- All Products
- Ointment
- Кетонал 2.5%-50гр №1 Гель
Кетонал 2.5%-50гр №1 Гель
Кетоналын гелийг дараах тохиолдолд хэсэг газрын богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ:
- Биеийн тамирын болон бусад гэмтлийн (мултрал, булчин шөрмөсний суналт, холбоосны суналт, шөрмөс ба холбоос задрах) дараах булчин ба үений өвдөлт болон хаван
- Биеийн хүчний хэт ачааллын улмаас үүссэн булчингийн өвдөлт
- Нурууны бүсэлхийн хэсгийн өвдөлт ба үрэвсэл, үений сөнөрөлт өвчин
Үйлчлэгч бодис: кетопрофен
1 гельд 25мг кетопрофен агуулагдана.
Туслах бодис: карбомер, троламин, лаванда цэцэгний эфирийн тос, этанол, цэвэршүүлсэн ус
Бүх эмийн бэлдмэлийн адилаар уг бэлдмэл нь гаж нөлөө үүсгэх боловч энэ нь хүн бүрт илрэхгүй.
Давтамжийн дараах үнэлгээг ашигладаг: байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100 <1/10), хааяа илрэх (≥1/1000 <1/100), ховор илрэх (≥1/10000, <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (давтамжийг байгаа мэдээллээс тогтоох боломжгүй)
Дархлалын системийн эмгэг
Давтамж тодорхойгүй: анафилаксын шок, судасны хаван, хэт мэдрэгшлийн урвал
Арьс ба арьсан доорх эдийн эмгэг
Хааяа: улайх, намарс, загатнах, хорсох мэдрэмж зэрэг арьсны хэсэг газрын урвал
Ховор: Арьсны зүгээс: гэрэлд мэдрэгших урвал, чонон хөрвөс, тархах эсвэл тархмал хэлбэртэй болох цэврүүт эсвэл фликтенуляр намарс зэрэг илүү хүнд явцтай урвалын тохиолдол.
Стивенс Джонсоны хам шинж, олон хэлбэрийн улайрал, арьсны үхжил, цэврүүт тууралт, гэрэлд мэдрэгших урвал, лихеноид дерматит, чонон хөрвөс, загатнаа ба арьсны тууралт зэрэг шинж системийн болон хэсэг газар хэрэглэх үеийн аль алинд нь бүртэгдсэн.
Маш ховор: хүнд явцтай хавьтлын дерматитын нэг тохиолдол бүртгэгдсэн.
Өвчтөний эрүүл ахуй муу байсан ба тэрээр нарны туяанд өртсөн байна. Хавьтлын гэрэлд мэдрэгшлийн ноцтой урвал үүсэж болох ба арьсны өөрчлөлт нь тархах эсвэл удаан хугацаагаар хадгалагдаж болно. Ийм өвчний нэг тохиолдол тэмдэглэгдсэн. Хэсэг газар хэрэглэсний дараа кетопрофен нь зарим тохиолдолд 1 удаа хэрэглэсний дараа ч удаан хугацааны гэрэлд мэдрэгшил үүсгэнэ.
Эпидермийн хордлогот үхжил бүртгэгдсэн.
Бөөр ба шээс ялгаруулах замын эмгэг
Маш ховор: бөөрний дутагдал гүнзгийрэх, бөөрний завсрын эдийн үрэвсэл
ТУН ХЭТЭРСНИЙ УЛМААС ИЛРЭХ НӨЛӨӨ
Хэрэв та Кетоналын кремийг зөвлөснөөс их хэмжээгээр хэрэглэсэн бол түрхсэн хэсгийг урсгал усаар сайтар угаах ба эмчтэй зөвлөх хэрэгтэй.
Арьсанд түрхэж хэрэглэж байгаа үед тун хэтрэлт үүсэх магадлал бага байна. Хэрэв бэлдмэлийг санамсаргүй залгисан бол залгисан хэмжээнээс хамаарч системийн гаж нөлөө илэрч болно. Хэрэв энэ нь тохиолдвол стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийн ууж хэрэглэх үеийн тун хэтрэлтийн үеийн шинж тэмдгийн болон дэмжих шинжилгээ хийх хэрэгтэй.
Кетоналын гель нь зөвхөн арьсанд түрхэж хэрэглэхэд зориулагдсан.
Шинж тэмдгийг арилгахын тулд хамгийн бага эмчилгээний тунгаар аль болох богино хугацаагаар хэрэглэнэ.
Хэрэв та халдвартай үед уг бэлдмэлийг хэрэглэсэн бол шинж тэмдэг хадгалагдах эсвэл дордвол шууд эмчлэгч эмчтэйгээ ярилцана (“Хэрэглэх үеийн онцгой анхааруулга ба болгоомжлол” хэсгийг үз).
Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны хүүхэд
Гелийг арьсанд хоногт 2 удаа болгоомжтой зөөлнөөр түрхэнэ. Бэлдмэлийн тунг эмгэгтэй хэсгийн хэмжээнд тохируулна. Тубээс шахсан 5см гель нь 100мг кетопрофентой тохирно. 10см гель нь 200мг кетопрофентой тохирно.
Настангууд
Тунгийн өвөрмөц зөвлөмж байдаггүй. Өвдөлт намдаах үр дүнтэй хамгийн бага тунгаар хэрэглэнэ. Учир нь өндөр настай хүмүүс гаж нөлөөнд илүү өртөмтгий байдаг.
Кетоналын кремийг 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Нүд эсвэл салст бүрхүүлд хүргэхээс зайлсхийнэ.
Түрхсэн хэсгийг боолт эсвэл арьсны наалтаар бүрхэж хааж болохгүй.
Гелийг түрхсэний дараа шууд гараа сайтар угаах хэрэгтэй (гар нь эмчилгээнээс хэсэг болохоос бусад тохиолдолд).
Кетоналын гелийг кетопрофены эмийн бусад хэлбэрүүдтэй (бүрээс, шахмал, лаа) хамт хэрэглэж болно. Хэрэглэж буй эмийн хэлбэрээс үл хамааран кетопрофены хоногийн дээд тунг 200мг-аас хэтрүүлж болохгүй.
Хэрэв та төлөвлөсөн тунгаа хэрэглэлгүй өнгөрөөсөн бол дараагийн тунг төлөвлөсөн цагт гелийг түрхээрэй.
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.