Насанд хүрэгчид ( 18 наснаас дээш )
Хэрэглэх тун нь үрэвслийн төрөл болон хүндрэлийн түвшнээс хамаарна.
Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хүнд явцтай үед:
1 ширхэг шулуун гэдэсний лааг өдөрт 3 удаа, эхний 3 хоногийн турш;
1 ширхэг шулуун гэдэсний лааг өдөрт 2 удаа, дараагийн 3 хоногийн турш;
1 ширхэг шулуун гэдэсний лааг өдөрт 1 удаа, дараагийн 3 хоногийн турш хэрэглэнэ.
Хөнгөн явцтай үед:
1 ширхэг шулуун гэдэсний лааг өдөрт 2 удаа, эхний 3 хоногийн турш;
1 ширхэг шулуун гэдэсний лааг өдөрт 1 удаа, дараагийн 4 хоногийн турш эсвэл
1 ширхэг шулуун гэдэсний лааг өдөрт 2 удаа, 2 хоногийн турш хэрэглэж болно.
Нэг удаагийн курс эмчилгээнд дунджаар 8 -18 ширхэг лаа хэрэглэх бөгөөд эмчилгээг дунджаар 7-10 хоног үргэлжлүүлнэ.
Хүүхэд
Хүүхдэд хэрэглэхэд аюулгүй болон үр дүнгийн талаар одоогоор тогтоогдоогүй байна.
Тусгай бүлэг
Өндөр настай
Ахмад настай өвчтөнд (65-аас дээш насны) тунг тохируулах шаардлагатай тухай мэдээлэл байхгүй байна.
Элэгний дутагдалтай өвчтөн
Энэхүү бэлдмэл нь элгэнд бодисын солилцоонд ордоггүй тул элэгний дутагдалтай өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй.
Бөөрний дутагдалтай өвчтөн
Бөөрний дутагдалтай өвчтөнд тунг тохируулах шаардлагатай тухай мэдээлэл байхгүй байна.
Хэрэглэх арга
Бэлдмэлийг, үүрэн хэлбэрт хавтгайгаас нь гарган авсны дараа шулуун гэдэс руу гүн шургуулна.