- All Products
- Treatment of diseases usi
- Докси-Денк 200мг №8 Бүрхүүлтэй шахмал
Докси-Денк 200мг №8 Бүрхүүлтэй шахмал
Амьсгалын зам, чих хамар хоолойн халдвар
· Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл
· Хамрын ойролцоох дайвар хөндийн халдвар (синусит)
· Хэнгэргэн хальсны үрэвсэл (дунд чихний үрэвсэл)
· Mycoplasma, Ricketsia, Chlamydia-р үүсгэгдсэн уушгины зарим халдвар (уушгины үрэвсэл)
- Шээс бэлгийн замын халдвар
· Chlamydia, Ureaplasma urealyticum-р үүсгэгдсэн шээсний сүвийн үрэвсэл (уретрит)
· Түрүү булчирхайн үрэвсэл (простатит)
· Хүндрэлгүй загхүйтэн (ялангуяа хламидын халдварын үед)
· Эм бэлэг эрхтний халдвар
· Пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү
· Шээсний замын халдвар (зөвхөн эмгэг төрүүлэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тогтоосон үед)
- Хоол боловсруулах замын халдвар
· Холер
· Campylobacter, Yersinia-р үүсгэгдсэн халдвар
· Shigella-рүү халдвар (мэдрэг чанар нь тогтоогдсон үед)
- Цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээ
- Арьсны өвчин (халдварлагдсан хүнд явцтай энгийн батга, улаан батга)
- Chlamydia-р үүсгэгдсэн нүдний салст бүрхүүлийн үрэвсэл батрахома
- Borrelia-р үүсгэгдсэн өвчин: Архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин (үндсэндээ хачгинд хазуулсны улмаас халдварлагдаж үүсдэг) гэх мэт
- Бруцеллез, орнитоз, бартонеллез, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарвагантахал, цавины granuloma зэрэг ховор тохиолдох халдвар
- Бусад эмгэг
· Гэдэсний шимэгдэлт өөрчлөгдөх хам шинж, Уиплын өвчин зэрэг шимэгдэлтийн алдагдлын хам шинж (хоол боловсрох явц хямарсантай холбоотой эмгэг)
Үйлчлэгч бодис нь доксициклины хиклат.
1 нимгэн бүрхүүлтэй шахмалд: 230.8мг доксициклины хиклат (200мг доксициклин) агуулагдана.
Бусад туслах бодис: желатин, лактозын моногидрат, макрогол 6000, магнийн стеарат, эрдэнэшишийн цардуул, шүлтлэг метакрилат сополимер, усгүй коллоид кремнийн хоёрч исэл, тальк, шар хинидин, хөнгөн цагааны давс, титанийн хоёрч исэл тус тус агуулагдана.
Илэрч болох гаж нөлөө
Докси - Денк 200 бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт тохиолдохгүй.
Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.
Байнга илрэх: 10 өвчтөнд 1-с олон тохиолдох.
Олонтаа илрэх: 10 өвчтөнд 1-с цөөн, 100 өвчтөнд 1-с олон тохиолдох.
Хааяа илрэх: 100 өвчтөнд 1-с цөөн, 1000 өвчтөнд 1-с олон тохиолдох.
Ховор илрэх: 1000 өвчтөнд 1-с цөөн, 10000 өвчтөнд 1-солон тохиолдох.
Маш ховор илрэх: 10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох
Илэрхий гаж нөлөө буюу анхаарал татахуйц шинж:
Хэрэв таньд дор дурьдсан гаж нөлөөний аль нэг нь илэрвэл эмчилгээг зогсоож эмчлэгч эмчдээ хандаж зөвлөгөө авна.
Хоолболовсруулахзамынзүгээс:
Эмчилгээний үед болон эмчилгээ дууссанаас хойш эхний хэдэн 7 хоногийн дотор хүнд ужиг явцтай суулгалт илэрвэл энэ нь псевдомембраноз колитын шинж байж болох бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд Clostridum difficile-р үүсгэгддэг.
Антибиотик эмчилгээний улмаас үүссэн гэдэсний эмгэг нь амь насанд аюултай байж болох тул яаралтай тохирсон эмчилгээ шаардагдана.Эмч Докси - Денк 200 бэлдмэлийн эмчилгээг зогсоох талаар анхаарах ба хэрэглэх заалтаас нь хамаарч шаардлагатай үед тохирсон эмчилгээг (эмнэл зүйгээр батлагдсан тусгай хими эмчилгээ/антибиотик хэрэглэх) яаралтай хийнэ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлдаг эм хэрэглэж болохгүй.
Түүнчлэн хэл эвгүй хар өнгөтэй болох ганц нэг тохиолдол илэрсэн байна.
Тодорхойгүй: цус алдах эрсдэл бүхий ходоод ба улаан хоолойн шархлаа, улаан хоолойн үрэвсэл илэрнэ.
Хэт мэдрэгшлийн урвал:
Докси - Денк 200 бэлдмэлийг хэрэглэж байгаа үед хааяа харшлын урвал илэрнэ. Хэсэг газрын болон тархмал тууралт, улайрал, загатнаат цэврүүн тууралт, чонон хөрвөс, олон хэлбэрийн шүүдэст улайрал, арьс салст бүрхүүл ба үений түр зуурын хязгаарлагдмал хаван (судасны хаван) зэрэг загатнаат ба загатнаагүй арьсны урвал, бронхын багтраа, бэлэг эрхтэн ба биеийн бусад хэсэгт тууралт гарах, халуурал бүхий урвал, толгой өвдөх, ийлдсийн өвчтэй төстэй үе өвдөх зэрэг шинж ажиглагдана.
Доксициклины эмчилгээний үед амь насанд аюултай хүнд явцтай арьсны урвал (эксфолиатив дерматит, Лайеллын хам шинж) ховор тохиолдоно.
Хэрэв та Докси - Денк 200 бэлдмэлд харшилтай бол тетрациклиныг хэрэглэж болохгүй.Учир нь солбицсон харшил үүсэж болзошгүй.
Ховор тохиолдолд хүнд явцтай харшлын урвал гэнэт илэрч болно. Энэ нь нүүр ба хэл хавагнах, төвөнх хавагнаж агаар дамжуулалт хязгаарлагдах, зүрхний цохилт олшрох, амьсгал саадтай хүнд болох, цусны даралт унах, цусны эргэлтийн коллапс, зүрх зогсох зэрэг шинжээр илэрч болно. Хэрэв амь насанд аюултай эдгээр шинжийн аль нэг нь илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Энэ тохиолдолд Докси - Денк 200 бэлдмэлийн эмчилгээг шууд зогсоож яаралтай тусламжийн арга хэмжээ (гистамины эсрэг эм, кортикостероид, симпатомиметик шаардлагатай үед сэхээн амьдруулах арга хэмжээ) авна.
Арьс ба арьсан доорх өөхөн эдийн зүгээс:
Доксициклиныг хэрэглэх үед арьсны харшлын урвал хааяа илэрнэ. (харшлын урвал хэсгийг үз)
Нарны гэрлийн улмаас гэрэлд мэдрэгшиж арьсанд гэрлийн хордуулах нөлөөний урвал хүнд явцтай наранд түлэгдэхтэй төстэй (улайх, хавагнах, цэврүү үүсэх, өнгө нь өөрчлөгдөх) шинжээр илэрнэ. Ховор тохиолдолд хумс (хумс өөрчлөгдөх ба өнгө нь хувирна) гэмтэнэ. Иймээс Докси - Денк 200 бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөнд наранд шарах буюу нарны гэрэлд гарахгүй байхыг зөвлөнө.
Цус ба цусны дүрст элементийн зүгээс:
Ховор тохиолдолд цусны үзүүлэлтүүд дараах байдлаар өөрчлөгдөж болох бөгөөд эмчилгээг зогсоосны дараа аяндаа эргэж хэвийн болно. Үүнд: цусны улаан эс ба тромбоцитын тоо цөөрөх (тромбоцитопени, цус багадалт), цусны цагаан эсийн тоо ихсэж багасах (лейкоцит ба лимфоцитын тоо цөөрөх ба лейкоцитын тоо олшрох), цусны зарим эсийн өөрчлөлт (хэвийн бус лимфоцит, гранулоцитын хорт явцтай мөхлөгжил), тунгалгийн булчирхайн эмгэг (лимфаденопати).
Хааяа цусны бүлэгнэлтийн эмгэг болон шээс цустай гарах (гематури) шинж илэрч болно.
Элэг ба нойр булчирхайн зүгээс:
Бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд элгийг гэмтээх ба нойр булчирхайн үрэвсэл илрэх эрсдэлтэй.
Жирэмсэн үед тетрациклин хэрэглэвэл элэг гэмтээх эрсдэл нь нэмэгдэнэ.
Бөөрний зүгээс:
Тетрациклины бүлгийн бэлдмэл нь бөөрийг хордуулах буюу бөөрний эмгэгийг дордуулж (цусан дахь креатинин ба мочевины ихсэлтээр тогтооно) болно.
Доксициклинтэй холбоотой бөөрний гэмтэл (бөөрний завсрын эдийн үрэвсэл, бөөрний цочмог дутагдал, шээс хаагдах) ганц нэг тохиолдол тэмдэглэгдсэн байдаг.
Мэдрэлийн системийн зүгээс:
Ховор тохиолдолд тархины дотоод даралт ихсэж (тархины хуурамч хавдар) болох бөгөөд энэ нь эмчилгээ дууссаны дараа арилна.Энэ үед толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж илрэх ба харааны мэдрэлийн зээрэнцэг хавагнасны улмаас (шингэн хуримтлагдаж харааны мэдрэлийн зээрэнцэг хавагнах) харааны эмгэг ажиглагдана.
Ховор тохиолдолд гаж мэдрэхүй, зүрхний цохилт олшрох, булчин ба үе өвдөх, тайван бус болох, айх түгшүүрлэх шинж доксициклинтэй холбоотой илэрнэ.
Амтлах, үнэрлэх мэдрэхүй алдагдах буюу өөрчлөгдөх шинж ховор тохиолдох бөгөөд зарим үед тодорхой хэсэг нь эргэж хэвийн болно.
Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед маш ховор тохиолдолд таталт ажиглагддаг.
Эпилепсийн уналт доксициклиныг ууж хэрэглэсний дараа ганц нэг удаа, судсанд тарьж хэрэглэсний дараа хэд хэдэн удаа илэрч байсан талаар тэмдэглэгджээ.
Яс:
Насанд хүрэгсдэд шүдний өнгө өөрчлөгдөх шинж илэрнэ. 8-аас доош насны хүүхдийн эмчилгээний үед шүдний өнгө эргэлтгүйгээр өөрчлөгдөх ба шүдний өнгөн бүрхүүл гэмтэхээс гадна хааяа ясны өсөлт түр зуур дарангуйлагдана.
Илэрч болох бусад гаж нөлөө:
Хоол боловсруулах замын зүгээс:
Дотормуухайрах, ходоодхүндрэх, цээжхорсох, огиулах, бөөлжих, гэдэсдүүрэх, тосоорсуулгах, суулгахзэрэгхоолболовсруулахзамынэмгэголонтаатохиолдоно.
Бэлдмэлийг хооллох үед болон хоолны дараа хэрэглэхэд эдгээр гаж нөлөө тодорхой хэмжээгээр багасах ба мөн бэлдмэлийн шимэгдэлт ялихгүй өөрчлөгдөж болно.
Амны хөндий ба залгиурын үрэвсэл, хоолой сөөх, юм залгихад хүндрэлтэй болох зэрэг гаж нөлөө хааяа тохиолдоно.
Бусад гаж нөлөө:
Докси-Денк 200 бэлдмэлийн эмчилгээний үед арьс ба салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар (кандида) ялангуяа бэлгийн зам, ам багэдэсний салст бүрхүүлд сонгомлоор тохиолдож болно. Ам ба залгиурын салст бүрхүүлийн үрэвсэл (хэл ба амны үрэвсэл), эмэгтэйчүүдийн үтрээ ба гадна бэлэг эрхтний цочмог үрэвсэл, хошного орчим загатнах зэрэг шинжээр илэрнэ.
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө хүнд явцтай илрэх буюу эсвэл уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч ба эм зүйчид хандана.
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй ямар нэгэн зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна.
Хэрэв эмч өөрөөр зөвлөөгүй тохиолдолд хэрэглэх ердийн тун:
50кг-аас дээш жинтэй 8-аас дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд, өсвөр үеийнхэнд дараах тунгийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.
50-70кг жинтэй насанд хүрэгсэд, өсвөр үеийнхэн, 8-аас дээш насны хүүхдэд эхний өдөр докси-денк 200 бэлдмэлийн 1 нимгэн бүрхүүлтэй шахмалыг(200мг доксициклин), дараагийн өдрүүдэд ½ нимгэн бүрхүүлтэй шахмал (100мг доксициклин) хэрэглэнэ. Энэ зорилгоор 100мг доксициклин агуулсан бэлдмэлийг хэрэглэж болно.
70кг-аас дээш жинтэй насанд хүрэгсдэд докси-денк 200 бэлдмэлийн 1 нимгэн бүрхүүлтэй шахмалыг (200мг доксициклин) өдөр бүр хэрэглэнэ.
8-аас доош насны хүүхэд ба 50кг-аас доош жинтэйөвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.
Тугналттай холбоотой тусгай зөвлөмж:
Эрчүүдийн гонококкын гаралтай шээсний сүвийн цочмог үрэвслийн үед хоногт докси-денк 200 бэлдмэлийн 1 нимгэн бүрхүүлтэй шахмалыг (200мг доксициклин)7 хоног ба түүнээс удаан хугацаагаар хэрэглэнэ.
Гонококкын гаралтай цочмог эпидидимитийн үед хоногтдокси-денк 200 бэлдмэлийн 1 нимгэн бүрхүүлтэй шахмалыг (200мг доксициклин)10 хоног ба түүнээс удаан хугацаагаар хэрэглэнэ.
Эмэгтэйчүүдийн гонококкын гаралтай цочмог халдварын үед хоногт докси-денк 200 бэлдмэлийн 1 нимгэн бүрхүүлтэй шахмалыг (200мг доксициклин)7 хоногоос доошгүй хугацаагаар хэрэглэнэ.Эмчилгээг үр дүнтэй болсон эсэхийг шалгахын тулд эмчилгээг дууссанаас хойш 3-4 өдрийн дараа өсгөврийн шинжилгээ хийнэ.
Тэмбүү (пенициллинд харшилтай өвчтөний анхдагч ба хоёрдагч хэлбэрийн тэмбүү): докси-денк 200 бэлдмэлийн 1.5 нимгэн бүрхүүлтэй шахмалыг (300мг доксициклин)15 өдөр хэрэглэнэ.
Халдварлагдсан энгийн батганы хүнд хэлбэрба улаан батга зэрэг арьсны эмгэг: докси-денк 200 бэлдмэлийн 1/2 нимгэн бүрхүүлтэй шахмалыг (100мг доксициклин)7-21 өдөр хэрэглэнэ. Энэ зорилгоор 100мг доксициклин агуулсан хэлбэрийг хэрэглэж болно.
Доксициклиныг барих тунгаар буюу хоногт 50мг-р 2-3 долоо хоног нэмж хэрэглэнэ.Батгаших эмгэгийн эмчилгээний үр дүнгээс хамаарч доксициклиныг бага тунгаар (хоногт 50мг) удаан хугацааны эмчилгээнд 12 долоо хоног хүртэл хугацаагаар хэрэглэж болно.
Лаймын өвчин (1 үе): докси-денк 200 бэлдмэлийн 1 нимгэн бүрхүүлтэй шахмалыг (200мг доксициклин) 2-3 долоо хоногийн турш (дор хаяж 14 өдөр) хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт:
Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдсөн өвчтөнд доксициклины тунг багасгах шаардлагагүй.
Хэрэглэх арга:
Докси-денк 200 нимгэн бүрхүүлтэй шахмалыг ууж хэрэглэнэ. Нимгэн бүрхүүлтэй шахмалыг 2 тэнцүү хэсэгт хувааж болно.
Улаан хоолойн салст бүрхүүлд шархлаа үүсэхээс сэргийлэх зорилгоор
Докси - Денк 200 шахмалыг нэг болтогтмол өглөөний цайны үед өглөөний цайтай хамт, эсвэл өөрхоол хүнстэй хамт (сүү ба цагаан идээнээс бусад) хангалттай хэмжээний шингэнээр (жишээ нь аяга усаар) даруулж ууна. Шахмалыг суугаа болон босоо байрлалд ууна. Орондоо орохын яг өмнө хэрэглэж болохгүй. Шахмалыг ууснаас хойш ойролцоогоор 10-15 минутын дараа дахин хангалттай хэмжээний шингэн ууна.
Бэлдмэлийг хооллох үед хэрэглэснээр хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөөний давтамжийг бууруулна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц, хэлбэрээс хамаарна.Докси - Денк 200 бэлдмэлийг ерөнхийдөө 5 – 21 өдөр хэрэглэнэ.Эмчилгээг хэр зэрэг удаан үргэлжлүүлэх эсэхийг эмчлэгч эмч шийднэ. (тугналт ба тусгай зөвлөмж хэсгийг үз)
Бета цус задлагч стрептококкын халдварын үед хожуу хүндрэл (цочмог хэрх, гломерулонефрит) илрэхээс сэргийлэх зорилгоор дор хаяж 10 өдөр хэрэглэнэ.
Дараах эмгэгийн үеийн эмчилгээний үргэлжлэх хугацаа:
Эрчүүдийн цочмог заг хүйтэн өвчний үед 7 өдөр.
Гонококкын гаралтай цочмог эпидидимитийн үед 10 өдөр.
Эмэгтэйчүүдийн гонококкын цочмог халдварын үед дор хаяж 7 өдөр.
Тэмбүү (пенициллинд харшилтай өвчтөний анхдагч ба хоёрдагч хэлбэрийн тэмбүү): 15 өдөр:
Лаймын өвчин (1 үе): 2-3 долоо хоног.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Доксициклины ямар нэгэн хордлого илэрсэн талаар мэдээлэл байдаггүй. Гэвч бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд элэг бөөр гэмтэх, нойр булчирхай үрэвсэх эрсдэлтэй тул тунг хэтрүүлж хэрэглэсэн үед эмнэлгийн зөвлөгөө авна.
Эмч хордлогын эмнэлзүйн шинжид тохируулж эмчилгээ хийнэ.
Хэрэв Докси - Денк 200 бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:
Хэрэв та бэлдмэлийн 1тунг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол дараагийн өдөр хэрэглэх тунг үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Хэрэв та Докси - Денк 200 бэлдмэлийн эмчилгээг зогсоовол:
Эмгэг төрүүлэгч бактерийг бүрэн устгахын тулд эмчилгээг тохиромжтой шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлэх хэрэгтэй. Иймээс эмчийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээг зогсоож болохгүй.
Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.