- All Products
- Кеналог 40мг/1мл №5 Тарилгын уусмал
Кеналог 40мг/1мл №5 Тарилгын уусмал
Кеналог 40 бэлдмэл нь ерөнхий болон хэсэг газарт хэрэглэх уртасгасан үйлдэлтэй триамцинолоны ацетонидын усан хөвмөл юм. Бэлдмэл нь үрэвслийн эсрэг, дархлаа дарангуйлах, загатнаа намдаах болон харшлын эсрэг үйлдэлтэй нийлэг кортикостероид юм. Бэлдмэл артерийн даралтыг ихэсгэхгүй. Ижил тунгаар бусад глюкокортикоидуудтай харьцуулахад гипофиз дарангуйлах үйлдэл нь сул.
Триамцинолон ацетонидыг дараах эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Харшлын өвчнүүд, Үүнд: улирлын болон бүтэн жил үргэлжлэх харшлын ринит, гуурсан хоолойн багтраа, атопик ба хавьтлын дерматит, сийвэнгийн өвчин, залгиурийн халдварт бус цочмог хавагналт. Анафилаксийн шокийн цочмог үед кортикостероидуудыг хэрэглэхгүй ч хожуу үеийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Хэрх өвчин:
Кортикостероидуудыг ихэвчлэн хүнд зэргийн ревматоид артриттай, хэрхийн эсрэг, удаан хугацааны үйлдэл үзүүлэх бэлдмэлийн эерэг үр дүнгийн хүлээлттэй хүнд хэрэглэнэ. Цочмог тулайн богино хугацааны эмчилгээ, цочмог, өвөрмөц бус спондилоартроз, бурсит, эпикондилит, гэмтлийн дараах остеоартрит, псориазын артрит болон остеоартритын синовитын үед уг бэлдмэлийг хэрэглэх заалттай.
Арьсны өвчин:
Кортикостероидыг цэврүү өвчин, арьсны герпес төст үрэвсэл, эксфолиатив дерматит, хүнд хэлбэрийн шүүдэст эритем, хүнд хэлбэрийн псориаз, хүнд хэлбэрийн себорейн дерматит, экзем, атопик дерматит, чонон хөрвөс, алопеци, пемфигус болон цочмог ба архаг дерматитын үед хэрэглэнэ.
- Нүдний өвчин
Кортикостероидыг харшлын коньюктивит, эвэрлэгийн захын шархлаа, нүдний урд камерийн үрэвсэл, хориоретинит, увеит, склерит, кератит, ирит, иридоциклит, харааны мэдрэлийн үрэвсэл, симпатик офтальми зэрэг нүдний харшлын болон үрэвсэлт цочмог болон архаг эмгэгийн үед хэрэглэнэ.
- Дотоод шүүрлийн эмгэг:
Кортикостероидыг бөөрний дээд булчирхайн анхдагч ба хоёрдогч дутагдал, конгенитал гиперплази, хавдарын гаралтай гиперкальцеми, идээт бус тиреодит ба Аддисоны өвчинд хэрэглэнэ.
- Ходоод гэдэсний хямрал:
Кортикостероидыг бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл болон Кроны өвчний сэдрэлийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- Амьсгалын эрхтэний өвчнүүд:
Кортикостероидыг, бериллиоз, бөглөрөлтөт уушгины үрэвсэл, Леффлерийн хам шинж, саркоидоз, тархмал сүрьеэгийг эмчилгээнд хэрэглэнэ.
- Бусад заалт:
- Сүрьэегийн менингит, тархмал склероз, (кортикостероидыг тархмал склерозын сэдрэлийн үед хэрэглэх бөгөөд намжмал үеийг сунгах сунгах боловч өвчний даамжрах явцад нөлөөлөхгүй).
1 мл хөвмөлд 40 мг триамцинолон ацетонид агуулагдана.
Туслах бодис: кармеллоз натри, натрийн хлорид, бензилын спирт, полисорбат 80, тарианы ус.
Эмийн бэлдмэл хэрэглэхийг зогсооход илэрсэн гаж нөлөө арилна. Эмийн тун, түүний хэрэглэх арга болон эмчилгээний хугацаанаас хамааран гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн тогтолцоог дарангуйлах зэрэг гаж нөлөө илрэх давтамж хамаардаг. Үений хөндийд хэрэглэхэд Триамцинолон ацетонид шимэгдэн ерөнхий үйлдэл үзүүлэх нь ховор хэдий ч, гаж нөлөө илрэхээс сэргийлэх зорилгоор өвчтөн эмчийн хяналтанд байна.
Үрэвслийн эсрэг болон дархлаа дарангуйлах үйлдэл: халдварт өртөмтгий байдал ихсэх болон эмнэл шинж тэмдэг, илрэл багатай хүндэрсэн халдварууд, хавсарсан халдвар, сүрьеэгийн сэдрэл.
Ус-эрдэсийн тэнцвэр: натри-ус биед хуримтлагдах, зүрхний дутагдал, гипокалиемийгаас үүдэлтэй хэм алдалдал болон ЭКГ-ийн өөрчлөлт, биеэс кальци ихээр ялгарах, гипертензи.
Тулгуур хөдөлгөөний аппарат зүгээс: булчингийн сулрал, “стероид” миопати, булчингийн хатингаршил, остеопороз, нурууны дарагдсан хугарал, хугарлын дараах бороололт удаашрах, дунд чөмөгний яс болон толгойн асептик үхжил, хэмт ясны эмгэг хугарал, шөрмөс тасралт.
Хэт мэдрэгшлийн урвал: анафилаксийн урвал, шок, ангионевротик хаван, тууралт, эмийн харшилтай анамнезтай тохиолдолд загатнаа болон чонон хөрвөс.
Арьсны зүгээс: шархны эдгэрэлт удаашрах, арьс нимгэрэх, хөлс ялгаралт ихсэх, сэвхтэх, чонон хөрвас төст тууралт, арьсны сорилын урвал удаашрах
Хоол боловсруулах системийн зүгээс: диспепси, ходоод гэдэсний шархлаа, нойр булчирхайн цочимог үрэвсэл, гэдэс дүүрэх,улаан хоолойн шархлаа, кандидоз
Төв мэдрэлийн системийн зүгээс: сэтгэл хөөрөл, сэтгэцийн хараат болох хам шинж, сэтгэл уналт, нойргүйтэл, таталт, харааны мэдрэлийн хавантай тархины даралт ихсэлт, толгой өвдөх, неврит эсвэл параестези, эпилепси болон сэтгэцийн өмнө өвдөж байсан эмгэгийн сэдрэл.
Сэтгэл зүйн хариу урвалууд: аффектив өөрчлөлтүүд (цочромтгой болох, сэтгэл хөөрөх, сэтгэл гутрал, амиа хорлох сэдэл), психосоматик урвалууд (дон, хий юм харах, шизофрэнийн шинж тэмдэг тодрох), зан үйлийн өөрчлөлтүүд, ухаан балартах, ой санамж буурах зэрэг танан мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах. Дээрхи зүйлс насанд хүрэгсдэд болон хүүхдэд ажиллагдана. Насанд хүрэгсдэд илрэх ноцтой гаж нөлөө нь 5-6% эзэлдэг.
Дотоод шүүрлийн системийн зүгээс: сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, аменорре, Кушингийн хам шинж, хүүхэд болон өсвөр насныханд стрессийн үед (гэмтэл, мэс засал, өвчлөл зэрэг) хоёрдогчоор бөөрний дээд булчирхай ба өнчин тархины дутагдал ба хатингаршил, нүүрс-усанд тэсвэрт байдал буурах, далд хэлбэрийн чихрийн шижингээс эмнэл зүйн илрэл бүхий хэлбэрлүү шилжих, чихрийн шижингийн үед ууж хэрэглэх гипогликемийн бэлдмэл ба инсулины хэрэгцээ нэмэгдэх, биеийн жин нэмэгдэх, гипокальцеми, сийвэн дэх уургийн хэмжээ буурах, хоолны дуршил буурах.
Мэдрэхүйн эрхтэн ба харааны зүгээс: субкапсуляр катаракт, нүдний дотоод даралт нэмэгдэх, глаукома, экзофтальм, харааны мэдрэлийн дискны хаван, эвэрлэг ба склер нимгэрэх, хоёрдогчоор вирусын болон мөөгөнцөрийн халдвар үүсэх.
Бусад: үхжилт васкулит, тромбофлебит, тромбоэмболи, лейкоцитоз, нойргүйдэл, ухаан алдах.
Бэлдмэл хэрэглэхээ зогсоосны дараа илрэх шинж: халуурах, булчин, үе өвдөх, хамрын үрэвсэл, арьсан дээр хөндүүр, загатнаат жижиг зангилаат тууралт гарах, турах. Удаан хугацаанд хэрэглэхэд маш ховор тохиолдолд бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал, гипотони, үхэлд хүргэнэ.
Үенд тарих
Үенд тарьсны дараа халуу оргих, толгой эргэх зэрэг шинж илэрч болзошгүй. Хэсэг газрын шинж илэрч болзошгүй. Үүнд: тарьсны дараа үрэвсэж халуу оргих, өвдөх, цочрох, буглаа, гипер- ба гипопигментаци, Шаркогийн артропати, үеэр эвгүй оргих мэдрэмж. Тарьсны дараа хэдэн долоо хоног, сарын дараа түр зуурын хэсэг газрын өөхөн эдийн хатингаршил үүсч болзошгүй.
Булчинд тарих
Булчинд тарьсны дараа хүчтэй өвдөнө, буглаа, арьс ба өөхөн эдийн хатингиршил, гипер ба гипопигментаци, Шаркогийн артропати.
Өвчлөл, эмчилгээний үргэлжлэх хугацаа, кортикоидын зохимж, бие махбодийн хариу урвал зэргээс триамцинолоны эмчилгээний тунгийн схемыг харилцан адилгүй сонгоно. Кортикостероидын эмчилгээний бага тунг сонгож давхар хяналттай хэрэглэх нь зүйтэй. Тунг бууруулах шаардлагатай бол аажмаар бууруулна. Тунг өвчний хүндийн зэрэг, өвчтөний хариу урвал болон үе мөчний хэмжээнээс хамаарч тогтоодог. Эмчилгээний үр дүн 2-3 долоо хоногийн дараа ажиглагдана. Гэвч хүлээгдэж буй эерэг үр дүн 6-аас дээш долоо хоногийн дараа ч илэрч болно.
Кеналог 40-ийг судсаар тарихыг хориглоно.
Булчинд тарих
Кеналог 40 бэлдмэлийг 40-80 мг тунгаар булчинд тарьна. Насанд хүрэгсдэд болон 12-оос дээш насны хүүхдэд эмчилгээ эхлэх зөвлөж буй тун 40 мг.
Шаардлагатай үед нэг удаагийн тунг 100-120 мг хүртэл ихэсгэнэ.
6-12 насны хүүхдэд эмчилгээ эхлэх зөвлөж буй тун 1-7 хоногийн зайтай 0,03-02 мг/кг тун.
Кеналог 40 бэлдмэлийг булчинд тарих нь уух аргаар эмчилгээг эхлэхийг орлож болно.
Нэг удаа тарьж хэрэглэсэн тун 4-7 хоногоос эхлэн 3-4 долоо хоног хүртэлх хугацаанд өвчнийг хянах боломжтой. 40-60 мг нэг удаагийн тунгаар ургамлын тоосонцроор өдөөгдсөн харшил болон багтрааны шинж тэмдгийг бууруулдаг.
Дээрхи аргаар бэлдмэлийг хэрэглэх нь гуурсан хоолойн багтраа зэрэг өвчний үед эерэг үр дүнд хүргэх боловч тогтмол хэрэглэсэнтэй холбоотойгоор гаж нөлөө илэрнэ.
Үенд тарих
Орчин үед триамцинолоныг ревматоид артритын ерөнхий эмчилгээнд ховор хэрэглэх болсон бөгөөд үений хэрх, тулай, псориазын артрит болон остеоартритын үед үрэвсэл, өвдөлт намдаахад хэрэглэдэг. Өвчний шинж тэмдэг намдах үед үенд ачаалал өгөхгүй байхыг өвчтөнд урьдчилан сануулах шаардлагатай. Удаан хугацаанд давтан хийгдсэн үений тарилга нь үений хүнд хэлбэрийн бүтцийн өөрчлөлт болон ясны үхжил үүсэх шалтгаан болж болно.
Триамцинолон аццетонидын үенд тарих тун насанд хүрэгсдэд: жижиг үенд 5-10 мг ба том үенд 20-60 мг байна. Хэд хэдэн үенд зэрэг тарих нийлбэр тун 80 мг-аас хэтрэхгүй байна.
12-18 насны хүүхдэд тарих Триамцинолон ацетонидын зөвлөж буй эхлэх тун 2.5-40мг. Дараа дараагийн тунг өвчтөний байдлаас харгалзан ихэсгэж болно.
Триамцинолон ацетонидыг бурсит болон тендовагинитын зовиурыг багасгах зорилгоор хэсэг газарт тарьж болно. Эмийн бэлдмэлийг шөрмөс болон шөрмөсний хүүдийн хооронд тарихдаа болгоомжтой тарих бөгөөд шөрмөсөнд таривал шөрмөс тасрах аюултай. Тун синовиал хөндийн хэмжээ болон үрэвслийн зэргээс хамаарна.
Гэмтсэн хэсэгт тарих
Гэмтсэн хэсгийн талбайн хэмжээнээс хамааран 5-10 мг триамцинолон ацетонидыг хувааж тарина. 12-18 насны хүүхдэд тарих Триамцинолон ацетонидын зөвлөж буй эхлэх тун 2.5-40мг. Дараа дараагийн тунг өвчтөний байдлаас харгалзан ихэсгэж болно.
Том талбайд тарих бол талбайг хэсэгт хэд хэдэн хэсэгт хувааж тарьна. Ерөнхийдөө 2-3 тарилга 2-3 долоо хоног тутам тарих нь хангалттай. Дээрхи аргыг псориаз болон голомтлог алопеци зэрэг гэмтсэн хэсэг том талбайг эзлэх үед хэрэглэнэ.
Хүүхэд:
Зайлшгүй шаардлагагүй үед Триамцинолон ацетонидыг 6-аас доош насны хүүхдэд булчинд, 12-оос доош насны хүүхдэд үенд хэрэглэхээс зайлхийнэ. Эмчилгээний явцад хүүхдүүдийн өсөлт, хөгжлийн хянах шаардлагатай.
Бөөрний үйл ажиллагааны алдагдлын үед тунг зохицуулах шаардлагагүй.
Элэгний үйл ажиллагааны хүнд өөрчлөлтийн үед тал тунгаар эмчилгээг эхлэнэ. Дээрхи өвчтөнд кортикостероид эмийн үйлдэл хүчжинэ. Триамцинолон ацетонидыг хэсгийн мэдээгүйжүүлэх эмүүдтэй шингэрүүлэн эсвэл хольж хэрэглэж болно. Гэмтсэн голомтын хэсэгт триамцинолон ацетонидыг тарихдаа ариун тарилгын уусмал эсвэл 0.9% натрийн хлоридоор шингэрүүлэн хэрэглэж болно. Шингэрүүлсэн хөвмөлийг 7 хоногийн хугацаанд хэрэглэж болно.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.