- All Products
- Индомон 25мг №20 шахмал
Индомон 25мг №20 шахмал
Индомон 25 мг шахмал эмийг дараах өвчний үед хэрэглэнэ. Үүнд:
Үений үрэвсэлт өвчнүүд (хэрхийн гаралтай полиартрит, Бехтеревийн өвчин, хайрст үлд болон тулайн гаралтай бусад хэлбэрийн үений гэмтэл), үе орчмын эдийн үрэвсэлт өвчнүүд (периатртрит, тендовагинит, бурсит, синовит), өвдөлт ба үрэвсэл дагалдсан үений сөнөрөлт өвчнүүд (коксартроз, гонартроз, суудлын мэдрэлийн үрэвсэл, плексит, радикулит), бэртэл гэмтэл (няцрал, үений суналт, мултрал) зэргийн үед тус тус хэрэглэнэ. Мөн өвдөлт намдаах, халуун бууруулах, бие махбодиос ялгарах шээсний хүчлийн хэмжээг ихэсгэх үйлдэл үзүүлнэ.
Нэг шахмал нь 25 мг индометацин агуулна.
Туслах бодис: Декстроз, натрийн карбоксиметил цардуул, поливинилпирролидон, тальк, магнийн стеарат
Индомон 25 мг шахмал эмийн савлалт:
Индомон 25 мг шахмал эмийг 20 ширхгээр PVC/PTP блистерт савлаж, 20 шахмал бүхий 130 блистерийг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт тус тус хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болзошгүй.
- Хоол боловсруулах замын зүгээс: бөөлжилттэй болон бөөлжилтгүй дотор муухайрах, суулгах, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, цус харвах, шархлах, элэг гэмтэх.
- Харшлын урвал: загатнах, арьсаар тууралт гарах, чонон хөрвөс, арьсны эксфолиатив үрэвсэл, анафилаксын цочмог урвал, багтрааны өвчин хөдлөл.
- Төв мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх ба толгой эргэх, нойрмоглох, сэтгэл гутрал, ядрамтгай болох, ой тогтоолт өөрчлөгдөх, паркинсонизм.
- Сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлт: эпилепсийн байдал улам муудах, сэтгэл гутрал
- Мэдрэхүйн эрхтний зүгээс: Чих шуугих, нүдний эвэрлэг ховхрох, нүдний торлог гэмтэх (эмчилгээг яаралтай зогсооно)
- Ялгаруулах системийн зүгээс: Бөөр гэмтэх, шингэн хуримтлагдах.
- Цусны системийн зүгээс: цус багадалт, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх, ясны чөмөгний аплази ба гипоплази.
- Бодисын солилцооны өөрчлөлт: Цусан дахь сахар болон калийн хэмжээ ихсэх, шээсний глюкозын хэмжээ ихсэх.
Бэлдмэлийг эмчийн заавраар ууж хэрэглэнэ. Ээлж, эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно.
Насанд хүрэгсдэд
Хөнгөн болон хүндэвтэр явцтай хэрхийн гаралтай үений үрэвсэл, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үрэвсэл, остеоартрит зэргийн үед эхлээд хоногт 25-50 мг тунгаар хэрэглэнэ. Зохимж сайн байвал тунг хоногт 25-50 мг-р эмчилгээний үр нөлөө илэртэл нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 150-200 мг.
Индометацины эмчилгээний үед хоногийн тунг бэлдмэлийн зохимж ба эмчилгээний үр дүн зэргээс хамаарч өвчтөн бүрт өвөрмөц тогтооно. Хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.
Байнгын шөнийн өвдөлттэй буюу өглөөний үений хөшингөтөй өвчтөнүүдэд унтахын өмнө өндөр тунгаар (жишээ нь хоногийн тун 150 мг байх үед 100 мг-р) хэрэглэнэ.
Цочмог үе намдсаны дараа хоногийн тунг эмчилгээний хамгийн бага тун хүртэл аажим бууруулна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 14 хоногоос хэтрэхгүй.
Цочмог бурсит, тендинит, периатритийн үед хоногт 75-100 мг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Эмчилгээг үрэвслийн эмнэлзүйн шинж тэмдэг арилах үед зогсооно. Эмчилгээг 7-14 хоногоос илүү хугацаагаар үргэлжлүүлэхгүй.
Тулайн гаралтай үений цочмог үрэвслийн үед хүчтэй өвдөлтийг намдаах зорилгоор 50 мг тунгаар 1 удаа хэрэглэнэ. Дараа нь өвдөлтийг бүрэн арилтал бага тунгаар хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэснээс 2-4 цагийн дараа хүчтэй өвдөлт бүрэн арилна. Хөндүүрлэх болон улайх шинж тэмдэг ерөнхийдөө 24-36 цаг үргэлжлэх ба хавагнах шинж эмчилгээг зогсоосноос 3-5 өдрийн дараа арилна.
Индометацины зохимжийг сайжруулах зорилгоор бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэнэ.
Хүүхдэд:
14-өөс доош насны хүүхдэд индометациныг хэрэглэхгүй. 14-өөс дээш насны хүүхдэд хоногт 2 мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4 мг/кг.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.