MedDRA конвенцийн дагуу эрхтэн системын талаас илрэх гаж нөлөө, давтамжийг ангилав.
Маш олон(≥1/10), олон (≥1/100, <1/10), олон биш (≥1/1000, <1/100), цөөн (≥1/1000, <1/1000), маш цөөн ( <1/10000), тодорхойгүй (тохиолдолыг тодорхойлох боломжгүй).
Ходоод гэдэсний талаас илрэх өөрчлөлт:
Олон: дотор муухайрах, гүйлгэх, хэвлийгээр эвгүй оргих
Арьс, арьсан дорх эдийн талаас илрэх өөрчлөлт:
Олон: тууралт
Ерөнхий хямрал, хэсэг газар:
Олон: ядрах
Маш цөөн: халууралт
Мэдрэлийн системийн талаас илрэх өөрчлөлт:
Олон: толгой өвдөх
Судасны талаас илрэх өөрчлөлт:
Маш цөөн: тромбэмболи, артерийн даралт буурах
Цус, тунгалагийн системийн талаас илрэх өөрчлөлт:
Маш цөөн: агранулоцитоз, нейтропени, тромбоцитопени
Яс булчин, холбогч эдийн талаас илрэх өөрчлөлт
Цөөн: үеэр өвдөх
Дархлааны системийн талаас илрэх өөрчлөлт:
Маш цөөн: хэт мэдрэгших
Эдгээр шинж эмчилгээний дараа арилна. Арьсны талаас урвал илрэх, халуурах зэрэг хэт мэдрэгших урвалын шинж илэрвэл эмчид мэдэгдэж эмчилгээг зогсооно.
Хэрэв дээр дурьдсан болон дурьдагдаагүй гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ.