- All Products
- Глюкоз 40%-10мл Дальхим №10 Тарилгын уусмал
Глюкоз 40%-10мл Дальхим №10 Тарилгын уусмал
- Нүүрс усны эх үүсвэр байдлаар (шаардлагатай тохиолдолд судсаар хооллолтын нэг хэсэг байдлаар буюу дангаар нь), ялангуяа шингэн хязгаарлах шаардлагатай тохиолдолд
- Цусан дахь сахарын түвшин бага үед хэрэглэнэ.
Хориглох заалт
250мг/мл ба 400мг/мл глюкозын гипертоник уусмал: (нэмэлтээр): гавлын доторх цус харвалт, нугасанд цус харвах, хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Үйлчлэгч бодис:
Хуурай декстрозод тооцоход декстрозын моногидрат – 50, 100, 200 эсвэл 400мг;
Туслах бодис:
Натрийн хлорид – 0.26мг. хлорт давсны хүчлийн уусмал 0.1М – рН 3.0-4.1 хүртэл, тарианы ус – 1мл хүртэл агуулагдана.
MedDRA-ийн толь бичгийн эрхтэн тогтолцооны бүлгээр, ДЭМБ НР–ийн давтамжийн ангиллаар гаж нөлөөг маш түгээмэл (≥1/10), түгээмэл (≥1/100-аас <1/10 хүртэл), түгээмэл биш (≥1/1000-аас <1/100 хүртэл), цөөн (≥1/10000-аас <1/1000 хүртэл), маш ховор (<1/10000), шалтгаан тодорхойгүй (байгаа мэдээлэл дээр үндэслэн давтамжийг тодорхойлох боломжгүй) гэж ангилсан.
Дархлаа тогтолцооны талаас
Давтамж тодорхойгүй: анафилаксийн урвал, хэт мэдрэгших
Бодисын солилцоо ба тэжээлийн талаас
Давтамж тодорхойгүй: ус-давсны солилцоо алдагдах (цусан дахь кали, магни, фосфатын түвшин багасах), цусан дахь сахарын түвшин ихсэх, усгүйжих, гиперволеми.
Судасны талаас
Давтамж тодорхойгүй: венийн бүлэн, венийн үрэвсэл
Арьс, арьсан дорх эдийн талаас
Давтамж тодорхойгүй: хэт ихээр хөлрөх
Бөөр, шээс ялгаруулах замын талаас
Давтамж тодорхойгүй: ихээр шээх
Ерөнхий өөрчлөлт, тарьсан хэсэгт өөрчлөлт илрэх:
Давтамж тодорхойгүй: чичрүүдэс хүрэх, халуурах, тарьсан хэсэг халдварлах, цочрох, судасны гадуур тарисанаас нэвчдэс үүсэх, эмзэглэх
Лаборатори – багажийн шинжилгээний үзүүлэлтэд гарах өөрчлөлт
Давтамж тодорхойгүй: шээсээр сахар ялгарах
Мөн глюкозын уусмал дээр нэмсэн эмийн бэлдмэлтэй холбоотой гаж нөлөө илэрч болзошгүй. Бусад гаж нөлөө илрэх эсэх нь нэмж хэрэглэсэн эмийн тодорхой шинж чанараас хамаарна
Уусмалыг тарихад гаж нөлөө үүсвэл хэрэглэхээ зогсоох шаардлагатай.
Судсанд (дуслаар) тарина.
Тарих уусмалын концентраци, тун нь эмчлүүлэгчийн нас, биеийн жин, эмнэлзүйн илрэлээс хамаарна.
Бэлдмэлийг хэрэглэхдээ эмнэлгийн тогтмол хяналтан дор хэрэглэх шаардлагатай.
Эмнэлзүй ба биологийн үзүүлэлтүүд, тухайлбал цусан дахь глюкозын концентраци, түүнчлэн ус-давсны солилцоог сайтар хянах хэрэгтэй.
Насанд хүрэгчид ба 15-аас дээш насны өсвөр үе: хоногийн дээд тун биеийн жингийн нэг кг тутамд 6гр декстрозоор тооцон хоногт хэрэглэнэ.
Хүүхэд: дутуу төрсөн хүүхдэд хоногийн дээд тун – биеийн жингийн нэг кг тутамд 18гр декстрозоор тооцон хоногт хэрэглэнэ; гүйцэд төрсөн хүүхэд болон 1-2 настай хүүхдэд биеийн жингийн нэг кг тутамд 15гр декстроз; 3-5 настай хүүхдэд биеийн жингийн нэг кг тутамд 12гр декстроз; 6-10 настай хүүхдэд биеийн жингийн нэг кг тутамд 10гр декстроз; 11-14 настай хүүхдэд биеийн жингийн нэг кг тутамд 8гр декстроз хэрэглэнэ.
Шинэ төрсөн нярайд өндөр осмос чанартай уусмалыг тарихдаа тооцон үзэх шаардлагатай.
Өндөр настан: насанд хүрэгчдэд хэрэглэдэг тунгаар хэрэглэх боловч декстрозын тун, хийх шингэний хэмжээг тогтоож, зүрх, бөөрний дутагдалтай эмчлүүлэгчдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Глюкозын солилцоо буурсан (жишээ нь, мэс заслын дараах буюу гэмтлийн дараах эхэн үе шат, хүчилтөрөгчийн дутагдал буюу эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдсан үед) эмчлүүлэгчдэд цусан дахь глюкозын концентрацийг сайтар хянах шаардлагатай. Цусан дахь сахарын түвшин ихсэхээс сэргийлэхийн тулд глюкоз исэлдэх боломжит түвшингээс хэтрүүлж болохгүй.
Декстрозыг бүрэн шингээхийн тулд, өндөр тунгаар хэрэглэвэл хамт богино хугацааны үйлдэлтэй инсулиныг 4-5гр декстрозод 1ЕД инсулин тооцон хэрэглэнэ.
Чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд декстроз хэрэглээд түүний концентрацийг цус болон шээсэнд хянана.
Хамгийн дээд эзэлхүүн ба зөвлөх тунгийн хүрээнд гемодилюц үүсэхээс зайлсхийхийн тулд 24цагт тооцон хэрэглэнэ.
Осмос диурез үүсэх эрсдэлийг багасгахын тулд тарих хурдыг эмчлүүлэгчийн эмнэлзүйн байдлаас хамаарч удаашируулж болно.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.