлт
Давтамж тодорхойгүй: толгой өвдөх.
Амьсгалын систем эсвэл ходоод гэдэсний замд байнга гаж нөлөө үүсвэл эмийн хэрэглээг цуцлахыг зөвлөнө.