- All Products
- Medicine
- Дюфастон 10мг №20 Бүрхүүлтэй шахмал
Дюфастон 10мг №20 Бүрхүүлтэй шахмал
- Сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах
- эндометриоз;
- сарын тэмдгийн өмнөх хам шинж
- дисменорей;
- лютеины дутагдлаас болсон үргүйдэл
- прогестероны дутагдлаас болсон завдаж байгаа зулбалт
- прогестероны дутагдлаас болсон зуршсан зулбалт
Интакт хэлбэрийн умайтай эмэгтэйчүүдэд эстроген эмчилгээнд нэмэлтээр ДюфастонÒ-ыг мөчлөгөөр хэрэглэж болно:
- цэвэршилтийн үед эндометрийн гиперплазигаас сэргийлэх зорилгоор
- умайн үйл ажиллагаа алдагдсаны улмаас үүссэн цус алдалт
- хоёрдогч аменорейн үед.
Хальсан бүрхүүлт нэг шахмалын найрлага:
Идэвхитэй бодис: микронжуулсан дидрогестерон - 10 мг;
Туслах бодис: лактозын моногидрат - 111.1 мг, гипромеллоз 2910 - 2.8 мг, эрдэнэ шишийн цардуул - 14.0 мг, усгүйжүүлсэн коллоид цахиурын давхар исэл - 1.4 мг, магнийн стеарат - 0.7 мг;
Бүрхүүл: цагаан опадрай Y-1-7000 (гипромеллоз 2910, макрогол 400, титаны диоксид (Е171)) - 4.0 мг.
Бүх эмийн нэгэн адил Дюфастон® нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт тохиолдохгүй.
Дюфастон® хэрэглээнд дараах гаж нөлөө ажиглагдсан:
- Элэгний асуудал - арьс, нүдний цагаан хэсэг шарлах (шарлалт), бие сулрах, бие муудах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно (100 хүн тутмын 1-д).
- Харшлын урвал - амьсгалахад хүндрэлтэй байх эсвэл дотор муухайрах, бөөлжих, суулгах, цусны даралт буурах зэрэг бүх биеийн хариу урвалын шинжүүд илэрч болно (1000 хүн тутмын 1-д).
- Нүүр хүзүүний арьс хавдаж амьсгалахад хүндрэлтэй болно (1000 хүн тутмын 1).
Хэрэв та дээрх гаж нөлөөг анзаарсан бол Дюфастон® хэрэглэхээ даруй зогсоо.
Дюфастон® хэрэглээнд илрэх бусад гаж нөлөө:
Маш түгээмэл (10 хүн тутмын 1-д):
- Үтрээнээс цус алдах
Түгээмэл (10 хүн тутмын 1-с ихгүй):
- мигрени, толгой өвдөх
- дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх
- сарын тэмдэг тогтмол бус, хүнд эсвэл өвдөлттэй ирэх
- сарын тэмдэг богино эсвэл урт хугацаанд ирэх
- хөхний булчирхай эмзэглэх / мэдрэг болох
Цөөн (100 хүн тутмын 1-с ихгүй):
- сэтгэл гутрал
- элэгнээс шалтгаалан толгойд асуудал үүсэх (арьс, нүдний цагаан шарлах, бие сулрах, ерөнхий сульдал, хэвлийгээр өвдөх)
- тууралт, загатнаа, цэврүүл тууралт зэрэг арьсны харшлын урвал илрэх
- биеийн жин нэмэгдэх
Ховор (1000 хүн тутмын 1-с ихгүй):
- прогестогений нөлөөн дор ургадаг хавдрын өсөлт (менингиома)
- цусны улаан эсийн хэт их задралын улмаас цус багадалт үүсэх (гемолитик анеми)
- хэт мэдрэгшил
- унтаарах
- арьс, салст бүрхэвч дээр гэнэт шингэн хуримтлагдах (хоолой, хэлээр), амьсгалахад хэцүү болох загатнах, тууралт гарах, ихэвчлэн харшлын урвал (ангиоэдема)
- хөхний булчирхайн хавдар
- ихэвчлэн доод хөл, шагайнд шингэн хуримтлагдсанаас болж хавагнах
Эстроген-прогестогений эмчилгээний явцад илрэх гаж нөлөө ("Тусгай анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ" хэсгийг үзнэ үү, эстрогенийг анагаах ухаанд хэрэглэх зааварчилгааг үзнэ үү):
- хөхний булчирхайн хорт хавдар, эндометрийн гиперплази, эндометрийн хорт хавдар, өндгөвчний хорт хавдар;
- венийн судасны тромбоэмболи;
- зүрхний булчингийн шигдээс, зүрхний ишемит эмгэг, ишемийн инсульт.
Хэрэв та дээрх гаж нөлөөг анзаарсан бол Дюфастон® -ий хэрэглээг даруй зогсоо.
Хэрэв та дараах зүйлийг анзаарсан даруйд эмчид хандаарай:
- Хөхний арьс үрчлээтэх, хөхний толгойн хэлбэр өөрчлөгдөх, хөхөнд бэрсүү мэдрэгдэх. Эдгээр нь хөхний хорт хавдрын шинж тэмдэг байж болно.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв та ямар нэгэн гаж нөлөө ажиглавал эмчид хандаарай. Энэхүү зөвлөмж нь савлагааны зааварт тусгаагүй аливаа сөрөг урвалд хамаарна.
Мөн та Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад илэрсэн эмийн гаж нөлөө (үйлдэл), түүний дотор эмийн үр дүнгүй байдлын талаархи мэдээллийн санд сөрөг нөлөөг мэдээлэх боломжтой. Гаж нөлөөг мэдээлснээр та эмийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл өгөхөд тусална.
Бүгд Найрамдах Беларусь Улс:
RUE "Эрүүл мэндийн мэргэжлийн шинжилгээний төв" (www.rceth.by).
Бүгд Найрамдах Армен Улс:
Академич Е.Габриелян ХК нэрэмжит Эм, эмнэлгийн технологийн эрдэм шинжилгээний төв. (vigilance@pharm.am).https://translate.google.com/translate?hl=ru&prev=_t&sl=nl&tl=ru&u=http://www.lareb.nl/
Эмийг эмчийн зөвлөмжийн дагуу хэрэглээрэй. Хэрэв эргэлзэж байвал эмч, эм зүйчтэйгээ зөвлөлд.
Тун
ДюфастонÒ дараах эмчилгээний горимыг санал болгож байна. Өвчний хүндрэлийн зэрэг, эмчилгээнд үзүүлэх хариу урвалаас хамааран тунг тохируулж болно.
Сарын тэмдгийн мөчлөгийн зохицуулалт
Мөчлөгийн 11 - 25 дахь өдөр хүртэл өдөрт 1 ширхэг ДюфастонÒ шахмалыг ууснаар 28 хоногийн мөчлөгт хүрч болно.
Эндометриоз
Мөчлөгийн турш мөчлөгийн 5-аас 25 дахь хоногт Дюфастоныг 1-3 шахмалаар хэрэглэнэ. 10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ. Эмчилгээний эхэн үед хамгийн дээд тунг хэрэглэхийг зөвлөдөг.
Сарын тэмдгийн өмнөх хам шинж
Сарын тэмдгийн мөчлөгийн хоёрдугаар хагаст өдөрт 2 удаа, 10мг-аар дараачийн мөчлөгийн эхний өдөр хүртэл хэрэглэнэ. Эмчилгээ эхлэх өдөр болон эмчилгээ үргэлжлэх хугацаа нь хувь хүний сарын тэмдгийн мөчлөг үргэлжлэх хугацаанаас хамаарна.
Дисменорей
Дюфастоныг мөчлөгийн 5 дахь өдрөөс 25 дахь өдөр хүртэл 1-2 шахмалаар хэрэглэнэ.
10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ. Эмчилгээний эхэн үед хамгийн дээд тунг хэрэглэхийг зөвлөдөг.
Лютеины дутагдлаас үүссэн үргүйдэл
Сарын тэмдгийн мөчлөгийн 14-өөс 25 дахь хоногт Дюфастоныг 1 шахмалаар хэрэглэнэ.
Энэ эмчилгээг багадаа дараалласан 6 мөчлөгийн турш үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Зуршсан зулбалтын үед ч энэ эмчилгээг жирэмсний эхний сарын турш үргэлжлүүлэн хийхийг зөвлөдөг.
Прогестероны дутагдлаас үүссэн завдсан зулбалтын үед
Эхлэх тун: Дюфастоны 4 шахмалыг нэг удаа, дараа нь 8 цаг тутамд 1 шахмалыг хэрэглэнэ. 10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ. Эмчилгээний эхэн үед хамгийн дээд тунг хэрэглэхийг зөвлөдөг.
Хэрэв эмчилгээний хугацаанд шинж тэмдэг арилахгүй, эсвэл дахин илэрч байвал Дюфастоны тунг 8 цаг тутамд 1 шахмал болж нэмэгдүүлнэ.
Шинж тэмдэг арилсны дараа, үр нөлөө бүхий тунг нэг долоо хоногийн турш хадгалаад, түүний дараа тунг аажим бууруулж болно. Хэрэв шинж тэмдэг дахин илэрвэл үр нөлөөтэй байсан тунг яаралтай дахин сэргээж болно.
Прогестероны дутагдлаас үүссэн зуршсан зулбаа
Жирэмсний 20 дахь долоо хоног хүртэл Дюфастон бэлдмэлийг 1 шахмалаар, дараа нь тунг аажим бууруулна. Эмчилгээг үр тогтохоос өмнө эхлүүлэх хэрэгтэй. Хэрэв эмчилгээ хийх явцад жирэмслэлтийг таслах заналхийлсан шинж тэмдэг илэрвэл завдсан зулбааны үед хийх эмчилгээг үргэлжлүүлэн хийхийг зөвлөдөг.
Умайн үйл ажиллагаа алдагдсаны улмаас үүссэн цус алдалт
Умайн үйл ажиллагааны алдагдлаас үүссэн умайн цус алдалтыг зогсоохын тулд 5-7 хоногийн турш Дюфастоныг 2 шахмалаар хэрэглэнэ. Хэд хоногийн дотор умайн цус алдалтын хэмжээ илэрхий багасна. Ийм эмчилгээ дууссаны дараа хэд хоногийн дараагаар цус алдалт зогсох талаар эмчлүүлэгчид заавал анхааруулах хэрэгтэй.
Дахин цус алдалт болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дюфастон бэлдмэлийг сарын тэмдгийн мөчлөгийн 11-25 дахь хоногт өдөрт 1 шахмалаар, шаардлагатай бол эстрогентэй хавсран 2-3 мөчлөгийн турш хэрэглэнэ. Үүний дараа эмчлүүлэгчийн сарын тэмдгийн мөчлөг хэвдээ орсон гэдгийг шалгахын тулд эмчилгээг зогсоож болно.
Хоёрдогч аменорей
Гадаад болон дотоод эстрогенуудад зөв, тохиромжтой бэлтгэгдэхүйц, эндометрийн шүүрлийн дахин төлжилтийг тогтвортой болгохын тулд сарын тэмдгийн мөчлөгийн 11-ээс 25 дахь хоногт Дюфастон® бэлдмэлийг 1 юмуу 2 шахмалаар хэрэглэнэ.
Цэвэршилтийн үеийн эндометрийн гиперплазигаас урьдчилан сэргийлэлт
Эстроген эмчилгээний 28 хоногийн мөчлөг бүрийн эхний 14 хоногт дан эстроген, дараагийн 14 хоногт эстроген эмчилгээн дээрээ 10мг дидрогестерон агуулсан 1-2 шахмалыг нэмэлтээр хэрэглэнэ.
10мг дидрогестероныг өдөрт 2 удаа хэрэглэх тохиолдолд шахмалуудыг өдрийн турш тэнцүү хуваарилах хэрэгтэй. Ихэнхдээ дидрогестерон эмчилгээг хийж байх үед цус алдалт зогсоно.
Цэвэршилтийн үед эстроген болон прогестерон эмчилгээг хавсран хэрэглэж байгаа эмэгтэйчүүдэд эмчилгээний үр нөлөө бүхий хамгийн бага тунгаар тунг хязгаарлаж эмчилгээ үр нөлөө өгөх хүртэл богино хугацаанд хийх хэрэгтэй, мөн түүнчлэн эмчлүүлэгч бүрт үүсч болох эрсдэлийг үе үе хянаж, шалгаж байх хэрэгтэй (“Эмнэлгийн зориулалтаар хэрэглэх үед болгоомжлол ба авах арга хэмжээ” хэсгийг харна уу).
Менархийн үед дидрогестероныг хэрэглэх талаар мэдээлэл байхгүй байна. 12-18 насны өсвөр үеийнхэнд дидрогестероныг хэрэглэх аюулгүй байдал болон эмчилгээний үр нөлөө нь тогтоогдоогүй байна.
Хэрэглэх арга
Ууж хэрэглэнэ.
Эмийн бэлдмэлийг их өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд хоногийн тунг өдрийн турш хэд хэд хуваан жигд хуваарилж хэрэглэх хэрэгтэй.
Ховил нь залгихад хялбар болгохын тулд шахмалыг хуваах зориулалттай боловч үүнийг хоёр тэнцүү тунгаар хуваахгүй.
Хэрэв та Дюфастон® -ны тунг хэтрүүлсэн бол:
Шинж тэмдэгүүд
Хүний биед тунг хэтрүүлсэн талаар мэдээлэл хязгаарлагдмал байдаг. Дидрогестероныг уухад зохимж сайтай (хүний өдөрт уух хоногийн дээд тун 360мг).
Эмчилгээ
Өвөрмөц антидот байхгүй тул шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. Энэ мэдээлэл нь хүүхдэд хэтрүүлэн хэрэглэхэд мөн хамаарна.
Хэрэв та Дюфастон® уухаа мартсан бол:
- Эмийг санасан даруйд уу. Гэхдээ хэрэв та шахмалыг уухаа мартсанаас хойш 12 цаг өнгөрсөн бол мартсан шахмалыг буу уу, дараагийн шахмалыг ердийн цагтаа уу.
- Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж болохгүй
- Хэрэв та тунгийн хугацааг алдсан бол бага зэргийн цус алдалт үүсч болно.
Хэрэв та Дюфастон® бэлдмэлийн хэрэглээг зогсоох бол
Эмчтэйгээ зөвлөлдөх хүртлээ эмчилгээгээ зогсоож, өөрчилж болохгүй.
Хэрэв танд эм уух талаар асуулт байвал эмчтэйгээ зөвлөлдөнө үү.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.