Геморол бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрсэн талаар бүртгэгдээгүй байна.
Бусад эмүүдийн нэгэн адилаар уг бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт илрэхгүй.
Эрхтэн тогтолцооны MedDRA ангилал ба давтамжтай холбоотой илэрч болох гаж нөлөө: давтамж тодорхойгүй (байгаа мэдээлэл дээр үндэслэж үнэлэх боломжгүй).
Цус болон тунгалгийн тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт: метгемоглобинеми - давтамж нь тодорхойгүй.
Дархлалын тогтолцооны зүгээс илрэх өөрчлөлт: хүнд явцтай харшлын урвал (амьсгаадах, Квинкийн хаван, коллапс, анафилаксийн шок) илэрнэ - давтамж нь тодорхойгүй.
Гаж нөлөөг мэдээлэх нь
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч болон эм зүйчид мэдэгдэнэ. Үүнд уг эм хэрэглэх зааварт дурьдагдаагүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна. Мөн илэрсэн гаж нөлөөний талаар эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн бүтээгдэхүүний гаж нөлөөний хэлтэст (Department Monitorowania Niepożądanych Działań Produktów Leczniczych Urzędu Rejestracji Produktów Leczniczych, Wyrobów Medycznych i Produktów Biobójczych) , Al. Jerozolimskie 181 C, 02-222 Warszawa, phone: +48 22 49-21-301, fax: +48 22-49-21-309, e‑mail: ndl@urpl.gov.pl шууд мэдээлж болно.
Гаж нөлөөг мөн худалдааны эрх бүхий байгууллагад мэдээлж болно.
Гаж нөлөөг мэдээлэх нь та эмийн аюулгүй байдлын талаар илүү мэдээллээр хангахад өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм.