Хоол боловсруулах системийн талаас дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, ховор тохиолдолд трансаминазын идэвх түр зуур ихсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах, зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх;
төв мэдрэлийн системийн талаас толгой эргэх, айж түгшүүрлэх, нойргүйдэх, хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох;
зүрх судасны системийн талаас ховор тохиолдолд ховдлын аритми илрэх;
чонон хөрвөс, арьсны тууралт, анафилаксын урвал, Стивенса-Джонсоны хам шинж илрэх зэрэг урвалууд;
хааяа цусан дах сахарын хэмжээ ба тромбоцитын тоо багасах зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тус тус ажиглагдаж болно.